Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Сарантуяа: Засгийн газрын өмч шилжүүлэх шийдвэр бол Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш

2019-4-18
0
ЖИРГЭХ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяагаас Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа. Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.


 

-Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Та хуулийн төсөлтэй танилцсан уу?

-Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7, 5.1.1 зэргийг шинэчлэх хувилбар явж байгаа юм билээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудаст албан ёсоор байршуулсан байна лээ. Нийт захиргааны болон харьяа байгууллагын шийдвэрийг хуульд зааснаар Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхгүй юм бол зориулалт, эрэлт хэрэгцээ нь алдагдана. Захиргааны хэргийн шүүх гэдэг нь Засгийн газар болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг харьяалуулан хянадаг. Тэгэхээр бид 16 жилээр хойш алхах гэж байна. Магадгүй хоёроос гурван жилийн дараа энэ хууль буруутай болжээ гэж үзээд ахин санал санаачилга гаргаж, дахин цаг гаргах, зардал гаргаж нэмэлт оруулахыг үгүйсгэхгүй. Аливаа улсын хөгжил санасан хэмжээнд хурдан явдаггүй. Энэ нь тэр бэрхшээлийн нэг юм болов уу гэж бодож байна. Хэрвээ энэ нэмэлт, өөрчлөлт батлагдвал хэзээ нэгэн цагт хууль эргэж засагдах ёстой болно.

-Засгийн газрын шийдвэрийг шүүх биш Цэц хянах ёстой гэсэн маргаан явдаг?

-Захиргааны шүүх байхгүй байх үед захиргааны байгууллагын шийдвэрийг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэж, хохирлыг төлүүлдэг байсан. Удаагаар буюу 2004 онд Захиргааны хэргийн шүүх байгуулагдахад Засгийн газрын шийдвэрийг хянахаар болсон. Үндсэн хуульд Засгийн газрын шийдвэрийг хянана гэж бас заасан байдаг. Ингээд хоёр хуульд хоёуланд нь адилхан заасан байна гэдгээр хэсэг иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан байдаг юм. Цэц энэ асуудлыг хэлэлцээд давхардсан байна гэсэн дүгнэлт гаргаад Захиргааны хэргийн шүүхийн харьяаллаас Засгийн газрыг хассан. Харин 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталсан. Энэ хуулиар ямар байгууллагын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах вэ гэдэгтээ биш бүгдийг нь буюу Үндсэн хууль зөрчснөөс бусдыг нь хянахаар тусгасан.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шилжүүлсэн шийдвэртэй холбогдуулж Захиргааны хэргийн шүүхээс “Монгол Зэс” компанийн талд шийдвэрээ гаргасан. Үүний хажуугаар Үндсэн хуулийн цэцээс төрийн өмчид шилжүүлсэн УИХ-ын шийдвэр нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Номоор аваад үзвэл өмч шилжүүлэх асуудал Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн хүрээнд явагдаж, зөвхөн хуулиар ёстой. Тавдугаар зүйлд өмчлөх эрхийг зөвхөн хуулиар шилжүүлэх, хязгаарлахаар заасан байдаг. Энэ тохиолдолд Засгийн газар бодлого тодорхойлогч биш хууль хэрэгжүүлэгч болж байгаа юм. Хууль хэрэгжүүлэгч болж байгаагийн хувьд ийм төрлийн маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх нь зүйтэй. Харин энэ маргааны үндэс болсон компанийн, төрийн болон өмчийн тухай хууль Үндсэн хууль зөрчиж байна уу гэдгийг Цэц шийдвэрлэх боломжтой. Ийм л зааг ялгаатай.

-Цэцийн дарга Д.Одбаяраас Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа буруу практикийг залруулж, хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах албан бичгийг Дээд шүүхэд хүргүүлж байсан. Гэвч Дээд шүүхээс Цэцийн даргын хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан хариу илгээсэн байдаг шүү дээ?

-2005 онд Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх биш Үндсэн хуульд зааснаар Цэц хянан шийдвэрлэх ёстой гэж дүгнэлт гаргаж байсан. Харин Захиргааны ерөнхий хуульд Засгийн газар гэж оруулаагүй ч нийт захиргааны байгууллагын захиргааны шийдвэрийг хянана гэж оруулсан. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас 2005 оны шийдвэр бол тухайн үедээ л гарцаагүй байсан. Харин тодорхой хууль гарснаар энэ асуудалд өөрөөр хандах эрэлт хэрэгцээ шаардлага бий болсон.

-Хурдан морины уралдаантай холбоотой Засгийн газрын шийдвэрийг хууль зөрчсөн байна гэж шүүхээс үзсэн ч хэрэгжих төвшиндөө ямарч үр дүнд хүрдэггүй нь эргээд хуулийн зөрчил, маргаан, ойлгомжгүй байдал үүсгэдэг юм биш үү?

-Шүүхээс гаргасан аливаа шийдвэрийг холбогдогч этгээд биелүүлэх үүрэгтэй. Хэрэгжүүлээгүй байгаа нь хууль зүйн механизм сайн ажиллахгүй байгаатай холбоотой. Шүүхийн шийдвэр хэрэгжүүлээгүй хүмүүст ямар хариуцлага тооцох ёстой юм гэсэн асуудлыг ярих ёстой. Үндсэн хуулийн шүүхийн хувьд шийдвэр гүйцэтгэлгүй цорын ганц шүүх байдаг юм билээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлнэ, биелүүлэхгүй байна гэдэг нь ухамсар, хариуцлагын төвшин ямар байгаатай холбоотой.

-Яагаад ингэж асуусан юм гэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбогдуулж гарсан шүүх, Цэц хоёрын шийдвэр тэс өөр байгаа нь хуулийнхаа агуулга үзэл санааг улам ойлгомжгүй болгож байна гэсэн шүүмжлэл бий?

-Үндсэн хууль, захиргааны эрхзүйн энэ ололт дээр ярихад Засгийн газрын өмч шилжүүлэх шийдвэр бол Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм. Энэ бол Захиргааны хэргийн харьяаллын маргаан.

 

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (202.9.43.182)
    Энэ авгай чинь Элбэгдоржийн Мафийн гишүүн байна
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (112.72.12.14)
    АРД ОЛОН БИД НИЙГМИЙН ШУДРАГА БАЙДАЛ, ХҮН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ АРДЧИЛСАН НИЙГМИЙГ ХҮСЧ БАЙСАНЫН ГЭТЭЛ ЭНЭ МУУ ХОГИЙН БАЛАЙР АРДЧИЛАЛ ГЭГЧ ЧИНЬ УЛС ОРНОО ГАДНЫХАНД ХУДАЛДСАН ЗӨВХӨН ӨӨРИЙН САЙХАН АМЬДРАЛЫГ ХҮСЭГЧ ХОГНУУДЫН ТАЛД ҮЙЛЧИЛДЭГ ХОГЫН ТОГТОЛЦОО БАЙЖЭЭ. НОВШНУУДЫГ АРД ОЛОН ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХҮЗҮҮНД ЧИНЬ ОЛС УГЛАХ БОЛНОО ХӨ МУУ ГИЧИЙ
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.12.14)
    АРД ОЛОН БИД НИЙГМИЙН ШУДРАГА БАЙДАЛ, ХҮН БҮР ТЭГШ ЭРХТЭЙ АРДЧИЛСАН НИЙГМИЙГ ХҮСЧ БАЙСАНЫН ГЭТЭЛ ЭНЭ МУУ ХОГИЙН БАЛАЙР АРДЧИЛАЛ ГЭГЧ ЧИНЬ УЛС ОРНОО ГАДНЫХАНД ХУДАЛДСАН ЗӨВХӨН ӨӨРИЙН САЙХАН АМЬДРАЛЫГ ХҮСЭГЧ ХОГНУУДЫН ТАЛД ҮЙЛЧИЛДЭГ ХОГЫН ТОГТОЛЦОО БАЙЖЭЭ. НОВШНУУДЫГ АРД ОЛОН ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ХҮЗҮҮНД ЧИНЬ ОЛС УГЛАХ БОЛНОО ХӨ МУУ ГИЧИЙ
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.12.10)
    БАС ЮУ ВЭ? ЗАСМАЛ НҮҮРТЭЙ БАЛИАР ХОГ ЧИНЬ УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ АРД ОЛНЫХОО ТӨЛӨӨ ДУУГАРЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЭНЭ ХОГ ЮУНД ХУДЛАА ХУЦНА ВЭ? ХУВХАЙ ХАР ХОГИЙН АВГАЙ ХОР ХУТГАХАА БОЛЬ
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • зочин (103.9.88.162)
    Монгол төрийн дээр гараад сууцан Шүүх, Шүүгчтэй байх нь тэгээд зөв юм уу эмээ,
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.143.140)
    Монгол төрийн дээр гараад сууцан Шүүх, Шүүгчтэй байх нь тэгээд зөв асуудал уу эрхэмээ, Та өөрөө тийм шударга Хүн бол Яагаад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндорж гэдэг хүн УИХ гишүүн Ц. Нямдаоржийн хэлсэнээр Согтуугаар Хүн дайрч алсан ГЭМТ хэрэгтэн удирдаад байхад юу ч хэлж чадахгүй байгаа чинь өөрийг чинь хэн бэ гэдгийг хэлж өгөөд байгаа юм бишүү эрхэмээ.
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    14 цаг 24 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    14 цаг 24 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    14 цаг 28 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    14 цаг 41 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    14 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    14 цаг 55 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    15 цаг 3 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    15 цаг 9 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    17 цаг 52 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    18 цаг 2 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК