Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадын даргатай юу ярих бол гэдэг нь сонин

2019-4-23
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар энэ сарын 24-нөөё буюу маргаашнаас 25-ныг хүртэл БНХАУ-д төрийн айлчлал хийхээр болжээ. Түүнчлэн энэ сарын 26-наас 28-нд “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад урилгаар оролцож, орон нутагт зочлох гэнэ.

Төрийн тэргүүн болсныхоо дараа Унгарын Будапешт хотноо зохион байгуулсан жүдогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж, ОХУ-ын Владивостокт анхны ажлын айлчлал хийснийг эс тооцвол хилийн дээс алхаж, хоёр хөрштэйгөө хэлэлцээ хийгээгүй Ерөнхийлөгч Х.Баттулгын ээлжит маршрут нь АНУ байх тухай таамаг улс төрийн хүрээнд гарч л байв. Үүнийг баталсан гэлтэй Тамгын газрынх нь дарга З.Энхболд өнгөрсөн АНУ-д албан томилолт хийж зарим асуудлаар санал солилцож байсан удаатай. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд багтаж хоёр хөрш болон гуравдагч хөршдөө айлчлахаар товлосныг дуулгасан нь өнгөрсөн жилийн өдийд. Тэгэхэд хоёр хөрш нь мэдээж ОХУ, Хятад, гуравдагч нь АНУ байх магадлал өндөр байв.

Удтал албан айлчлал хийгээгүй Төрийн тэргүүн маань эдийн засаг, геополитикоороо дэлхийд тэргүүлэгч их гүрний нэг БНХАУ-д ийн айлчлал хийх болсон нь мэдээж анхаарал татахуйц. Заавал очих, оролцох шаардлагагүй, хэмнэлт хийх нь чухал хэмээгээд НҮБ-ын хурлыг өнжиж байсантай харьцуулахад энэ бол мэдээж сайн мэдээ. Учир нь тэр дотоод улс төр гэхээсээ гадаад тавцанд Монгол Улсаа төлөөлж албан ёсны яриа хэлэлцээ хийх нь.

Гэхдээ эндээс хамгийн анхаарал татахуйц, олон арван хардлага, шүүмжлэл, эргэлзээ магадгүй ашиг сонирхлын зангилааг тайлах нь урд хөрш буюу Хятад хийх айлчлал. Төмөр зам, Тавантолгойгоос үүдсэн маргаан, Хятадыг үгүйсгэх талаасаа түүний хийх айлчлал дотооддоо төдийгүй гадаад тавцанд сонирхолтой сэдэв байж таарна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд БНХАУ-д хоёр дахь гадаад айлчлалаа хийсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын хамаарал гэхээсээ Монгол Улсын төсөвт экспортоос төвлөрүүлэх орлогоороо жин дардаг уул уурхай, нүүрсний томоохон хэрэглэгч нь БНХАУ учир түүнийгээ хэрхэн үр ашигтайгаар нийлүүлэх нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын гол зорилго байсан. Цаашлаад үе үеийн Засгийн газар, УИХ-ын цэц булаалдах талбар болж ирсэн Тавантолгойг хэрхэх талаар зарим үл ойлголцолд тэрбээр хэлэлцээ хийсэн.

Учир нь, БНСУ-д хийсэн айлчлалын үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Тавантолгойн асуудал бол цэвэр манай дотоодын улс төрийн асуудал. БНХАУ бол Тавантолгойг хөдөлгөх бүрэн боломжтой бөгөөд сонирхож байгаа. Өнөөдөр Монгол Улс Тавантолгойн баялгаа БНХАУ руу л гаргана. Тиймээс бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой. Харин дотооддоо яаж ажиллах вэ гэдэгт хоёр хувилбар байна. Эхнийх нь Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах, хоёр дахь нь “Эрдэнэс Тавантолгой” БНХАУ-тай хамтран ажиллах. Үүнд бид улс төрийн шийдвэр гаргах ёстой. Эцсийн эцэст УИХ дээр очиж шийдэгдэнэ. Тийм учраас аль, аль талдаа ойлголцож энэ асуудлыг урагшлуулах нь чухал. Хүний өөрийн нам гэх шаардлага байхгүй. Тавантолгой хөдөлдгөөрөө хөдөлж байгаа. Бид нүүрсээ гаргадгаараа гаргаж байгаа. Монголчууд их азтай. Ийм том ордтой байна гэдэг бол аз шүү дээ. Бага зэргийн хүндрэл учирсан зүйл байгаа ч БНХАУ-ын талтай яриа хэлэлцээр хийж, цаашид илааршина гэж бодож байна” гэж байв. БНСУ-аас илэрхийлсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байр суурь БНХАУ-д хийсэн айлчлалаар илүү тодорч, зарим талаараа баталгаажсан.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаар энэ асуудал хэрхэх бол гэдэг нь цаг хугацааны асуудал болж байна. Тэр Ерөнхий сайдынхаа байр суурь, бодлогыг Хятадад хийх айлчлалаараа дэмжих үү эсвэл сөрөх үү гэдэг нь айлчлалынх үр дүнгээс бүрэн хамаарна. Магадгүй салбарын сайд, УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа төмөр зам, Тавантолгойг цээжээрээ хамгаалж, тэр хэрээрээ нөлөөлж ирсэн түүний үзэл бодол Ерөнхийлөгч болсноор зөөлөрсөн ч байж мэднэ. Учир нь, Х.Баттулга өөрийнхөө, намынхаа төлөө бус нийт монголчуудын эв нэгдлийг илэрхийлэгч, гадаад тавцанд төлөөлдөг болсон болохоор тэр шүү дээ.

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (64.119.26.40)
    хамтарч жүдогийн бэлтгэл хийнэ.
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (5.67.20.252)
    Монголыг ШХАБ д зарвал хэдэн янчаан өгөх вэ гэж асуух нь ойлгомжтой. Угаасаа ноднин Монгол ШХАБ д орно гэж би бодож байна гээд ноднингын хэвлэл дээр байгаа!
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.236.138)
    judo again judo
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    зээл өгөөч гэж л бусад төрийн томчуудын адил гуйлга гуйна шүү дээ
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.161.30)
    БИ БОДОХНОО ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ЭНЭ ДИЙЛДЭХГҮЙ БГАА ,ЭЛБЭГДОРЖ,БАЯР САЙХАНБИЛЭГ,ДОЛИГЖАВ НАР БОЛОН ТӨРД БГАА ХУЛГАЙЧДАА,ХЭДЭН БАРИЛГА БАРЬДАГ ХУЖААГААР СОЛИХ ТУХАЙ ЯРИХ ХЭРЭГТЭЙ, ЭЛБЭГДОРЖОО 30-Н ЖИЛ БЭЛДСЭН СУПЭР ХУЛГАЙЧ ГЭДГЭЭ САЙН РЕКЛАМДАХ ХЭРЭГТЭЙ
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
    • Монголыг ШХАБ д зарвал хэдэн янчаан өгөх вэ гэж асуух нь ойлгомжтой. Угаасаа ноднин Монгол ШХАБ д орно гэж би бодож байна гээд ноднингын хэвлэл дээр байгаа!
      2019 оны 04 сарын 23
  • Зочин (182.160.35.101)
    танк төмөр замн талаараа ярина даа
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • zochin (43.228.129.150)
    Ediin zasag gej het tuilshralgui yavaad ireesei de. Bie daasan tusgaar uls baih ni l bidnii huvid ireedui mini. Gazar mal baihad Mongolchuud yah ch ugui
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.171.34)
    хятадыг баахан муу хэлж попорсон одоо юугаа ярьж хуйхаа маажих юм бол
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.161.32)
    Манай дарга нар гэж хөлдүү толгойнууд, өмнөөс нь ичиж үхмээр юмаа!!!!
    2019 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    13 цаг 17 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    13 цаг 17 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    13 цаг 21 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    13 цаг 34 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    13 цаг 41 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    13 цаг 48 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    13 цаг 55 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    14 цаг 2 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    16 цаг 45 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    16 цаг 55 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК