Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга “хүмүүжээгүй” байна

2019-4-18
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга “хүмүүжээгүй” бололтой. Эсвэл УИХ-ын даргаар ажиллаж байсан өдгөө Тамгын газрын даргын албатай З.Энхболдын ээлжит нэгэн улс төр энэ байж болох. Үүнийг ОХУ-д Монголоос суух Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах тухай зөвшилцөх албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээснээс тодорхой харж болохоор.

Албан бичигт “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Иймд Үндсэн хуулийн 1.2, 33.5, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14.3, Дипломат албаны тухай хуулийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.

Уг асуудлын утга агуулгыг ерөнхийд нь дүгнэвэл Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн ч юм шиг. Харин албан бичиг өргөн барьсан цаад шалтгааныг нь харвал тэр зүгээр улстөржив. Яг л Төрийн тэргүүн болсныхоо дараа С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаас эгүүлэн татах албан бичгийг хүргүүлж байсан шиг. Тухайн үед УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүргүүлсэн албан бичигт хуулийн хүрээнд товч бөгөөд тодорхой хариултыг өгсөн байдаг юм. Улмаар Ерөнхийлөгчөөс хүргүүлсэн албан бичиг холбогдох хуулийн өмнө бүдэрсэн ч Элчин сайдаар ажиллаж байсан С.Баяр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснөөр энэ асуудал намжсан.

Харин өнөөдөр АН-ын эмэгтэй лидерүүдийн нэг Б.Дэлгэрмааг эгүүлэн татах албан бичгийг парламентын даргад хүргүүлснээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол төрийн дипломат харилцаанд тогтсон жишгийг үгүйсгэчихлээ. Угтаа бол 2015 оны арванхоёрдугаар сард болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суух бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг 82.9 хувийн саналаар эгүүлэн татаж, түүний оронд Б.Дэлгэрмааг томилохыг 92.3 хувиар дэмжсэн байдаг.

Он цагийн хэлхээсээр шүүж үзвэл Элчин сайд Б.Дэлгэрмаагийн бүрэн эрх энэ онд дуусгавар болж байгаа юм. Энэ дагуу тэрбээр төрлөх намынхаа үйл ажиллагаанд оролцож, АН-ын дэд даргаар сонгогдсон болов уу. Нэг үгээр Б.Дэлгэрмаа ажлаа хүлээлгэн өгөх, орных нь хүнийг томилох эсэх нь Ерөнхийлөгч Х.Баттулгад хуулиар олгосон бүрэн эрх нь байсан хэрэг.

Тийм атал холбогдох хуулийг зөрчсөн хэмээн албан бичиг илгээж, эгүүлэн татах саналаа хүргүүлсэн нь нэг талаараа Ерөнхийлөгчийг дипломат ёсондоо суралцаагүй, нөгөө талаар Тамгын газрынхан нь хэтэрхий улстөржсөн үйл ажиллагаа явуулж буйг харуулав. Эх сурвалжийн хэлж буйгаар хугацаа нь дууссан ч, эгүүлэн татах саналтай Б.Дэлгэрмаагийн оронд УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг томилуулахаар тохиролцсон бололтой. Х.Наранхүү нь 2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэгэн.

Үүнээс гадна Монголоос БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж С.Энхбаярыг томилуулах санал Засгийн газрын төвшинд ярьж эхэлжээ. С.Энхбаяр нь Сү.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.

Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад голлох нөлөөтэй оролцсон Сү.Батболдын фракцад төлөх өр нь С.Энхбаярыг Элчин сайдаар томилуулах асуудал бололтой. Ийм л нэгэн тохироо Төрийн ордонд өнгөрсөн өдрүүдэд өрнөж эхлээд байна. Асуудлын гол нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүнийг төлөөлөх Тамгын газрынхан тэр дундаа З.Энхболд дарга дипломат ёс гэхээсээ эрх ашгийг тохироонд Элчин сайдуудын томилгоог хийх болсон нь хачирхалтай.

 

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (112.72.12.10)
    ХУУЛИЙН ДАГУУ Л АЖИЛЛАСАН БАЙНА Ш ДЭЭ. ЮУ НЬ БУРУУ ГЭЖ. Б. ДЭЛГЭРМААГИЙН ЗӨВ ГЭХ ГЭЭД Л БАЙНАА ДАА ЯНЗ НЬ. Б.ДЭЛГЭРМААГИЙН 100% БУРУУ Л БАЙНА Ш ДЭЭ?
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.12.10)
    ХУУЛИЙН ДАГУУ Л АЖИЛЛАСАН БАЙНА Ш ДЭЭ. ЮУ НЬ БУРУУ ГЭЖ. Б. ДЭЛГЭРМААГИЙН ЗӨВ ГЭХ ГЭЭД Л БАЙНАА ДАА ЯНЗ НЬ. Б.ДЭЛГЭРМААГИЙН 100% БУРУУ Л БАЙНА Ш ДЭЭ?
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.12.7)
    ТҮЙ МАЙ ХУРЛИЙЗ АВГАЙ Б.ДЭЛГЭРМАА АРДЧИЛЛЫН БУЯНЫГ, ШУДРАГА БУС БАЙДЛЫН БУЯНЫГ БИШГҮЙ ДЭЭ НЭГ ХҮРТСЭН ХУЖАА АВГАЙ ОДОО БОЛЛОО Ш ДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ УЛСЫН ИРГЭДИЙН ОЛОНХИЙН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙНА . ЮУНД ХУРЛИЙЗ АВГАЙГ ЭЛЧИНГЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТАХЫГ БУРУУТГААД БАЙГАА ЮМ БЭ? АРД ОЛНЫ ОЛОНХИЙН ДАЙСАН АРДЧИЛСАН НАМ Ш ДЭЭ. ХУЛГАЙЧ НАРЫН ҮҮР АРДЧИЛСАН НАМЫГ ҮРТЭСГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ . ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИЖ БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧ ЗӨВ ЗАМ ДЭЭР ЗОГСОЖ БАЙГАА УЛС ОРНОО ХУДАЛДАЖ ХЯТАДЫН ТАЛД ЗОГСОГЧ АРДЧИЛСАН НАМ СӨНӨТҮГЭЙ
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.12.7)
    ТҮЙ МАЙ ХУРЛИЙЗ АВГАЙ Б.ДЭЛГЭРМАА АРДЧИЛЛЫН БУЯНЫГ, ШУДРАГА БУС БАЙДЛЫН БУЯНЫГ БИШГҮЙ ДЭЭ НЭГ ХҮРТСЭН ХУЖАА АВГАЙ ОДОО БОЛЛОО Ш ДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ УЛСЫН ИРГЭДИЙН ОЛОНХИЙН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙНА . ЮУНД ХУРЛИЙЗ АВГАЙГ ЭЛЧИНГЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТАХЫГ БУРУУТГААД БАЙГАА ЮМ БЭ? АРД ОЛНЫ ОЛОНХИЙН ДАЙСАН АРДЧИЛСАН НАМ Ш ДЭЭ. ХУЛГАЙЧ НАРЫН ҮҮР АРДЧИЛСАН НАМЫГ ҮРТЭСГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ . ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИЖ БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧ ЗӨВ ЗАМ ДЭЭР ЗОГСОЖ БАЙГАА УЛС ОРНОО ХУДАЛДАЖ ХЯТАДЫН ТАЛД ЗОГСОГЧ АРДЧИЛСАН НАМ СӨНӨТҮГЭЙ
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • ХУУЛЬЧ (203.91.115.45)
    ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛ НЭГ ӨДӨР БАЙТУГАЙ НЭГ МИНУТ Ч ХҮЛЭЭХ ЭРХ ХЭН ГЭДЭГ АЛБАН ТУШААЛТАНД Ч БАЙХ ЁСГҮЙ ЮУ ГЭНЭ ЭЭ ДЭЛГЭРМАА АВГАЙГ ХУГАЦАА НЬ ЭНЭ ОНД ДУУСАХ БАЙСАН ГЭНЭ ҮҮ ЭНЭ ОДОО НАЙМАА ЮУ ТЭНЭГ ХҮН БЭ
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.26.182)
    Тодорхой шалтгаан нь байна шт.Сайдын ажлаа өгчөөл нам руугаа явна биз.
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.219.239)
    Үүнийг бичсэн хүн яасан хошуу нэмэх дуртай нөхөр вэ? Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг биз дээ. Хуулиа дээдлэхгүй өөр юм руу салбагнаж байгаа хүнийг чөлөөлөх л хэрэгтэй ш дээ.
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.44.29)
    Юун балай юм бичээд байгаа юм Энэ Дэлгэрмаа чинь элчингийн машинаар хар тамхи зөөсөн хэрэг казиночин гээ биз дээ хууль зөрчсөн юм чинь татахгүй яах юм Улаанцайм улс төржсөн юм бичиж байхаа больж үз Ард түмэн чамтай чамгүй ойлгож байгаа
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.42.152)
    Ерөнхийлөгч та одоо шуурхай ажилаач ээ.ид хэлдэггүй,далдуур ажиллахаа зогсоож,ард түмний төлөө хүчтэй байх хэрэгтэй бнаа.ёрөнхийлөгчөөс буух хугуцаа бага үлдсэн.дахин сонгогдохын тулд зоригтой ажилламаар юм шиг.
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.218.224)
    Заа аа аа яадгийм
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • JENKO (103.57.95.83)
    ZIKA TOM GAR
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (103.26.193.192)
    З.Энхболд байгаа газарт хууль ёс ярих хэрэггүй. Баттулга Энхболдын заавраар хөдөлдөг болсон юм байна
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • иргэн (103.229.122.132)
    Сонороо ийм элий балай юм бичиж хүний хайран цагийг үрж байх хэрэг юу бна. Энэ зргийн юмыг ард иргэд ойлгодог болсон
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (79.98.213.82)
    Дэлгэрмаа Ерөнхийлөгчтэй уулзаад өөрөө өргөдлөө өгөөд намын сонгуульт ажил хийхээр болсон. Ерөнхийлөгчтэй уулзаад өргөдлөө өгнө гэхэд зөвшөөрсөн гэнэлээ. Тэртэй тэргүй хугацаа нь дуусч байгаа хүн. Гэтэл ГХЯ-аас хууль зөрчсөн гэсэн бичгийг Цогтбаатар сайд нь үйлдсэн нь тодорхой. С.Баярыг энэ тохиолдолтой хольж хутгаж болохгүй. Энхсайхан тэр хоёр нийлж сонгуулиар улаан цайм ажиллаж байсан. Баяр бүр Миеэгийн штабыг нь удирдаж байсан гэдэг. Тэгэхээр хууль зөрчсөн гэж татсан шүү дээ. Гэтэл Дэлгэрмаа хугацаа нь дуусаад өөрөө өргөдлөө өгөөд байхад хууль зөрчсөн гэж байгаа нь их сонин байна.
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • зочин (66.181.160.34)
    "...тэрбээр төрлөх намынхаа үйл ажиллагаанд оролцож" гэж ээ Төрлөх нам байхдаа ч яахав дээ Сонор оо. Төрийн албан хаагч Дэлгэрмаа МУ-ын хууль, ТАХ-ын ёс зүйн дүрмийг зөрчсөнөөс ажлаасаа халагдах нь тодорхой боллоо. ТӨРЛӨХ наэм, ТӨРЛӨХ нам. Ерөнхийлөгч хуулиа мэддэг юм байна. Зөв шийдвэр. Хуулийг иргэн бүхэн хэрэгжүүлэх ёстой
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
    • harin sain bna haa holoos irj nam baraadaj bgaa uls notoi bgaa daa
      2019 оны 04 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    14 цаг 24 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    14 цаг 24 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    14 цаг 28 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    14 цаг 41 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    14 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    14 цаг 55 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    15 цаг 3 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    15 цаг 9 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    17 цаг 52 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    18 цаг 2 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК