Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Налайх, Багануурын захирагч Ш.Хаан, Н.Тавинбэх нарыг эрэн сурвалжилж байна

2019-4-25
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Налайх болон Багануур хотын захирагч Ш.Хаан, Н.Тавинбэх нарыг эрэн сурвалжилж байна. Ийн тодотгох болсон шалтгааныг одоо сийрүүлье. НИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул-Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул-Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах шийдвэр гаргасан байдаг. Энэ дагуу дагуул хот байгуулах ажлыг 2014 оны аравннэгдүгээр сараас эхлүүлсэн юм. Улмаар хоёр дүүргийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг явуулахад Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь хот байгуулахыг дэмжсэн билээ.

Энэ дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг 2015 оны зургаадугаар сарын 14-нд зохион байгуулахад Ш.Хаан санал өгсөн нийт сонгогчийн 50,87 хувийн саналыг авснаар бүрэн эрхийг нь баталгаажуулж байв.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн анхны дагуул хотыг байгуулж, түүний Захирагчийг сонгосон нь түүхэн үйл явдал болж байна. Налайх хотын Захирагчаар сонгогдсон Ш.Хаан нь анхны дагуул хотын Захирагч гэдгээрээ түүхэн үүрэг авч, ажиллана гэдгийг онцлон хэлмээр байна. Өөрөөр хэлбэл иргэдээсээ сонгогдсон, иргэдрүүгээ хадаг барьж гүйдэг дарга болох нь. Налайх хот нь тус дүүрэгт тогтоосон эдэлбэр газрынхаа хэм хэмжээгээр тухайн нутаг дэвсгэрийг хамран хөгжлийн хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөөгөө гаргаж ажиллана. Хот, дүүрэг эрх мэдлийн хуваарилалтаа хуулийн дагуу хийж, хариуцлагатай ажиллаарай” гэж байлаа.

Мөн Налайх хотын удирдлагын бүтцийг дүүргийн ЗДТГ-ын бүтцээс салгаж эхний ээлжид Захиргаа, санхүү, Нийтийн үйлчилгээ, Хот байгуулалтын гурван хэлтэс 14 хүний орон тоотой Захирагчийн ажлын алба байгуулахаар тогтож, цалин, урсгал зардал, санхүүжилтийг шийдвэрлэсэн юм.

Харин Багануур хотын Захирагчийн сонгуулийг 2015 оны аравдугаар сарын 18-нд зохион байгуулахад нэр дэвшигч Н.Тавинбэхийн 57.72 хувийн саналаар сонгогдож байв. Тэгэхэд НИТХ-ын дарга Д.Баттулга “Энэ шийдвэр нь Багануур дүүргийн иргэдийн олон жилийн хүсэл хүлээлт байсан юм. Өөрийн гэсэн дүрэм, төсөв, аж ахуй, төлөвлөлтэй анхны хотын иргэн нь оршин суугч Та бүхэн болж байна. Анхны ардчилсан чөлөөт сонгууль болсон 25 жилийн ойн түүхэн үйл явдлын жил анх удаа Багануурчууд Та бүхэн чөлөөтэй шууд сонгох эрхээ эдэлж хотын Захирагчаа сонгосонд таатай байна” хэмээж байсан юм.

Тухайн үеийн хотын удирдлагуудын онцолсноор Багануур дүүрэгт хот байгуулснаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нүүрсний уурхай, эрчим хүч, нүүрс боловсруулах, нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр ложистикийн төв болж, 2030 он гэхэд 60000 орчим хүн амтай хот болон хөгжинө хэмээн үзсэн байдаг. Мөн оршин суугчдын амьд явах, эрүүл аюулгүй амьдрах орчин сайжрах, өмч хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх, тулгамдаж буй асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, хотоо удирдах, төлөвлөх, хянах, хотын удирдлага, оршин суугчид нэг л дүрэм журмын хүрээнд харилцах боломж нээгдэхийг хэлж байлаа шүү дээ.

Хачирхалтай нь, алслагдсан хоёр дүүргээ түшиглэн дагуул хот байгуулах нийслэлийн удирдлагуудын шийдэл хөрсөн дээр буусангүй, бодит ажил хэрэг болж чадалгүй дөрвөн жилийг ардаа үджээ. Хатуухан хэлэхэд байгаа оносонгүй. Налайх, Багануурын захирагч Ш.Хаан, Н.Тавинбэх гэж ямар хүн, хэрхэн үйл ажиллагаа явуулдаг нь ч тодорхойгүй байна.

Тиймээс Налайх, Багануурын захирагч Ш.Хаан, Н.Тавинбэх нарыг эрэн сурвалжилж байна. Тэгэхгүй бол бүрэн эрхийг нь батламжилснаас хойш юу хийсэн, ямар ажил хэрэгжүүлсэн нь тодорхой бус явсаар ажлаа хүлээлгэж өгөх бололтой. Эцэст нь асуухад Налайх, Багануур хотын иргэн Та захирагчаа таньдаг уу?

Г.Сонор

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.9.43.72)
    ene 2s chini hoish uchnuun hun songogdchihood bn huush. heden oni yum bicheed bnaa mal aa
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.33.227)
    батүүл хошгируулж байсан юмаа.
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • zoch (182.160.38.65)
    2-uulaa Uvurmongol humuus bish u?
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    12 цаг 25 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    12 цаг 25 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    12 цаг 29 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    12 цаг 42 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    12 цаг 49 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    12 цаг 57 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    13 цаг 4 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    13 цаг 10 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    15 цаг 53 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    16 цаг 3 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК