Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Цэвээндорж: Автобусанд чанаргүй дизель шахдаг болов уу гэдэг хардлага бидэнд бий

2019-4-24
0
ЖИРГЭХ

Нийтийн тээврийн газрын Тээврийн хяналтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой ярилцлаа.

-Нийтийн тээврийн хяналт, шалгалтын хүрээнд 1.2 сая төгрөгөөр аж ахуйн нэгжийг торгосон гэсэн. Салбарын хувьд ямар зөрчил ихэвчлэн илэрч байна вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээний стандарт, ачаа зорчигч тээвэрлэх дүрмийн хүрээнд зөрчил гаргасан учраас торгууль ногдуулсан. Мөн буудал руугаа орж зогсохгүй байвал жолоочийг торгодог. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн жолооч тухайн зогсоолд 0.5 метрийн зайд шахаж зогсох ёстой. Хэрэв ингэж зогсохгүй бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг биелүүлэхгүй байна гэдэг үндэслэлээр торгууль оногдуулдаг.

-Харамсалтай нь нийтийн тээврийн жолооч нар дийлэнхдээ энэ шаардлагыг мөрдөхгүй байгаа нь ажиглагддаг?

-Жолооч нар байнга солигддог. Шинэ жолооч шинэ ажил хүлээж аваад мэдэхгүй, эсвэл анзаарахгүй байх үе гардаг. Мөн тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалах нь бий. Тухайлбал, өвөл шахаж зогсох гэж байгаад гулгах тохиолдол гардаг. Би ингэж хэлснээрээ дүрэм зөрчсөн жолооч нарыг өмөөрөөгүй шүү. Магадгүй зарим буудлуудын автозамын хэсэг гэмтэл, хагархайтай байж болно. Үүнд хүрэхгүйгээр зогсох үе гарна. Үнэхээр хүндэтгэх шалтгаан гараагүй, замын хөдөлгөөнд ямар нэгэн асуудал гараагүй байхад шахаж зогсоогүй бол арга хэмжээ тооцдог.

-Нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр зорчих асуудал их гардаг. Энэ асуудлыг хэрхэн зогсоох бэ? 

-Зорчигчдоос бэлэн мөнгө авч үйлчилдэг жолооч нарт хариуцлага тооцож байгаа. Хэрвээ удаа дараа ийм асуудал гаргавал зөвхөн жолоочийг торгох биш аж ахуйн нэгжийг торгодог болно.

-Өнгөрсөн оны статистик судалгаагаар нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ үзүүлэлт бэлэн мөнгөөр зорчдог асуудалтай холбоотой юу?

-Удирдлагын мэдээлэл цахим төлбөрийн систем орж ирсэн буюу 2015 оны есдүгээр сараас өмнө төхөөрөмжөөр бүртгэдэг байсан юм. Тэр үеийн мэдээлэл баримжаа тоо. Одоо бол тоог нарийвчлан гаргаж байгаа.  Бидний хийсэн судалгаагаар нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа зорчигчдын тоо буурсан гэж харагдахгүй байгаа. Уг үзүүлэлтэд бэлэн мөнгөөр зорчдог иргэдийн тоо ороогүй гэдгийг нэмж хэлье. Бэлэн мөнгөний хувьд зөвхөн жолооч гэлтгүй иргэд ч гэсэн үүргийг биелүүлэх шаардлагатай. Энэ бүхнийг өдөрт 600-700 шалгагч нарыг зохион байгуулалттайгаар ажиллуулж үзсэн. Тухайлбал, шалгагч иргэдийг автобус руу орохоос өмнө “Картгүй бол сууж болохгүй. Картгүй бол нийтийн тээвэр танд үйлчлэхээс татгалзана” гэдгийг анхааруулж хэлдэг байсан нь үр дүнд хүрсэн. Гэвч шалгагч нар нийтийн тээвэр дотор хяналт, шалгалтаа хийе гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан учир уг ажлыг түр зогсоосон. Хэрэв шалгагч нар автобус дотор ажилладаг болвол тэднийг ч гэсэн давхар хянах хэрэгтэй болно. Өнгөрсөн оноос эхлэн шалгагчийг ямар байдлаар ажиллуулах нь үр дүнтэй эсэхэд олон арга туршиж үзсэний хамгийн оновчтой арга нь шалгагч автобусны буудал дээр иргэдэд мэдээлэл өгөх зарчмаар ажиллах юм.

-Үүний үр дүнд картаар үйлчлүүлэх иргэдийн тоо өссөн үү?

-Нэг долоо хоногийн дотор карт уншуулах иргэдийн тоо зургаан хувиар өсөлттэй гарсан.

-Хар утаа их хаядаг нийтийн тээврийг жагсаалтаас гаргаж байгаа. Энэ хүрээнд  11 автобусыг үйлчилгээнээс хассан. Цаана нь ийм хэчнээн автобус байна вэ?

-Утаатай тээврийн хэрэгслийг шалгах ажиллагааг хэд хоногийн өмнө зохион байгуулсан. Утаа их хаядаг тээврийн хэрэгсэлд хоёр, гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, тухайн тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангаж гаргаагүйгээс болж байна. Хоёрдугаарт, түлшний хувьд асуудалтай байна. Түлш асуудалтай болохоор тээврийн хэрэгслийг мянга сайн цэвэрлээд, үйл ажиллагааг нь хангаад ч нэмэргүй. Тиймээс энэ хүрээнд Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран ШТС-уудаас дээж авч, лабораторийн шинжилгээнд өгсөн. Гэтэл шалгалт авах гэж байгааг мэдээд дизель түлшээ солисон уу яасанг сайн мэдэхгүй. Шалгалтын хариу дажгүй гарсан. Тиймээс дараагийн удаа санамсаргүй байдлаар дахин дээж авч шинжилгээ хийнэ.

-Шатахууны чанарт асуудал байна гэж үү?

-Тийм гэж хардаж байна.

-Шатахууны чанарын асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байна. Гэвч шалгалтаар ямар нэгэн асуудал гардаггүй нь юутай холбоотой юм бол?

-Шалгалт явж байгааг мэдчихвэл ШТС-ууд чанар гайгүй дизель, шатахуунаа худалддаг гэж харддаг. Яагаад гэвэл шалгалт хийнэ гэсэн сургаар нийтийн тээврээс гардаг хар утаа багасчихдаг. Тэгэхээр тухайн аж ауйн нэгжийн хариуцлагагүй байдал гэхээс илүүтэй түлшинд асуудал бий болов уу.

-Хэчнээн чиглэлд хэдэн автобус үйл ажиллагаа явуулдаг билээ?

-Нийтийн тээврийн зарим чиглэл түр хугацаагаар нээгдэж, хаагддагтай холбогдуулан одоогоор 90 орчим чиглэл байна. Өдөрт ойролцоогоор 900 орчим тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байна. Амралтын өдрөөр 670 орчим тээврийн хэрэгсэл гардаг.

-Он гараад хэчнээн тээврийн хэрэгслийг үйл ажиллагаанаас нь гаргасан бэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд 12 жил ашиглагдсан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглодог. Өнгөрсөн оны арванхоёдугаар сарын 31-ний өдөр 197 орчим тээврийн хэрэгслийг үйлчилгээнээс хасч, энэ хэмжээний тээврийн хэрэгслийг нөхөн үйл ажиллагаанд оруулсан. Ирэх онд 250 орчим тээврийн хэрэгслийг үйлчилгээгээр гаргахаар төлөвлөсөн.

-Тэгвэл техникийн байдлаар нь?

-Нийтийн тээврийн үйлчилгээнээс шатсан хоёр автобус болон хүүхдийн нэг автобусыг тус тус хассан.

-Олон улсын стандартад тээврийн хэрэгслийн насжилтыг хэдэн жилээр тооцдог юм бэ?

-Улс улс харилцан адилгүй. Тухайлбал, БНСУ-ын нийтийн тээврийн насжилт найм хүртэлх жил байдаг.

-Тэгэхээр БНСУ-аас актлагдсан автобусыг манай улс дахин ашиглалаа гэх шүүмжлэл нь манай улсад насжилт өндөр байдагтай холбоотой гэсэн үг үү?

-Тийм. Мөн бид үйлдвэрлэгч орон биш. БНСУ шиг найман жил гээд заачихвал автобус оруулж ирэхэд хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, заавал шинэ автобус авах шаардлага гарна. Өнөөдөр нийтийн тээврийн 1000 орчим автобус бий. Үүнээс 30 орчим хувь нь төрийн болон орон нутгийн өмчийнх. Үлдсэн 70 орчим хувь нь хувийн хэвшлийнхний нуруун дээр байдаг учраас тэд мэдээж ашгаа л бодно. Тиймээс нийтийн тээврийн хэрэгслээр тодорхой хэмжээнд ашиг олоод гаргах зарчмаар л явагддаг.

-БНСУ-д актлагдсан автобус манай улсад орж ирээд дөрвөн жил үйлчилгээнд яваад актлагддаг гэсэн үг үү?

-Тийм.

-Насжилтыг манай улсын хувьд яаж тооцож гаргадаг юм бэ?

-Стандартчилал хэмжил зүйн газраас тооцож гаргадаг.

-Үйлчилгээнд явж байгаа автобусны хэчнээн нь шинэ юм бэ?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 болон 2010 онд үйлдвэрлэгдсэн DAEWOO маркийн 400 орчим, MAAZ гэх угсраа автобус 20 ширхэг, ЭКО автобус 20 ширхэг зэрэг нийт 470 орчим шинэ тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    12 цаг 32 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    12 цаг 32 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    12 цаг 36 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    12 цаг 49 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    12 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    13 цаг 4 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    13 цаг 11 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    13 цаг 17 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    16 цаг 0 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    16 цаг 10 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК