Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа. Уг өдөрлөгийг УИХ-ын Тамгын газраас 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.
Уг өдөрлөгийг зохион байгуулснаар шинээр хэвлэгдсэн ном зохиолуудыг төрийн байгууллагын ажилтнуудад танилцуулах, нэг дороос өргөн сонголттойгоор ном худалдан авах боломжийг бүрдүүлдэгээрээ чухал ач холбогдолтой.
Уг арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Номоо солилцъё” төслийн бичил номын санг УИХ-ын Тамгын газарт хүлээлгэж өгсөн. Энэ талаар Н.Учрал “Бичил номын санг ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэг зэрэг нийт 26 газар байрлуулсан. Энэ номын сан нь “Нэг ном аваад нэг ном өгөх” гэсэн энгийн дүрэмтэй” гэсэн юм.