Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 100 айлд байрлах Нарлаг цайны газрын орчимд хүн буудуулж нас барсан хэрэг гарчээ. Өнөөдөр өглөө 6.15 уагт "100 айлын автобусны буудлын орчимд толгойноос нь цус гарсан хүн хэвтэж байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Тус газрыг цагдаагийн хамгаалалтад авч, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин нас барсан шалтгааныг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа" гэсэн юм.
Шүүх эмнэлгийн алба хаагчид дөнгөж сая талийгаачийн цогцосыг авч явлаа. Талийгаач 40 орчим насны эрэгтэй хүн байсан аж. Цагдаагийн байгууллагаас хэргийн газарт үзлэг хийж, эд мөрийн баримтыг цуглуулж байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)