Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ-ын Төрийн тэргүүнд хийсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын “ИППОН”

2019-4-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн байхдаа Хятадын дарга Си Жиньпиний албан ёсны айлчлалыг нь эсэргүүцэж, бүр сөрж Энхтайваны гүүр даван бэлтгэл хийж асан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, хүндэтгэлийн чуулганыг нээх үеэрээ “Алх хаана байна” хэмээн ярьж байсан З.Энхболд дарга нар Хятадад ажиллалаа. Ажиллалаа ч гэж албан ёсны айлчлал хийв. Энэ нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсноос хойшхи анхны албан ёсны айлчлал. Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараахан Ерөнхийлөгч Х.Баттулгад Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхаж БНХАУ, Монголын талтай найрсаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг чухалчилж ирснийг цохон тэмдэглэснийг хэвлэлийн албанаас нь бэлтгэсэн мэдээнд дурджээ.

Улмаар БНХАУ-ын дарга Си Жиньпин төрийн өндөр дээд албан тушаалтнуудынхаа хамт Ардын Их Хурлын талбайд Ерөнхийлөгч Х.Баттулгыг угтан авч албан ёсны найман хэлэлцээнд гарын үсэг зурсан нь энэ өдрүүдийн ярих сэдэв болж байна. Сонирхолтой нь, албан ёсны айлчлалаа “өндөрлөж”, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн сэдлийг Монголын улстөрчдөд өгчихлөө.

Тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараа ОХУ, Хятад гэсэн мөнхийн хоёр хөршдөө албан ёсны айлчлал хийгээгүй ч ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулсан Дорнын эдийн засгийн форумд оролцож байсан удаатай. Энэ үеэрээ Восточный боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд хүргэх асуудлыг хөндөж байв.

Тэгэхэд Оросын санхүүгийн төв хэвлэл болох “Коммерсанть” сонинд “Монгол Улс нүүрсээ Хятад руу тээвэрлэхдээ байнгын асуудал бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс нүүрснийхээ экспортын тодорхой хэсгийг ОХУ-ын Алс Дорнодын нутгаар дамжин тээвэрлэх боломжийг эрэлхийлж байна. Одоогоор багахан хэмжээний нүүрсийг Восточный боомтоор гаргахаар яригдаж байгаа юм” гэсэн мэдээлэл гарч байв. 2017 оны есдүгээр сарын 6-нд.

Тэр үед Монгол Улсад нүүрсний тээвэрлэлтээ олон сувагтай болгох бодит хэрэгцээ шаардлага байгаа ч нүүрсний экспортын тээвэрлэлтийн энэхүү яриа  хэлэлцээ нь илүү улс төрийн чанартай харагдаж байгаа бөгөөд Монголын нүүрс ОХУ-ын нүүрстэй өрсөлдөхөөр болж буй тухай онцолж байлаа. Үүнээс гадна “Монголын ачаа орж ирвэл Транссибирийн төмөр замын байдал улам хүндэрнэ. Энэхүү төмөр замын дэд бүтэц хүрэлцэхгүйн улмаас  Кузбассын нүүрсний экспортод гацаа үүсэхэд хүрээд байгаа юм” гэсэн шүүмжлэл гарч байв.

ОХУ-ын Алс Дорнодын боомтуудыг ашиглан Монгол Улс нүүрсний экспортоо олон талт болгох хэрэгцээ бидэнд бий юу мэдээж бий. Энэ тухай “Приморийн өмнөд хэсгийн олон улсын тээврийн коридороор Ази-Номхон далайн орнуудад ачаа бараагаа хүргэх сонирхол Монгол Улсад байна. Юуны түрүүнд бид Восточный боомтоор дамжин тээвэрлэх сонирхолтой байна” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэж байсан удаатай. Нэг үгээр Ерөнхийлөгч Х.Баттулга Приморийн тэргүүн Владимир Миклушевскийтэй уулзахдаа Восточный боомтоор дамжин тээвэрлэлт хийхийг сонирхож буйгаа мэдэгдсэн нь тухайн үедээ олон улсын анхаарлын төвд орж байсан хэрэг.

Гэхдээ ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх Монголын нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ сард 70 мянга, жилдээ 840 мянгаас хэтрэхгүй байж магадгүй талаар, Тээврийн сайд Максим Соколов мэдэгдсэн байдаг.

Үүнээс илүүг тээвэрлэх боломж буй ч РЖД-ийн төмөр замын өнөөгийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэн сайжруулах хэрэгтэйг тэрээр онцолсон нь 2017 оны үйл явдал. Жилд сая гаруй тонн нүүрс гэдэг тийм ч их биш.

Гэхдээ Транссибирийн төмөр замын хүчин чадалд тулгуурлаж Монголын ачаа Орос, Казахстантай өрсөлдөх нь чухал байсан хэрэг. Үүнээс хойш Тавантолгойн нүүрсийг Восточний боомтоор гаргасан эсэхийг хэлж мэдэхгүй ч Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн анхны айчлалаараа  70 улсын 110 гаруй боомттой холбогддог Цаофэйдянийг онилсноо зарлав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Монголын нутаг дээгүүр дамжих км нэмэгдэх тусам Монголын ашиг өснө. Үүнийг ойлгохгүй, Хятадын нутгаар дамжих км-ийг нэмэгдүүлэх сонирхолтой гишүүд байна. Зүүнбаян чиглэлийн төмөр замыг эсэргүүцэж байгаа УИХ-ын зарим гишүүн бол Монголынх биш, Хятадын парламентын гишүүд үү гэсэн асуулт гарч байна" хэмээн Цаофэйдянь боомт дээрээс Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих болсон шалтгааныг тайлбарласны учиг энэ ч байж болох.

Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө ч Монголын нүүрсийг гадаад зах зээлд гаргах сонирхолтой байгаагаа, ирэх тавдугаар сард багтаан туршилтын тээвэр явуулах гэж буйгаа илэрхийлсэн нь зүгээр ч нэг аман яриа биш болов уу.

Өнөөгийн төвшинд Монгол Улсын нүүрсний гол экспорт урд хөрш Хятадтай холбогдож буй. Бээжинтэй тохиролцоонд хүрч чадахгүй бол өнөөдөртөө бусад боломжит хувилбарыг эрэлхийлэхээс аргагүй гэсэн үг. Харин түүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршид хийсэн анхны айчллалынхаа хүрээнд ярьсан нь энэ.

Сануулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д айлчлал хийх үеэрээ “Тавантолгойн асуудал бол цэвэр манай дотоодын улс төрийн асуудал. БНХАУ бол Таван толгойг хөдөлгөх бүрэн боломжтой бөгөөд сонирхож байгаа. Өнөөдөр Монгол Улс Тавантолгойн баялгаа БНХАУ руу л гаргана. Тиймээс бид тэдэнтэй хамтран ажиллах ёстой. Харин дотооддоо яаж ажиллах вэ гэдэгт хоёр хувилбар байна. Эхнийх нь Монголын үндэсний үйлдвэрлэгчид буюу компаниудыг оролцуулж хамтран ажиллах. Хоёр дахь нь “Эрдэнэс Тавантолгой” БНХАУ-тай хамтран ажиллах. Үүнд бид улс төрийн шийдвэр гаргах ёстой. Эцсийн эцэст УИХ дээр очиж шийдэгдэнэ. Тийм учраас аль, аль талдаа ойлголцож энэ асуудлыг урагшлуулах нь чухал. Хүний өөрийн  нам гэх шаардлага байхгүй” хэмээн мэдэгдэж байсан нь жилийн өмнөх үйл явдал.

Гагцхүү түүнээс жил гаруйн хугацааны дараа Х.Баттулга Төрийн тэргүүний хувиар Хятадын урд мужийн Цаофэйдянь боомтоор нүүрсээ гаргах сонирхолтой буйгаа илэрхийлснээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байр суурийг улам лавшруулав. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замаар дамжуулан уг шийдлийг ажил хэрэг болгох боломжтой тухай З.Энхболд дарга тодотгосон ч тэр хэрээрээ 50:50 гэсэн эзэмшилтэй Монгол, ОХУ-ын хувь нийлүүлсэн УБТЗ-ын ачаа тээвэр нэмэгдэнэ. Дугуй эргэх төдийд мөнгө болдог нь төмөр замын онцлог ч олдсон боломжоо бид ОХУ-тай тэг тэнцүү хувааж таарна. Яг л еэвэнгийн хоёр тал гэдэг шиг.

Хамгийн гол нь, Хятадын Цаофэйдянь боомтоор гуравдагч зах зээлд нүүрс нийлүүлэх сонирхолтой, ирэх тавдугаар сараас туршилтын шугамаар экспорт хийхээ илэрхийлснээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путинд “ИППОН” хийчихлээ.

Владивостокийн Восточный боомтоор Монголын нүүрс гуравдагч зах зээл рүү гараагүй байгаа яг энэ цаг үеэр төлөөлүүлэхэд шүү дээ.

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (122.201.22.241)
    МӨРӨӨДӨЛ , ХЯТАДААС САЛААД ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ МӨНХИЙН ХӨРШИЙНХӨӨ ЭСРЭГ ЭЛДЭВ ТЭНЭГЛЭЛИЙГ ДӨГӨӨЖ ЯВДАГ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.18.19)
    Хэтэрхий их сенсаацлах юм даа. Жонхуугийн хэвлэл мэдээллийн алба. Зүүнбаянгийн зам эхлээч гүй байхад цэргүүд төмөр зам барьж байна гээд зураг тавьчихсан. Өмнөх овоолсон шорооныхоо мөнгийг эхлээд төрд төл. Ордны тайган чи ямар ч тооцоо судалгаагүй юм яриад бай. Маш их өртөг зардал гарах юм байна лээ ш дээ.
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (64.119.18.19)
    Баттулга өөрөө гацааж мөнгийг нь идчихсэн хүн санаа нь зовоод хоёр хөршдөө ингэж худал үнэн баахан ярьж ярьж таг болно.
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.24.79)
    Төмөр зам урьд нь угаасаа улс төрчдийн балгаар гацаанд орчихсон байсан. Баттулга ерөнхийлөгч болоод одоо гацаанаас гарч байгаа юм бишүү.
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
    • Еөк болоод 2 жил болход гацаанаас нь гаргах байтугай, шинээр хоёр дахиц гацаадах гэж байгааг ойлгохгүй байна уу? Орк
      2019 оны 04 сарын 29
  • Зочин (103.212.118.153)
    Өчүүхэн миний ойлгож байгаагаар Тавантолгой Зүүнбаянгийн 414 км төмөр зам нь Монгол улсад СТРАТЕГИЙН чухал ач холбогдолтой ,Таван толгой Гашуун сухайт нь ЭДИЙН ЗАСГИЙН чухал ач холбогдолтой юм байна гээд бодоод байна ш дээ Тэгэхээр аль илүү бэ
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.43.17)
    Аа мэдэхгүй их л хөөрцөглөх юм. Түрүүчийн булсан шороогоо яах юм бол
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (203.91.115.250)
    Хүмүүс дуугүй байхад дуугүй л байлдаа. даргадаа сайн хүн болох гэж байж хэл аманд оруулчих гэж байгаан
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (5.67.20.252)
    267км замыг байгаль экологи, ЭЗ-н олон талын ашигтай гэж 9 жилийн өмнө $280 саяыг хаяад ч ерөнхийлөгч болоод ч дуусгахгүй байгаа хүн 2 дахин урт замыг хэзээ яаж дуусгах нь сонин байна. Хэрэв одоо сошиалаар Монголчууд өдөрт 3км зам тавьж байна гэж шуугиулаад байгаа УБТЗ-нхан баривал Монгол дээр явах замын төлбөр нь Оростой хуваагдах юм бол тэгтэй тэргүй талыг нь алдах орлогын төлөө ажил юм байна.Үнэндээ хүмүүсийн баярлаад байгаа өдөрт 3км-н тооцоогоор бодход яагаад нийт 27км замд 9 хоног биш жил гаран зарцуулагддаг байнаа гэж гайхмаар. Хэрэв тэд далангүй замыг энэ хурдаар (жилд 27км) явбал 414км зам тавьхад бараг 15, 6 жил зарцуулах болж таардаг. Хэрэв далан тавих бол бүүр удаан. Хэрэв одоогын тэдэн шиг далангүй зам тавиад 1км т сая$ хүрэхгүй тавьж болдог юм бол Женко хэнд ч хэрэггүй далангаар мөнгө идсэн болж таарах. Сэтгүүлч Мөнхбаясгалан цэргүүдээр зам тавиулахыг сурталчилах гэж оролдохдоо Монголд замын инженерээр төгсөж, Японд мэргэжил дээшлүүлж дадлага хийсэн сарын цалынтай өртөг ихтэй 100 гаруй жинхэнэ албан хаагч, дөнгөж 20 гаранхан түр албан хаагчын барьж буй авто замыг төмөр зам барьж байгаа мэтээр жонхууруулж бичих. Ийм өртөг ихтэй хүмүүсийг дахин төмөр замд сургаад дадлагажуулаад ашиглах нь энгийн мэргэжлийнхэнээс хурдтай хямд тусахгүй нь хараажын ойлгомжтой л асуудал. Өртөг ихтэй нүүрсийг авах 3 дагч зах зээл нь тодорсон уу гэвэл Японы талаас л лав тийм мэдээ огт алга. Өмнөд Солонгос авахгүй Австрали Хятадад нүүрсээ зараад завгүй, Зүүн Өмнөд Ази Хятадаас өндөр авахгүй бол хаа холын Европ хөртөл хонон өнжин алс замыг далайн тээврийн өндөр өртөг төлөөд Европт аваачихад ашиг унах уу? Бадарчин баярлах эрт байнаа гэж Монголчууд ашигаа авхаасаа өмнө гоё ярианд гуяа алгадаад баярлацгаадаг өвчтэй болоогүй бол энэ ноёны яахыг сайн харах нь зөв.
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.177.189)
    zzzzzzz aliuwaag muu talaas ni boloxgui butexgui talaas xardag nowsh bna daa
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    10 цаг 52 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    10 цаг 52 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    10 цаг 56 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    11 цаг 9 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    11 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    11 цаг 23 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    11 цаг 30 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    11 цаг 37 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    14 цаг 20 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    14 цаг 30 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК