Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 512 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 345 дуудлага, мэдээллийг шалгаж, шийдвэрлэжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 24 хүн гэмтэж, бэртсэн бөгөөд хүний амь нас хохироогүй байна.
Тухайлбал, өнгөрсөн бямба гарагийн 17.30 минутанд Хан-Уул дүүргийн нутаг Сонсголонгийн гүүрний замд Sinotruk маркын автомашины жолооч нь H.Starex, T.Pruis, T.Ractis зэрэг маркын таван автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын долоон хүн гэмтжээ. Мөн өчигдөр 20.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг Телевизийн хуучин автобусны буудлын замд Nissan Note маркын автомашины жолооч нь 53 настай, 9 настай, 30 настай гурван хүнийг мөргөсөн зэрэг ослуудад тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт, шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Тээврийн Цагдаагийн алба