“Токио 2020” Олимпийн наадмын анхны эрхийг Монголын Буудлага спортын тамирчин Ц.Анударь гар бууны төрлийн авчээ.
Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод энэ сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд Ц.Анударь 578 оноогоор Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол ханган Олимпийн наадмын эрхийг авчээ.
Ташрамд дуулгахад манай улсын бусад шилдэг тамирчид үлдсэн өдрүүдэд өөрсдийн төрөлдөө Олимпийн наадмын эрхийн төлөө цэц мэргэнээ сорьцгоох юм.