БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Хоёр улсын удирдагчид өчигдөр албан ёсны хэлэлцээ хийж баримт бичигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга Мазаалай хамгаалах төслийн үйл ажиллагаа, хоёр орны Жүдо бөхийн тамирчдын хамтарсан үзүүлэх тоглолтод оролцож, Хэбэй мужийн Цаофэйдянь боомттой танилцжээ. Тэрбээр өнөөдөр Бээжин хотод эхлэх “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох юм байна.
Б.Лхам