Төв аймгийн Батсүмбэр сумын Хүйн голын эрэг орчмоос гаднын нөлөөтэй нас барсан 35-40 орчим насны эмэгтэй хүний цогцос олджээ. Уг хэргийн мөрөөр шалгахад хамтран амьдрагчаа заналхийлж байгаад хөнөөсөн байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Цогцост хийсэн анхны үзлэгээр гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй нүүр гарын хэсэг хавдсан, эрүү уруул язарсан, битүү цус хуралтай байсан бөгөөд задлан шинжилгээгээр тархины гэмтэл авч нас барсан нь тогтоогджээ.
Талийгаачийг хамтран амьдрагч Б гэгч хохироож хэргийн газраас зугтсан байж болзошгүй бөгөөд талийгаачийн гар утсанд заналхийлсэн зурвас илгээж байжээ.
Хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
Г.Эрдэнэ