Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголоо өөрсдөөсөө өмөөрөхүй

2019-4-22
0
ЖИРГЭХ

-Монголчуудын дунд “жинхэнэ” монгол нь хэд байна вэ-


Төрийн далбаа бүхий дүрслэлтэй дотуур хувцас өмсөөд явах нь АНУ-д бол энгийн үзэгдэл. Анх харсан хүндээ тэд эрх чөлөөгөө хэтийдүүлж гэж эндүүрмээр. Гэхдээ тийм биш. Харин ч дотуур хувцас руу нь харсан хүн жинхэнэ америк хүн байна гэж харна хэмээн боддогтой нь холбоотой. Лондонийн олимпийн өмнөхөн “Spice Girls” хамтлагийн экс гишүүн “галзуу” хочит Жерри Холливелл эх орныхоо төрийн далбаа бүхий хээтэй бариу даашинз өмсөхийг бусдадаа уриалж л байлаа. Тэрбээр “Өгзгөө илүү ил гаргасан бол хүн бүхэн чам руу харж, чамайг жинхэнэ британи эмэгтэй гэдгийг чинь мэдэх болно” хэмээн тайлбарлаж байв. АНУ төдийгүй барууны орнуудын хачирхалтай гэмээр энэ үйлдлийг буруутгаж боломгүй ч эх орноо хайрлах, тухайн улсынхаа иргэн болж төрснөөрөө бахархах үзэл нь өмсөх хувцаснаасаа л эхэлдэг гэдгийг харж болно. Гэтэл АНУ-ын эрх чөлөөг урьтал болгож, барууны орны хөгжлийн туршлагийг хөрсөн дээрээ буулгахыг илүүд үздэг монголчуудын дунд “жинхэнэ” монгол нь хэд байна вэ. Тоолох гээд үзсэн ч толгойд буух нь цөөн ажээ. Харин ч эх орноо гэх үзлийн эхлэл нь өдөр ирэх тутам буруу тийшээ хазайгаад байх шиг ээ. Хатуухан хэлэхэд бусдын эх орноо хайрлах үзэл дотуур хувцаснаасаа л эхэлж байхад цөөхөн монголчуудын сэтгэхүй хэн нэгнийгээ хэмлэхээр л хэмжигдэх болов.

Төв талбай дээрээ жагсаж, Төрийн ордноо гороолох эрх нь бидэнд байна уу гэвэл бий. Төрийн түшээдээс эхлүүлээд хэн нэгнийг ямар ч шалтгаангүйгээр хараан, зүхэх үзэл бодлын чөлөөт индэр нь цахим ертөнцөд мөн л нээлттэй. Хорь хүрээгүй залуус хонхны баяраа тэмдэглэх нэрийдлээр Чингисийн талбай, Зайсан толгойгоо оргилуулан дарсны шилээр булж орхиод өөрсдөө хөлчүүрхэн явж оддог нь өнөөх л эх орноо хайрлах бидний үзлийн энгийн нэг л жишээ. Гэхдээ энэ бүх үзэгдэл нь монголоо өмөөрөх гэхээсээ цөөхөн монголчуудын дунд тэсрэх бөмбөг хаясантай агаар нэг байдлаар талцуулж, хэрэлдүүлдэг, зарим нэгэнд нь ашигтай байдлаар тусдаг жишгийг хэдийнэ тогтоожээ. Ардчилал хэтийдвэл анархизм болох аюултай гэдэг. Үүн шиг социализмаас ардчилал руу шилжсэн монголчууд 27 жилийнхээ босгон дээр анархизмын ангал руу унаж ашиглуулаад л хаягддаг ард түмэн болж мэдэх нь. Нэг үгээр хэлбэл, бидний эх орноо хайрлах үзэл ердөө л хий хоосон хийрхэлээр л хэмжигдэх болсныг энд өгүүлэх гээд байгаа юм.

Японы эрдэмтэн Кимура Аяако монголчуудын талаар “Тархины тураал” нэртэй нийтлэлийг бичиж хэвлүүлсэн нь хэсэгтээ шуугиан тарьж байв. Монголчууд, Монгол үндэстэн, Чингис хааныхаа нэрийг барьж гаднаас ямар нэгэн тусламж харж зүгээр гар хумхин сууж бэлэнчлэх сэтгэлгээтэй болсныг тэрбээр ийн тодотгосон хэрэг. Үнэхээр ч тийм. Бид өмчирхөх дуртай мөртлөө хийж бүтээх дургүй ард түмэн. Ядаж л, хаа сайгүй сүндэрлэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг гаднынхан ялангуяа хятадууд хийж байгаа нь үүний бэлээхэн жишээ. “Монгол залуусаа аваад ажиллуулъя гэхээр тэд ирдэггүй, ирсэн ч архи дарс уугаад ажил тасалдаг” хэмээн барилгын компанийн захирлууд ярьж байхыг нэг биш удаа сонсож л байлаа. Эндээс монголын ирээдүйг түүчээлэх учиртай залуус хаана юу хийж явна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь маш энгийн бөгөөд тодорхой.

Дураа хүрвэл ажиллаж, дүргүйгээ хүрвэл гар утсаа барин хэвтээд цахим ертөнцөөр хэсүүчлэх элдэв цуурхалд “хариулт” өгдөг залуусын армийг л бид бэлтгэж байна. Нэг үгээр хэлбэл, монгол залуусын дийлэнх хэсэг нь шавар зуурч, тоосго өрөх бус цахим ертөнцөөр тэнүүчлэх эзэнгүй мэдээнд эх орноо өмөөрсөн сэтгэгдлийг улстөржүүлсэн байдлаар үлдээхийг илүүд үздэг болж байх шиг. Худлаа гэвэл сошиал ертөнцөд байгаа уурласан, ундууцсан, шүүмжилсэн, хэн нэгнийг хараан зүхсэн сэтгэгдэл бүрийн авторыг хараарай. Дийлэнх нь сурч боловсрох магадгүй хийж бүтээх насандаа яваа 18-25 насны залуу үеийн төлөөлөл байх вий. Юу үнэн гэвэл энэ үнэн. Мэдээж эрүүл нийгмийг бүтээх сонирхолтой, эрүүл эх оронч сэтгэлтэй, эрүүл хүний төлөө гэсэн бодолтой мянга мянган залуус манайд байгаа юу гэвэл мэдээж бий.

Гэхдээ аливаа нийгмийн тогтолцоо нэгээхэн хэсэгтээ биш нийт массдаа суурилж явдаг болохоор тэдний хүсэл сонирхол хэдий их байдаг ч торойж, тодроод гарч ирэх нь эргэлзээтэй. Тэгэхээр энэ бүгдийн буруутан нь хэн бэ?!. Улс орныг олон жил удирдан залуурдаж ирсэн АН, МАН уу. Эвсэл хийж бүтээхээс илүүтэй хэн нэгнийг шүүмжилж хийрхэхээ урьтал болгосон залуу үеийн төлөөлөл үү. Бүр цаашлаад барилга, уул уурхай салбарт ноёрхох болсон гаднынхан юм уу. Үгүй ээ, гол буруутан нь бид өөрсдөө. Хийж бүтээх сэтгэхүй, хүн хүч нь, эрүүл харах сэтгэхүй нь бидэнд хангалттай байгаа ч бид өөрсдөө хүсэхгүй байгаад л учир байна. Эх орноо хайрлах нь, хөгжүүлэх нь талбай дээрээ уриа лоозон бариад хий хоосон хашгирахын нэр биш. Эх оронч байж түүгээрээ омогшино гэдэг нь төрийн их баяр наадмаараа буруу сүлдтэй төрийн далбаагаа машиндаа байршуулж, салхи татуулан давхихын нэр бүр ч биш. Харин хувь хүн өөрөө өөрийгөө төвөлшүүлэх, эрүүлээр сэтгэх нь л эр орондоо хайртай байх, бусдаас өмөөрөх хамгийн энгийн бөгөөд ямар ч хөрөнгө шаардлагагүй алхам юм. Тэгэхгүйгээр туг барьсан болгоныг даган хөөрцөглөх нь биднийг хөгжил гэхээсээ бусдын идэш л болгоно. “Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу бичиж болно” гэсэн үг бий. Үүн шиг өнөөгийн монголчууд өөрсдийгөө цагаан цаас шиг болгож, түүн дээрээ юу ч хамаагүй бичүүлж эхэллээ. Монголоо өөрсдөөсөө өмөөрөх цаг хэдийнэ болжээ.

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (188.155.76.116)
    tarhinii turaaltai mongolchuud….arhidah , zugaalah bayarlahaas oor um hiihgui, odoo gemt hereg zambaraagui bolson,...tor ni luivarchidaar dyyrsen baihad zeverlej chadahgui 30 jil bolson ni mongoliig, mongoliin irgediig iim baidald hyrgesen
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    13 цаг 28 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    13 цаг 28 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    13 цаг 32 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    13 цаг 45 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    13 цаг 52 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    13 цаг 59 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    14 цаг 7 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    14 цаг 13 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    16 цаг 56 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    17 цаг 6 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК