Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Пүрэвдаваа: Хувь хүний бодлоор хаана ч нэр дэвшмээргүй байна

2019-4-17
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваатай ярилцлаа.


 

-Таны хувьд АН-ын гишүүн хэвээрээ байгаа юу?

-Хэвээрээ, хэвээрээ. Өмнө нь сахилгын шийтгэл ногдуулж, намаасаа хөөгдсөн тухай мэдээлэл гарсан. 2018 оны арваннэгдүгээр сард юм. Уг шийдвэртэй холбогдуулж намын Үндсэн дүрмийн хороонд гомдол гаргасан. Түүгээр надтай холбоотой гаргасан шийдвэр нь зөрүүтэй байна. Энэ нөхрийг уучлах нь зөв гэж үзсэн. Тэр дагуу шийдвэр нь хүчингүй болсон. Нэгдүгээр сард гарсан шийдвэр л дээ.

-Тантай хамт шийтгэл ногдуулсан гэх бусад хүний асуудлыг ч шийдсэн үү?

-Тэгсэн.

-Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдал хаашаа эргэх нь олон нийтийн анхаарлын төвд ороод байна. Дүүргийн намын хороог удирдаж байгаа хүний хувьд цаашид юу болох бол?

-Миний хувьд 2019 оны хоёрдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Үүрэг гүйцэтгэгч гэдэг нь долоо ч хонож болно, долоон сар ч байж болно. Дараагийн дарга томилогдтол үүрэг гүйцэтгэх юм. Түүнээс өмнө 2017 оны наймдугаар сард өөрийн хүсэлтээр намын даргын ажлаа өгсөн. Гэхдээ үүрэг гүйцэтгэгчийг дарга гэж ойлгож болохгүй.

-Яагаад үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм бол?

-Манай намын дүрэмд оруулсан өөрчлөлтийн хүрээнд тэгж шийдсэн юм. Уг өөрчлөлтөөр УИХ-д нэр дэвших Үндэсний бодлогын хорооны гишүүд дүүрэг, аймгийн намын хорооны дарга байж болохгүй гэсэн заалт оруулсан. Энэ дагуу Баянзүрх дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан Нүрзэд гэдэг залуу ажиллаж байгаад УИХ-д нэр дэвшинэ гээд хоёрдугаар сард өргөдлөө өгсөн. Тиймээс түр хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

-Баянзүрх дүүрэгт үүссэн хоёр намын зөрчил дээд цэгтээ хүрсэн нь хүн бүхний нүдэнд ил болчихлоо шүү дээ. Сүүлдээ дүүргийн Засаг даргад З.Бат-Амгаланг хүч түрээд батламжиллаа гэсэн шүүмжлэл яваад байна?

-Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрээс болж Баянзүрх дүүрэгт үл ойлголцох асуудал үүссэн. Гуравдугаар сарын 29-нд Засаг дарга С.Амарсайхан Т.Баясахыг чөлөөлсөн. Тэр өдрөө З.Бат-Амгаланг томилсон.

Ингэснээрээ хотын дарга дүүргийн ИТХ-ын бүрэн эрхэд халдсан. Үндсэндээ гуравдугаар сарын 29-нд Баянзүрх дүүрэг хоёр ИТХ-тай болсон. Уг нь 2016 оны сонгуулийн дүнгээр анхдугаар хуралдаанаа хийхдээ Ганчимэг даргыг томилсон.

Хоёр жилийн хугацаанд НИТХ-ын дарга байсан Ц.Сандуй, С.Амарсайхан нартай хамтарч ажилласан. Одоог хүртэл ирж, явж байгаа бичиг нь Ганчимэг даргаар явж байгаа. Гэтэл гуравдугаар сарын 29-нд С.Амарсайхан дарга өөр ИТХ-ын шийдвэрийг үндэслэж шийдвэр гаргасан. Томоор яривал хоёр УИХ-тай болчихсон гэсэн үг.

-Өөр ИТХ гэдэг нь МАН-ынхныг хэлээд байна уу?

-Тийм. Бичиг хэргээс олж авсан баримт нь байна. Гуравдугаар сарын 29-нд нийслэлийн Засаг даргад Баянзүрхийн ИТХ-ын дарга Д.Амармаа гэсэн албан бичиг очсон байгаа юм. Тамга тэмдэгтэйгээ. Энэхүү албан тоотод дүүргийн Засаг даргыг томилуулах санал байсан. Гэтэл гуравдугаар сарын 29-нд дүүргийн ИТХ хуралдаагүй. Олонхи нь мэдээгүй байхад цөөнх нь хуралдаад Засаг даргад нэр дэвшүүлчихэж байгаа юм.

Миний хувьд олонхийн бүлгийн дарга. Энэ байр суурьнаасаа шүүмжлэлтэй хандсан. Уг нь Үндсэн хуулийн цэцээс нэгэнтээ сонгууль болоод дууссан бол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг эгүүлэн татах нь хууль зөрчиж байна гэж үзсэн. Тиймээс хүчингүй болгох шийдвэрийг гаргасан. 2018 оны арваннэгдүгээр сарын 4-нд гаргасан дүгнэлт. Түүнийг нь УИХ хүлээгээд авчихсан.

-Сонгуулийн хуулиас хасчихсан гэсэн үг үү?

-Тэгсэн. Нэгдүгээр сард бүр хасчихсан юм. Үүгээр сонгууль болох ёсгүй байхгүй юу. Гэтэл Цэцээс дээгүүр шийдвэр гаргаж, хяналтгүй болгож байгаа юм. Өрсөлдөгчгүй сонгуульд оролцсон тохиолдолд мэдээж ялна. Ингэж өөрсдийгөө ялсан болгож хурал хийсэн байгаа юм. Ганчимэг даргатай ИТХ нь нөгөөдөр буюу 19-нд хурал зарласан. Хуульд зааснаар ямарваа нэгэн сонгууль ялгаагүй анхдугаар хуралдаан нь 20, энгийнх нь 15 хоногоос доошгүй хугацааны өмнө зарлахаар байдаг. Энэ дагуу 19-нд товлосон юм. Гэтэл хуулийн хугацаанаас түрүүлээд зарласан.

С.Амарсайхан дарга энэ асуудлыг маш сайн мэдэх хүн. Хүндэт хотын дарга маань өөрөө ИТХ-ын дарга байсан хүн. Нийслэлийн Засаг даргад өрсөлдөхдөө С.Мөнхчулуунд ялагдахад 15 хоног хүлээгдсэн биз.

Тэр хугацаанд Ерөнхий сайд өөр нэгнийг томилоогүй. Хуулийн хугацаанд дахиж хуралдаад С.Амарсайхан хотын дарга болсон. Ном журмынхаа дагуу Ганчимэг даргатай ИТХ хуралдаад тэр үеэр МАН олонхи болоод шийдвэрээ хүргэсэн бол ямар ч маргаан үүсэхгүй. Манайхаас нэг хоёр хүн урваад, үзэл бодол нь өөрчлөгдөөд З.Бат-Амгаланг дэмжсэн бол асуудал байхгүй. Гэтэл үйл ажиллагаа явуулж байгаа хурал нь мэдээгүй байхад өөр газар хуралдсан болоод шийдвэр гаргасан.

Тиймээс бидний зүгээс шүүхэд хандсан. Нөгөөдөр ИТХ хуралдана. Найдаж байгаа нэг юм нь Сонгуулийн хорооны дарга Баттөгс гээд залуу ИТХ дээр ирээд тайлангаа тавих болов уу. Сонгуулийн хорооны дарга болгон тайлан тавьдаг биз дээ. Өнөөдөр төлөөллийн ардчилал гэдэг зүйл үйлчилж байгаа. УИХ-ын гишүүд хүртэл би иргэдийн төлөөлөл гэж хэлээд байгаа биз. Гэтэл олонхи буюу иргэдийн төлөөлөл суугаад байхад тэднээс санал авахгүйгээр шийдвэр гаргачихаж байгаа юм.

-Та бүгдийн эцсийн найдвар тавих асуудал нь шүүхийн шийдвэрээс хамаарах нь гэж ойлгож болох уу?

-Хуульд хэд хэдэн дэс дараалал байдаг. Яагаад гэхээр иргэдийн амьдралд нөлөөлж байгаа шийдвэр учраас. Шүүхээс анхны хэлэлцүүлэг хийгээд хотын даргын захирамжийг түдгэлзүүлэх боломж бий. Маргааныг эцэслэтэл хотын даргын захирамжийг түр царцаана гэсэн үг. Дараа нь гэм буруутайг нь тогтооно. Эхэлж царцаагаад тэр хугацаанд ажил явдгаараа явна.

Шүүхийн шийдвэр эцэслэж гарахад МАН ялбал засаглана биз. АН явбал засаглана биз. Хуулийн хүрээнд ажиллана. Гэтэл яагаад ингэж яарав.

Бүх юм гарчихаад байхад хууль зөрчин барин иргэдийг дээрэлхэж байна. Бүр эрхэм хүндэт хотын дарга болон МАН-ынхны амнаас дандаа биднийг харлуулсан ажлыг хийж байна. Тиймээс түүнийг тэнцвэржүүлэх, үнэн бодит мэдээллийг өгөх үүднээс хандаж байгаа юм. Өнөөдөр хотын дарга дөрөвдүгээр сарын 8-нд болсон шуурхай ажилтны зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүрэг гэж сааралтсан, хог новшиндоо дарагдсан байна гэж ярьсан. Уг нь утаатай тэмцэх асуудал чинь хотын даргын өөрийнх нь хариуцах ажил биз. Хог тээврийн асуудал ч мөн адил. Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид гэж бий. Жишээ нь, МАН-ын генсек Д.Амарбаясгалан. Даанч ЖДҮ-д холбогдсон. Ч.Гантулга гээд залуу байна. Орчны бохирдлыг бууруулах хорооны дарга. Д.Цэрэнноров гэхэд Усны барилга, байгууламжийн газрын дарга. Сүхбаатар гээд НОСК-ийн дарга. Ш.Сайхансамбуугийн охин Эрдэнэтуул гэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга. Дандаа дарга нар. Өөрсдийнхөө сонгогдсон Баянзүрхээ яагаад муулаад байгаа юм.

Хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. Нийслэлээс сонгогдсон залуус нь юу хийсэн юм. Хэчнээн машин авч өгсөн юм. Тэрийгээ гаргаж тавихгүй мөртлөө чанга дуугаар шүүмжлээд байгаа юм. Өөрсдийнх нь хийх ажил шүү дээ. Дүүргийн хийх ажил бол тусдаа. Өмнө нь нэг бус удаа хэлж байсан.

Дүүргийг онгоцны буудал шиг бод гэж. Том онгоцны буудалд ирсэн хүмүүс ачаа бараагаа шалгуулаад нисээд явчихдаг. Үйлчилгээ аваад гардаг шиг дүүрэг бол төрийн үйлчилгээний гүүр. Халамж, газар зэргээр холбогчийн үүрэг гүйцэтгэдэг. Түүнээс татвар, цагдаа, нийгмийн халамж зэрэг босоо удирдлагуудыг бүгдийг нь яамнаас томилдог. Бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч гээд томилдоггүй юм байхгүй. 34-үүлээ байгаа нийслэлийн МАН-ын томилгооны 95 хувь нь Баянзүрхэд хийгдсэн. Тэгчихээд сөнөчихсөн дүүрэг гэж юу яриад байгаа юм.

-Ер нь Баянзүрх дүүрэгт ажил явж байна уу. Дүүргийн төсөв нь ямар байдаг юм бэ?

-Жилдээ 100 орчим тэрбум төгрөг батлагдаж байгаа. 70 орчим тэрбум нь тусгай шилжүүлэг буюу цэцэрлэг, сургууль, эмнэлэг, соёлын төв зэрэг төсвийн байгууллагад ёсчлон баталдаг. Үлдэж байгаа 20 орчим тэрбум нь дүүрэг, хороодын ус цахилгааны мөнгө, цалин, шар хантаазтанууд зориулдаг. Хөрөнгө оруулалтын мөнгө гэж тэрбум төгрөгийг юунд зарцуулах вэ гэдэг төсөв баталсан. Нэг тэрбум шүү дээ. Нийслэл гэхэд 300 гаруй тэрбумыг хөрөнгө оруулалтад зарцуулдаг. 800 тэрбумыг баталлаа гэхэд 500 нь цалингаас эхлүүлээд урсгал зардалдаа ордог. Шинээр бүтээн байгуулах нь 300 тэрбум. Гэтэл дүүргийн хөрөнгө оруулалт нь нэг тэрбум, урсгал нь 20, шилжүүлдэг нь 70 тэрбум.

Дүүрэг удирдаж явсан хүний хувьд хэлэхэд 41 хүн, 28 хороонд тэрбумыг нь хуваахаар 30-40 сая төгрөг ногдоно. Түүгээр юу хийх үү. Хэдэн тоглоомын талбай барина, хуучныгаа засч сэргээгээд дуусна. Дүүргийн эрх мэдэл маш хязгаарлагдмал.

-Баянзүрхийн Засаг даргаар батламжилсан З.Бат-Амгалан мэдээлэл хийх үеэрээ дүүргийн төсөв бүрхэг байгаа. Аудит, Сангийн яамны шалгалт оруулсан, дүгнэлт гарсан гэж ярьсан?

-Хянан шалгах хороо гэдэг шиг өөртөө таалагдахгүй байгаа зүйлийг яриад байгаа юм. Жишээ нь, Сонгуулийн хороонд ажилласан зарим нь хүнд шагнал болгоод Аудитын газрын даргаар томилсон. Энэ бол хардлага. Учир нь, Сонгуулийн хороонд орж ажиллахдаа 13 удаа АН-ын гишүүдийг хассан тогтоол байдаг. 11-ийг нь буруу шийдвэр байна гэсэн шүүхийн тогтоолтой. Хоёр дээр нь маргаан үүсгээд яваад байгаа юм. Тэр үед Цэцийн шийдвэр гараад хүчингүй болгочихсон. Гэтэл тэрхүү 13 шийдвэрийг гаргасан бүх хүн дэвшсэн. Мэргэжлийн хяналтын газрын дарга, сургуулийн захирал болсон. Сонгуулийн хорооны ажилтнаар ажиллаж байсан нэг нөхөр бүр Үндэсний аудитын газрын Санхүүгийн албаны дарга болсон.

Тэгэнгүүтээ МАН-ынхан “Та нарыг бид аудитаар чангална аа” гэж аман байдлаар сүрдүүлж байсан. Сүрдүүлгийнх нь хүрээнд Баянзүрх дүүргээс санхүүгийн томоохон зөрчил илэрсэн гэж байгаа юм. Үнэхээр тийм бол хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Хэрвээ тийм юм байвал эрүүгийн хэрэг үүснэ. Санхүүгийн сахилга бат алдсан гэсэн зөрчил нь бичилтээ буруу хийсэн асуудал яригдана. Аудитын дүгнэлтээр хэн нэгэн төсвийн ерөнхийлөн захирагч буруутай бол АТГ, Эрүүгийн цагдаадаа өгөөд хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй. Надад зугтаах шалтгаан байхгүй. Түүнээс зүгээр нэг бичиг үйлдчихээд тэрүүгээрээ харлуулах хэрэггүй. Муулах сэдэв олдохгүй байхгүй юу.

Үнэхээр хүнийг буруутай гэж байгаа бол эхлээд тогтоох ёстой. Хуулийн байгууллагад хандаагүй мөртлөө харлуулж байгаа энэ асуудлыг зүгээр сонгууль угтсан зүйл гэж харж байна. Сонгуулиар л тэгдэг биз дээ. Сурталчилгааны 21 хоногт багтаагаад хар шараар будаад эхэлдэг. Дуусахаар нь юу байдаггүй биз дээ. Бидэнд тийм муу арга хэрэглэх дадал алга. 2016 оны сонгуулийн өмнө ингэж л байсан. Ямар ч нотолгоо байхгүй зүгээр л харлуулж байна.

Ингэж хэлэх муухай л даа. Гэхдээ хамгийн их ЖДҮ-д холбогдсон гишүүд Баянзүрхэд байна. С.Жавхлан гишүүн л холбогдоогүй. МАН-ын дөрөв, Ж.Батзандантай нийлээд холбогдсон. МАН-ын генсек бас холбогдсон. Хоёр төлөөлөгч нь эрүүгийн хэрэгт холбогдсон. Саяын сонгуулиар их хэмжээний бэлэн мөнгө тарааж байгаад баригдлаа шүү дээ. Миний хувьд энэ бүх хууль бус үйл ажиллагааг нь зүгээр хараад, чимээгүй суух ёстой юм шиг байгаа юм. Тэгж чадахгүй. Холбогдох байгууллагад нь шалгуулахаар хандсан.

-Баянзүрхэд дүүргийн удирдлагыг гартаа авах гэж ингэж улайрч байгаагийн шалтгаан юу байна?

-1990 онд ардчилсан хувьсгал гарснаас хойш 2012 оныг хүртэл Баянзүрх дүүрэгт АН ялаагүй байдаг юм. Дан улаан явж ирсэн. Тод жишээ хэлэхэд 2008-2012 оны 35 төлөөлөгчтэй байсан. АН-аас нэг ч төлөөлөл байгаагүй. Нийслэлд есөн мандаттай байсан. УИХ-д дөрөв байсан. УИХ-даа сонгогдоод байсан мөртлөө доод шатандаа 100 хувь улаан байсан. Одоо Сонгинохайрхан дүүрэг яг тийм. Улс төрийн хүчин аль болох олон мандаттай суурьшлын засаг захиргааны удирдлагыг авахыг тэмүүлж байдаг. Энэ бол бичигдээгүй хууль. Гэхдээ хуулийн дагуу байх ёстой.

2016 онд юу болсон юм гэхээр нийслэл, УИХ-д Ардын нам ялсан. Намар нь өөрийн томилсон хамаарал бүхий этгээдээ тавьсан ч хүссэн үр нь гараагүй. АН ялсан. Тэгэнгүүт хүчээр нухчин даръя гээд олон жил биднийг зовоож байна. Зурагтаар нэг л их сайхан хүмүүс. Бодит амьдралд томилгоо л хийсэн болохоос бүтээн байгуулалт хийгээгүй.

-Ирэх сонгуульд та нэр дэвших үү?

-Хувь хүний бодлоор хаана ч нэр дэвшмээргүй байна. Нэр дэвшээд ялсан ч гэсэн энэ хүмүүс юу хийх бол. Би айж байна.

Хүнийг яаж гүтгэж, гүжирдэж, ямар их мөнгөөр зардал гаргаж байгааг харж байгаа биз. Гэхдээ хамт олны зүгээс шийдвэр гаргаад өрсөлд гэвэл тухайн үеийн асуудал. Ялчихаад байхад дээгүүр нь ингэж дараад байвал яах вэ.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Mongol yalna (103.26.193.239)
    Ene hujaagiin ger buliig nutag butsaahiimsan ehner ni gej bas neg hujaa emchleh erhgui baij hund yanz buriin yum tariad yavdag gesen mamba datsan ch genuu domch yymuu haashaa yum buu med
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.31.23)
    Ман нам гэж уулаасаа луйвраар гаршсан архаг коммунистууд шүү дээ. Тэд эх орноо ард олноо бодно гэдэг ойлголт байхгүй шүү. Идэж ууж байгаа нь ил тод болсон ч намын дарга ерөнхий сайд нь хамгаалаад хахуульдаад байгаа юм биш үү
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.176.170)
    Yu hiisen gene erguu heden heruulch buzriin lalariin heruuliin avgainuud mn bitgii heruul hiiged bai ,bi songogch heleh ugee helj bn
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Ххх (66.181.182.100)
    Энэ Пүрэвдаваа гэдэг хүн харин ч БЗДүүрэгт их бүтээн байгуулалтыг хийсэн. Банхарын хөшөөнөөс хүүхдийн цэцэрлэг иргэд бидэнд хэрэгтэй. Баар савнаас илүү амралт зугаалах цэцэрлэгт хүрээлэн хэрэгтэй. Танд амжилт хүсий. Шудрага байдал ямагт ялан дийлдэг
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Өнөөөдөр энэ хүн бзд яг юу хийсэн бэ ? Гар баригдах нүдэнд харагдах юу ч хийгээгүй шүү бүтэн 7 жил өөдгүй новш үүл чинь ирнээ (66.181.176.170)
    Ганн
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Бзд 26 хорооны гишүүн байна чамайг дэмжиж ба (66.181.176.170)
    Ганаа
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    14 цаг 24 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    14 цаг 24 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    14 цаг 28 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    14 цаг 41 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    14 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    14 цаг 55 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    15 цаг 3 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    15 цаг 9 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    17 цаг 52 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    18 цаг 2 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК