зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар цахимаар хуралдлаа

2019-4-23
0
ЖИРГЭХ

ЗГХЭГ-аас санаачлан 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгуулав. Энэ удаагийн хуралд ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцсон юм.

Үүний өмнөх цахим хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дараагийн цахим хурлаар тусгайлан хэлэлцэх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм.

Тиймээс энэ удаагийн цахим хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал хөдөө, орон нутагт ямар байгаа, энэ чиглэлд тулгамдаж байгаа  асуудлуудын талаар орон нутгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүсээс сонирхсон асуултандаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх  ямар асуудал байгааг хөндсөн юм.

Засгийн газар, ХНХЯ-ны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих чиглэлээр ямар ажил, санал санаачилга гарган ажиллаж байгаа талаар ХНХ-ын сайд С.Чинзориг цахим хурлын эхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны зөвлөмжийн дагуу УИХ-аас 2016 онд Хөгжлйин бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан юм. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг 2017 онд Засгийн газрын тогтоолоор, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2018 онд ХНХ-ын, БСШУС-ын, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар батлуулан хэрэгжүүлж байгаа юм.

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог бүх талаар хангаж, хамтран ажиллаж байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг ХНХ-ийн сайд С.Чинзориг онцолсон. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд тусгайлан анхаарал хандуулж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг шинээр байгуулсан. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг дээрх агентлагийн дэргэд ажиллуулах шийдвэрийг гаргасан.

Мөн Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар 27 сая ам.долларын өртөгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

Орон нутгийн удирдлагуудын хувьд хэд хэдэн асуудлыг төр, засгийн түвшинд анхаарах шаардлагатай байгааг хэлж байлаа. Азийн хөгжлийн банк, Засгийн газартай хамтарсан төслийн хүрээнд 6 аймгийг сонгож Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төв байгуулахаар болсон, энэ ажил хэзээ эхлэх вэ гэдгийг асууж байлаа. Энэхүү сонгогдсон 6 аймагт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төвийн барилгын зураг төслийг энэ зургадугаар сард багтаан дуусгаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг тайлбарласан юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 111-д 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаар хуульчилсан байдаг. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хот, хөдөөд хангалтгүй байгааг С.Чинзориг сайд тодотгоод хуулийн энэ заалтыг орон нутагт хэрэгжүүлэхэд, ялангуяа төсвийн байгууллагуудад ажлын байрны төлбөр төлөх санхүү, төсвийн боломж байхгүй байна гэсэн зарим аймгийн дарга нарыг тайлбарыг үгүйсгэсэн юм. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаас татгалзаж, ажлын байрны төлбөр төлөхөд анхаарах биш, харин аливаа байгууллага өөрт байгаа орон тоондоо тохируулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах ёстой гэсэн юм.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарал хандуулж байгаа, тэднийг асарч халамжилж байгаа ар гэрийнх нь хүмүүсийг ажилтай болгоход орон нутгийн удирдлагууд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн аль нэг нь заавал хажууд нь байх шаардлагатай учраас орон нутгийн боломжид тулгуурлаж дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгаарлах бус харин ч нийгэм, хамт олон дунд нь байлгахыг дэлхий нийтээр чухалчилж байгаа учраас энэ жишгийг дагах, харин тусгай анги, танхим нээж, ялгаварлан гадуурхахгүй байхад анхаарал хандуулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, чиглэл болголоо.  

2018 оны байдлаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 105,691 иргэн байгаа бөгөөд үүний 30748 нь хөдөлмөр эрхэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 44 хувь нь төрөлхийн, 56 хувь нь олдмол, 20,4 хувь нь хөдөлгөөний, 19,3 хувь нь сэтгэцийн, 12,1 хувь нь хэл, яриа, сонсголын, 10,9 хувь нь харааны бэрхшээлтэй иргэд байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 42 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    13 цаг 22 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    13 цаг 27 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    13 цаг 32 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    13 цаг 36 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК