Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Отгонням: Бага мөнгөөр өндөр ашиг хүртэх сонирхол нь залилах гэмт хэргийг "өөгшүүлж" байна

2019-4-24
0
ЖИРГЭХ

Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Отгоннямтай ярилцлаа.

-Цагдаагийн ерөнхий газраас эдгээр өдрүүдэд “Залилан” нэгдсэн аяныг зохион байгуулж байна. Энэ аяны талаар ярилцлагаа эхлүүлье.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Цагдаагийн ерөнхий газраын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран 2019 оны 04 дүгээр сарын 15-30-ны өдрийн хооронд “Хариуцлагатай үйлдэл-Эрсдэлгүй амьдрал” уриан дор Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж байна.

Залилах гэмт хэргийн тухай 2010-2012 онд 6000 гаруй хохирогчтой, 15.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг бол үүнээс хойш буюу 2012-2014 онд энэ төрлийн гэмт хэргийн гаралт харьцангуй бага байсан. Гэтэл 2014 оноос хойш бусдыг залилах хэрэг ахиад нэмэгдэх хандлагатай болсон.

2018 онд энэ төрлийн гэмт хэргийн тоо 2017 оноос 79,3 хувиар өссөн, 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 2018 оны мөн үетэй харьцуулахад 19,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  Тиймээс бид энэ төрлийн гэмт хэргээс иргэдийгээ урьдчилан сэргийлэх, тэдэнд мэдээ, мэдээлэл өгөх, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх зорилгоор энэ аяныг эхлүүлсэн.

Иргэдийн хувьд өөрсдийн хариуцлагагүй үйлдлээс болж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь их байна. Залилагч этгээдийг сайн судлалгүй зөвхөн тухайн хүний ярианд итгэж, өөрсдийн эд хөрөнгө, эрүүл мэнд болон бусад байдлаар хохирч байгаа асуудал гарч байна.

-Залилангийн гэмт хэргийг дотор нь задалж авч үзвэл аль төрлийн залилан давамгайлж байна?

-Сүүлийн үед сүлжээний тодотголтой залилангийн хэрэгт өртөж их хэмжээгээр мөнгө өгч алдах, үл таних хүнд өөрийн дансыг ашиглуулж гүйлгээ хийлгэх, виз гаргуулах нэрийн доор бусдад залилуулах, гэрээгээр үйлдсэн залилан, утсаар чинь яриад өгье гэж хэлээд бусдын гар утсыг авч залилах төрлийн залилах хэргүүд их бүртгэгдэж байна.

Иргэдийн хувьд бага мөнгөөр өндөр ашиг хүртэх сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор сүлжээний гэмт хэргүүд ихэсч байна. Сүлжээний бизнес гэсэн нэрийн ард пирамид тогтолцоотой луйвар нуугдаж байгааг иргэд төдийлөн тоодоггүй. Энэ нь эргээд өөрийг нь эрсдэлд оруулдаг муу талтай.

Бас хөрөнгө оруулалтын сан, гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн гоё сайхан нэрний ард энэ сүлжээ нуугдан иргэдийг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, хууль бус аргаар хөрөнгөжих болсон. Мөн шууд болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан олон нийтэд суртал ухуулга явуулж, гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүд иргэдийг төөрөгдүүлж залилж байна.

Ийм сүлжээний улмаас хохирсон иргэдийн тоо жилээс жилд өсч байна. Тиймээс үүсч болзошгүй эрсдэлээс иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлж мэдээ, мэдээлэл өгөх, гэмт үйлдлийг таслан зогсоох тал дээр цагдаагийн байгууллага идэвхтэй арга хэмжээ авч ажиллаж байна.

-Данс ашиглах гэмт хэргийн талаар та түрүүн цухас зурдсан. Өнөөдрийн нийгэмд банкны данс ашигладаггүй хүн ховор шүү дээ. Тэгэхээр иргэд бид энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх хэрэгтэй вэ?

-Сүүлийн үед дэлгэрсэн нэг төрөл бол бусдын дансыг ашиглаж хэн нэгнээс мөнгө залилах үйлдлүүд их болсон. Жишээ нь танихгүй хүн та картаа ашиглуулаач, хөдөөнөөс ирээд хамаг бичиг баримтаа алдчихлаа гэж хэлээд тухайн иргэний дансруу мөнгө шилжүүлж авдаг. Гэтэл тухайн иргэн хэн нэгэн хүнд худлаа хэлээд мөнгө луйвардсан тохиолдол их байна.

Үүнээс гадна танихгүй дугаараас хэн нэгэн хүн яриад “Танд гадаад улсаас карго ачаа ирсэн байна, олон улсын тусламжийн байгууллагаас илгээмж ирсэн байна, таны утасны дугаартай илгээмж байна.

Та илгээмжний төлбөр болох хэдэн төгрөгийг яг одоо энэ дансруу шилжүүлчих. Манай бараа түгээлтийн машин гарах гэж байна. Таны ачааг явуулахад бэлэн байна” гэх мэтээр худал ярьж иргэдээс мөнгө залилах явдал их гарч байна. Одоо ер нь гадаадад амьдардаг хүмүүс их болсон учир иргэд маань манай хамаатны тэр Солонгост амьдарч байгаа. Тэр маань л юм явуулсан байх гэж бодоод л мөнгөө шилжүүлж орхидог. Ийм өнгөц байдлаар аливаа зүйлд битгий хандаач гэж зөвөлмөөр байна. Үүнээс гадна иргэдийн хувьд мөнгө шилжүүлж, эд хөрөнгөө захиран зарцуулж байгаа нөхцөлд эх сурвалжийг сайн судалж, мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс зөвөлгөө авах, албаны эрх бүхий байгууллага, цагдаагийн байгууллагаас мэдээлэл авах, цаад харьцаж буй хүний баримт бичиг үнэн, үндэслэлтэй зэргийг нягталж үзэж байж дараа дараагийн алхмуудыг хийх хэрэгтэй. Иргэд өөрсдийнхөө хийж байгаа үйлдэлдээ хариуцлагатай хандсанаар энэ төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, эд хөрөнгөө хамгаалах боломжтой.

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар ял оноодог вэ?

-Энэ төрлийн залилангийн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл заалтаар зохицуулж өгсөн байдаг. Цагдаа, прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол шүүхээс хорих ял оноодог. Цагдаагийн байгууллага төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Залилан хийсэн хэн ч хуулийн гадна үлдэхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нь ихэвчлэн ямар төрлийн хүмүүс болж байна вэ? 

-Иргэд өөрсдөө амар хялбар аргаар их ашгийг богино хугацаанд олох хүсэл зорилгодоо автан энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох явдал их байна. Хохирогч нарын насны хувьд 25-50 насны иргэд голдуу байна.2015 онд шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд Залилангийн гэмт хэрэгт хохирлын хэмжээг заагаагүй учраас залилах үйлдэл хийж бусдыг хохироосон бол хохирол харгалзахгүй гэмт хэрэгт тооцдог болсон.

Гэмт хэргийн хохирогч болж, эд материал, сэтгэл санаагаар хохирохоосоо өмнө эхлээд судалгаагаа сайн хийж, хуулийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж зөвөлгөөтэй сайтар танилцаж, тэднээс зөвөлгөө авсны дараа өөрийн үйлдлийг хариуцлагатай хийх нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад ихээхэн ач холбогдолтойг хэлмээр байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.176.167)
    Хаана өргөдөл гаргах вэ залилуулсан иргэн байна
    2019 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    12 цаг 31 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    12 цаг 31 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    12 цаг 35 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    12 цаг 48 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    12 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    13 цаг 3 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    13 цаг 10 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    13 цаг 16 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    15 цаг 59 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    16 цаг 9 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК