Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн УИХ-д хийх хаалттай мэдээлэл нь 414 км төмөр зам уу

2019-4-19
0
ЖИРГЭХ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэцэлцэх асуудлын сүүлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хаалттай мэдээллийг сонсохоор оруулжээ. Үүнээс үүдэж уг зөвлөлөөс тэр дундаа Ерөнхийлөгч Х.Баттулга, нарийн бичгийн даргаар А.Гансүх нар ямар мэдээлэл хийх нь олон нийтийн анхаарлын төвд байна. Учир нь, энэ зөвлөлийг Ерөнхийлөгч Х.Баттулга даргалдаг бол нарийн бичгийн дарга А.Гансүх ерөнхийд нь зангиддаг юм.

Хаврын чуулган нээлтээ хийхээс урьтаж товлосон ээлжит бус чуулган хаалтаа хийх өдөр Ерөнхийлөгчийн зүгээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барьж УИХ-аар батлуулсан нь өнгөрсөн сарын үйл явдал. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлагыг ҮАБЗ хэмээх Ерөнхийлөгчийн даргалдаг, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг бүрэлдэхүүнээс гаргасан зөвлөмжөөр чөлөөлж, томилохоор болсон юм.

Улмаар Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчдыг Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлөх зарлиг гаргаж, орных нь хүмүүсийг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсэн нь дэмжлэг хүлээснээр нь Б.Жаргалсайхан, М.Чинбат, С.Алиманцэцэг нар ажлаа хүлээж аваад байна.

Ямар ч байсан Монгол төр, хууль хяналтын байгууллагад бугшсан гэх завхралыг арилгах, шударга ёсыг тогтоохоор эв санаагаа нэгтгэсэн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын байр суурь хууль хяналтын байгууллагын удирдлагыг өөрчилснөөр ийн “зам”-аа засч байна. Сонирхолтой нь, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар “халдашгүй” бүрэн эрхтэй явсан шүүх, прокурор, АТГ-ын удирдлагад гар хүрэх эрхтэй болсон ҮАБЗ-өөс энэ оны хоёрдугаар сарын 27-нд М05 буюу нууцын зэрэглэлтэй зөвлөмж гарсан нь Монголд хийх бүтээн байгуулалтын тухай байв.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж нь УИХ, Засгийн газарт чиглэл өгөх хуулиар олгосон эрхтэй, түүнийг нь үе үеийн парламент, гүйцэтгэх засаглал хэрэгжүүлж ирснийг мэдэхгүй ч энэ удаагийн М05 тоот бүхий нууцын дардастай зөвлөмж бараг биеллээ олох төвшинд яваа юм. Нэг үгээр чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслээгүй ч Байнгын хороо, Засгийн газрын төвшинд нууц зөвлөмжид дурдсан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг дэмжээд байна.

Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Засгийн газрын хуралдаанаар гарсан тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг Монгол Улс өөрийн дотоодын бололцоог ашиглан барих боллоо. Ингэснээр дотоодын бүтээн байгуулалт болох юм.

Захиалагч нь Монголын Төмөр зам, хэрэгжүүлэгч нь Зэвсэгт хүчний жанжин штаб байх болно өөрөөр хэлбэл, дотоодын хүчийг ашиглан барих болно. Тус замыг 1.2 сая ам долларт багтаан барина. Үүнд 1,800 цэргийн албан хаагч оролцох ба санхүүгийн асуудал шийдэгдсэн тохиолдолд тавдугаар сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

Тус замыг барьж дууссанаар төмөр замын тээвэрлэх өртөг нэг километрт 32 доллар байгаа бол найман ам.доллар болж буурах юм. Энэхүү зам дээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бололцоо байна. Суурь бүтэц нь 780 гаруй тэрбум төгрөг байна. Төгрөгөөр бодож буй нь дотоодын худалдан авалт болон ажиллах хүч болох цэргүүдийн цалин хөлс, дотоодын худалдан авалт зэргийг хийх юм. Нэг цэргийн цалин хөлс хоёр сая төгрөг байхаар тооцож байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб сүүлийн гурван жилийн хугацаанд судалгаа хийж, тооцоогоо гаргасан. Санхүүгийн асуудал шийдэгдсэний дараа тавдугаар сарын 1-ээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Төмөр замаар 30 гаруй сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой, авто замаар 30 сая гэж тооцвол Тавантолгойгоос нийтдээ 60 орчим сая тонн нүүрс зөөвөрлөх боломжтой болж байгаа юм” хэмээн мэдэгдсэн нь зүгээр ч нэг үг биш болов уу.

Тэгэхээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд ҮАБЗ-өөс хийх хаалттай мэдээллийн гол сэдэв нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр зам барих асуудал байх бололтой.

Тэгээд ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монгол Улсад ойрын хугацаанд хийх бүтээн байгуулалт тэр дундаа төмөр замын асуудлаар нууц зөвлөмж гаргаагүй нь тодорхой. Цаашлаад салбарын сайд байхдаа “Төмөр замаа хөрш орнуудаасаа нууж барих ёстой” хэмээх үгийг унагаж явсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд энэ асуудалд илүү анхаарч байгаа бололтой..

Гэхдээ “Ерөнхийлөгч гэдэг хүн хийх ёстой ажлаа хийх ёстой. Аюулгүй байдлын зөвлөмж гэж нэг юм гаргаад УИХ-ын, Засгийн газрын үйл ажиллагаанд хутгалддагаа болих хэрэгтэй. Тиймээс зөвлөх та ҮАБЗ-ийн шийдвэр гарсан юм гэж яриад сууж болохгүй. Ийм зөвлөмж хүргүүллээ, та нөхөд хэлэлцэж, шийдэж өгөөч гэж ярих ёстой. Асуудлаа ингэж оруулж ир, тэгээд тайлбараа олигтой хий. Яагаад Зүүнбаянгийнхныг энэ онд гэж оруулж ирээд Гашуунсухайтынх яагаад 2020 он болдог юм. Яагаад бас далан хийх гээд байгаа юм, мөнгө нь хаана байна вэ. “Эрдэнэс Тавантолгой” IPO хийнэ гэж зүтгээд байдаг. Гэтэл олсон ашгийг нь хэзээ баригдаж дуусах нь мэдэгдэхгүй төмөр зам руу хийнэ гэх юм. IPO-г нь хэн худалдаж авах юм. Ийм л нэг эдийн засгаа хорлосон бодлого үйл ажиллагаа явуулаад байх юм. Нөхдүүд минь, жаахан ч болов эх оронч баймаар байх юм.

Асуудлаа ойлгож бодитой хандахгүй бол зөвлөмж, шийдвэр гэгчийн доор өөрийн толгойгүй юм шиг байх юм. Мэргэжлийн хүмүүс, ажил хариуцаж байгаа та нар минь жаахан бодооч. Зэрэг эхлүүлнэ гээд ярих юм. Тэр чинь далан байгуулаад 5-6 жил болчихсон юмыг эхлүүлнэ гэж юу яриад байна аа.

Энийгээ гүйцээх асуудлаа яримаар байна. Нэгийг нь далан шороо босгож гүйцээлгүй орхичхоод дахиад нөгөө рүү нь ордог нь ямар учиртай юм бэ. Хоёр далангийн хэрүүл үүсгэх гээд байна аа даа. Зам дээр үхэж байгаа тэр олон хүний талаар та нар бодож байгаа юу. Бушуухан нэгийг нь дуусгаад авья. Мэргэжлийн хүмүүс та бүхэн сайн бод л доо” хэмээсэн зарим нэг гишүүний үгийг бодох л асуудал.

С.Гандөл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (103.9.90.98)
    энэ хулгайч нар яаж идэж уухаа бодож байгаа юм хий гэж байгаа юм бол нэгийгээ дуусгаад дараагийн ажилдаа орооч авилгачидаа
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • ажилгүй хүн (64.119.26.63)
    2 хулгайч
    2019 оны 04 сарын 20 | Хариулах
  • Mmgl (50.202.243.102)
    Turuunii idsenee songuuld zarsan odoo bas yund ideh be mongol iig yaduurald hurggej bui hun jenko
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • hg (64.119.22.216)
    gashuun suhait ruuga sterguudeer suitseeh heregtei ,Batuul soliorson bololtoi,odoo ajil hiideg zaluus haana bn ajil tasalna,tsalin buuhaar arhidana,hulgai hiine,hariutslaga medehgui baasnuud shu de,tserguud bol uur hereg
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.19)
    Боловсрол муутай, хүмүүжил, ёс суртахууны төлөвшил гэхээр юмгүй, дээр нь яахаас ч буцахгүй нахальный хүмүүсийг төрийн том эрх мэдэл бүхий албандаа тавьсан улс орон гартаа хутга барьсан галзуу хүнээр өрх гэрээ толгойлуулсантай адил байдаг!!!!!
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • болд (202.72.244.172)
    Австрали Улсад суух элчин сайдаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр тодорч байна.Нямка ах ч Эрдэнэтэд бараа шахуулаад,хүүгээ элчин сайд болоход нь нөлөөлөөд аргагүй бардам байнаа.Одоо бас Дорлигжавын хэрэг хэрэгсэхгүй болно.Чадаж байнаа.Ми.Энхболд лугаа адил биш үү
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
    • tom
      Арай л шударга сайд уу!!!
      2019 оны 04 сарын 19
    • tom
      Арай л шударга сайд уу!!!
      2019 оны 04 сарын 19
  • Зочин (192.82.65.120)
    Энэ муу 2 нийлж төмөр замыг гацааж мөнгийг нь идчээд халаасны их хурлын дарга ерөнхий сайд нараар дамжуулж дахин 400 гаруй км замын мөнгө идэх гэж байгаа биз Төмөр замыг Зүүн баян тийш хаа хамаагүй татах нь хил рүү татсанаас дээр учир нь хил рүү татсан төмөр замаар хяятадууд танкаа ачаад ороод ирнэ гэж ярьж байгаа биз Нээлттэй хийвэл ард түмэн сонсоод шоолох тул хаалттай хийж хэдэн их хурлын малын толгойг угааж байгаа байх
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шорон (202.21.108.237)
    Женко хулгайч шоронд тавтай морил.
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • төрийн төлөө огтоно үнэгүй бяслаг (203.91.112.130)
    СССР задрахдаа төмөр замуудыг тухайн улсуудад үнэ төлбөргүй шилжүүлсэн Монголыг үнэгүй ав гэхэд УХНА РААШ бид чадахгүй аваагүй Олсон орлогын 50% шууд орос хураагаад авна улсад татвар төлөхгүй хөгжүүлэхгүй хотыг хоёр хувааж бөөн түгжирэл депо нэртэй хогын цэг хотын үзэмж,вокзал нэртэй тосгоны буудлаас томгүй ичмээр, санхүүгээ шалгуулахгүй
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.176.119)
    SHUDARGA SHUUH PROKURORIINHON HALDASHGUI ERHTEI BAIDAG BOLHOOS MANANGIIN GAR HUL BOLSON YALGADASNUUDIIN HALDASHGUI ERH MEDEL GEJ YU BAIHAV DEE TEJEEVER GULUG MINE
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Тендер гэж авилга болсон юмаар орохгүй шууд БХЯам гардан зохион байгуулах юм байна. 1800 цэрэг сард 2 сая төгрөгийн цалин авч ажиллах юм байна. Энэ сайн хэрэг өмнө Барилгын цэргийн удирдах газар гэж эх орны бүтээн байгуулалтанд их үүрэг гүйцэтгэж байсан юм шүү...Хулгай хийх гэсэн хүмүүст л хэцүү болохоос бусдаар бол маш зүйтэй ....Хүний нохой идэхээс өөрийн нохой ид гэдэг юм даа.
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Ер нь бол (64.119.19.216)
    Оросоос убтз-нхаа хэдэн 49%-г ямарч аргаар хамаагүы худалдаж аваад модернизаци хийж цахилгаан толгойтой болгоод зөрлөгүүдийг сайжруулаад нэьтрэх чадвараа өсгөсөн хамаагүй дээр дээ 414 км үр ашигтай ажиллана гэдэг хэцүүдээ
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.22.71)
    ЁСТОЙ БОЛЪЁ ОО!!!!!!!!!! ЖЕНКО ОГЦОР!!!!!! ЛУЙВАРЧИН ЕӨК!!!!!!!!! ЦАГ НЬ ИРНЭЭ ГАЙГҮЙ !!!!!!
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Nam bus irgen (66.181.183.110)
    Ta 2-iin nugel chini nudeeree garna daa. Unend guitsegdeh tsag chini ireh l bolno.
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Иргэн (202.21.108.172)
    Одоо бүр цагаандаа гарчээ. Монгол ялсанчууд одоо юу гэх бол, хүний нохой идэхээр өөрийн нохой идэг ээ гээд сууж байдаг гомдмоор махан толгойтууд даа.
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    13 цаг 28 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    13 цаг 28 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    13 цаг 32 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    13 цаг 45 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    13 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    14 цаг 0 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    14 цаг 7 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    14 цаг 13 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    16 цаг 56 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    17 цаг 6 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК