УИХ-ын гишүүн Л.Болд, Аюурсайхан нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа бусдыг эрүүдэн шүүж, хууль зөрчсөн нөхцөл байдал илэрсэнтэй холбогдуулан түр хороо байгуулж, ажлын гүйцэтгэлийг шалгах хүсэлт гаргасан билээ. Үүний дараагаар буюу өнгөрсөн шөнө Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг саатуулж, тайлбар авсан.
Энэ талаар Л.Болд гишүүнээс тодруулахад “Ийм мэдээлэл ирсэн. Аалзны тор задарч байна. МАНАН дэглэм нуран унаж байна Хуулийн байгууллагын удирдлагууд ажлаа зоригтой ажлаа хийж эхлэв үү гэж харсан. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хуулийн хугацааг дуусгах замаар олны анхаарлаас холдуулах гэж байна. Тиймээс хулгайгаар баталсан хуулийг шинэчлэх ёстой. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шалгах түр хороог байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд чуулганаар батална. Түр хороо байгуулагдснаар хуулийн хүрээнд урагшлах байх.
Түр хороо долоон гишүүн бүрэлдэхүүнтэй байна” гэлээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)