Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ: Газрын алба хамгийн их авлигатай байгууллагаар "тодорсон"

2019-4-25
0
ЖИРГЭХ

АТГ-аас Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Автотээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хан-Уул дүүрэг гэх мэт байгууллагуудад ажиллажээ.

АТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Шударга байдлын үнэлгээ” судалгаанд хамрагдсан иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн албан хаагч болон шинжээчид “Монгол Улсад авлига хамгийн их тархсан институцийг нэрлэнэ үү” гэсэн асуултад 2016 онд 46.4 хувь нь, 2018 онд 47.0 хувь нь “газрын алба” гэж хариулсан байна.

ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаас ирүүлсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг хянаж, тодорхой санал хүргүүлэв. Журмын төсөлтэй танилцах явцад авлига, ашиг сонирхлын зөрчил гаргах, хүнд суртал, чирэгдэл учруулсан нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзсэн.

Түүнчлэн ЖДҮХС-гийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн төслийг судлан үзээд Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн зохицуулалт тусгагдсан байх тул хууль тогтоомжид нийцүүлэн дахин боловсруулахаар буцаажээ.

Төрийн албаны тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах, ажлын байрны  тодорхойлолтыг нэгдсэн журмаар баталж мөрдүүлэх, хууль бус томилгоо, өөрчлөлт хийдэг албан тушаалтнуудын үйл ажиллагааг таслан зогсоох, мэдээлэл солилцооны хурдыг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хяналт шалгалтын ажлын үр дүнг сайжруулах талаар 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамдын төлөөлөл болон АТГ-ын удирдлагууд ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагааны чиглэл, хүрээг өргөжүүлэх талаар зарчмын тохиролцоонд хүрсэн байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх”-ээр тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд АТГ-аас ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад зориулсан “Найзын яриа” комикс номыг хэвлүүлэн гаргалаа.

Нийт 41 байгууллагын 17,600 гаруй мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын http://xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна.

Цаашид батлагдсан хуваарийн дагуу нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, зарим яам, агентлагийн мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах болно.

Нийт 28 албан тушаалтны ХАСХОМ-т төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулсан. Хяналт шалгалтаар 7 албан тушаалтан Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2, 13.8.3-т заасны дагуу тус тус хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн байна.

ХАСХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудыг нэр дурдвал: 

  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ХНН-ийн ерөнхий нягтлан бодогч Б.Эрдэнэчимэг
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн газрын Мэдээллийн сан, програм хангамжийн хэлтсийн дарга П.Нэргүй
  • “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярцогт
  • “Эрдэнэт үйлдвэр” ААТҮГ-ын орлогч захирал Д.Дэлгэрбаяр
  • Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Туяа
  • Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч Н.Батбаяр
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг дарга Р.Батжаргал нар юм.

Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 4 дүгээр сард гэмт хэргийн шинжтэй 72 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 25 гомдол, мэдээлэл буюу 34.7 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 14 гомдол, мэдээлэл буюу 19.4 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 31 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 56.9 хувьтай байна.

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 4 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 444 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 2.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 47 буюу шалгасан хэргийн 10.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 8 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 376 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 321 хэрэг, мөрдөн байцаалтын 55 хэрэг байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.9.90.98)
    ГАЗРЫН АЛБАНЫХАН АВЛИГАЧИН ГЭДГИЙГ АРД ТҮМЭН МЭДЭЭД 20-30 ЖИЛ БОЛЖ БАЙНА. СУДАЛГАА СУДАЛГААГҮЙГЭЭР . ТЭГЭЭД АВЛИГАЧИН БАЙЦААГЧ НАРЫГ ШАЛГАЖ ШОРОНД ЯВУУЛСАН ХҮН БАЙНА УУ. УЛСЫН ХЭМЖЭЭНД ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГА ДЭД ДАРГА ДААМАЛ ЭНЭ ТЭР ГЭЭД ХЭДЭН МЯНГАН ХҮН БАЙГАА БИЛЭЭ. ЭДГЭЭРЭЭС АВЛИАГЧИД ХЭДВ БАЙДАГ ЮМ. ХЭДИЙГ ШАЛГАЖ ТОГТООЖ ШҮҮХЭЭР ОРУУЛСАН. ЮМ.
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ГАЗРЫН АЛБА АВЛИАГАЧ ГЭЭД ХАРААД СУДАЛГАА ГАРГААД СУУГААД БАЙХ ЮМ УУ. АВЛИГАЧИН БОЛ ШИЙТГЭЭД ӨГӨӨЧ ... ЭНЭ СУДАЛГАА 20-30 ЖИЛ БОЛЛОО Ш ДЭЭ
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Сүхбаатарын талбайн урьд хэсгийг хүртэл зарчихсан газрын албаныханд ямар арга хэмжээ авсан. судалгаа гаргаад суугаад 20 жил боллоо ш дээ. авлиагчид чинь даварч гүйцлээ ш дээ
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Газрын албаныхан авлигач бол газрын албаны хүн газрын даамал байцаагч шүүхээр ял авсан бэ? хэдэн даамал байцаагч шалгагдсан вэ? хэдэн байцаагчийн хэрэг авлиглаар шалгагдаж байгаа юм бэ? энэ асуудал 2000 оноос анхаарал татсан 19 жилийн хугацаанд газрын алба авлигалаар тэргүүлсэн айргийн 5 аас буухгүй байгаа ш дээ. Тэгээд ямар арга хэмжээ авсан.
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • ах (103.9.90.98)
    Газрын албаны авлигачдад баяр хүргье
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    12 цаг 26 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    12 цаг 26 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    12 цаг 30 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    12 цаг 43 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    12 цаг 50 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    12 цаг 57 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    13 цаг 5 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    13 цаг 11 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    15 цаг 54 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    16 цаг 4 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК