С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, уг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн гэх хэрэгт тагнуулын хоёр, ШШГЕГ-ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг цагдан хорьсон билээ.
Тэгвэл ШШГЕГ-ын хоёр ажилтны нэг нь өмнө нь Тагнуулын ерөнхий газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан аж. Тэрбээр хоригдохоосоо өмнө ШШГЕГ-т албан тушаал хашиж байжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, дээрх этгээдийг Үржнээгийн Отгонбаяр бөгөөд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүх ажиллагааг гардан гүйцэтгэсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллэсэн юм. Түүнчлэн тэрбээр ахлах дэслэгч цолтой, тагнуул байсан хүн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очисноор дэд хурандаа цолтой болжээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)