Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Тавантолгойн нүүрсийг 268 км-ын цаана эсвэл өөр боомт руу гаргах гэж газар дээр нь ажиллаж байна

2019-4-29
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон билээ. Тэрбээр өчигдөр Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод хүрэлцэн очсон юм.

Түүний хувьд Цаофэйдянь боомтын Төлөвлөлт, хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхим, вагон хөмрөгч цех, далайн болон төмөр зам хосолсон тээврийн систем, нүүрсний терминал зэрэгтэй танилцаж энэ сэдвээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад товч хариулав.

Энэ боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг байна. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц аж. 194 мянган га талбайг хамарсан боомт нь жилдээ 410 сая тонн ачаа, үүнээс 250 сая тонн нүүрс боомтоор гаргах хүчин чадалтай юм байна. 2017 оны байдлаар ачаа эргэлт нь 370 сая тоннд хүрсэн бөгөөд нүүрсний 25, гангийн 41, төмрийн хүдрийн 6, контейнерын 10 усан зогсоолтой ажиллаж байна.

1991 оны “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-т 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулж БНХАУ-ын хойд болон зүүн бүсийн далайн боомтуудыг Монгол Улсад ашиглуулахаар тохиролцсоны үндсэнд дээрх боомтыг Монгол Улс ашиглах боломжтой болсон байна.

Замын-Үүд-Эрээн боомтоос Цаофэйдянь боомт хүртэл төмөр замаар шууд холбогдсон бөгөөд ингэхдээ БНХАУ-ын хамгийн их түгжрэлтэй, өндөр зардалтай төмөр замын бүс болох Бээжин хотоор дайрахгүй, хойгуур нь тойрч гардаг давуу талтай юм байна.

2014 оноос Монголын далайн захиргаа Цаофэйдянь боомт болон орон нутгийн захиргаатай боомт ашиглах, ачаа тээвэр зохион байгуулах талаар хэлэлцэж ирсэн бөгөөд 2018 оны арванхоёрдугаар сард Цаофэйдянь боомтоос Улаанбаатар руу анхны чингэлгийн галт тэрэг явсан байна.

Мөн Цаофэйдянь боомтын Логистикийн паркийн удирдах хорооноос жилд 10 сая тонн Монголын нүүрсийг тус боомтоор дамжуулан тээвэрлэхийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байдаг.

-Ерөнхийлөгч та Цаофэйдянь боомтыг манай улсын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах чухал боомт гэж харж байна уу?

-Айлчлалын гол сэдвүүдийн нэг нь Цаофэйдянь далайн боомт байсан. Та бүхний санаж байгаачлан бид ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн уулзалтад оролцох үеэрээ “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, боомттой холбоотой зарим асуудлыг хөндөн ярилцаж байсан. Мөн ОХУ-аар дамжин өнгөрөх ачаа эргэлтэд 25 жилийн хугацаанд тарифын хөнгөлөлт үзүүлсэн зэрэг үйл явдал болж өнгөрсөн. Харин өнөөдөр /өчигдөр/ бид урд хөршид ирсэн байна. Шинэчлэл, бүтээн байгуулалт өрнөсөн Цаофэйдянь гэх энэ боомтоор туршилтын ачаа тээврийг явуулж үзэх гэж байна. Энэ бол том алхам.

Бид өнөөдөр Тавантолгойн нүүрсийг 268 км-ын цаана буюу хил гаргах, эсвэл боомт руу гаргах гээд олон зүйлсийг судалж, газар дээр нь ажиллаж байгаа. Энд зах зээл, боломж байгаа юм байна. Мөн эрчим хүчний голдуу нүүрс байгаа тул Тавантолгойнх шиг нүүрс буюу чанартай коксжих нүүрс зах зээлд өндөр эрэлттэй байгаа гэж танилцуулж байна.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарчихсан. Энэ төмөр замаар дамжиж Цаофэйдянь боомтод хүрнэ гэж ойлгох уу?

-2010 онд УИХ-ын гишүүд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого гэж баталсан. Харамсалтай нь, дотоод улс төр, нүүрсний хамааралтай улстөрчид энэ ажлыг гацааж явуулахгүй байсаар есөн жил өнгөрсөн. У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэр гаргаж тавдугаар сарын 1-нээс энэ төмөр замын ажлыг эхлүүлэх, бусад зах зээлд нүүрсээ гаргах боллоо.

-Тээврийн туршилт хэзээ эхлэх вэ?     

-Энэ зун туршилтын тээвэр хийгдэх байх. Ерөнхийдөө замын туршилт хийчихсэн. Цаг хугацаа хэмнэж, нүүрсний үнэ өснө.

-Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилга энэ удаад дахин яригдаж байна. Саналаа дахин илэрхийлсэн үү?

-Бүс нутагтаа бид оролцоотой байх ёстой. Тэр дундаа эрчим хүчний боломжоо ашиглан түүнийгээ экспортлох сонирхолтой байгаа. Энэ саналыг дэмжээрэй гэсэн санаагаа албан ёсны хэлэлцээ болон бусад хуралд оролцох үеэрээ мэдэгдсэн.

-БНХАУ-ын талтай тарифын хөнгөлөлтийн асуудал яригдсан уу?

-Тарифын хөнгөлөлтийг 2014 оноос ярьж эхэлсэн. Дээд хэмжээний уулзалтын үеэр энэ сэдвийг хөндөн ярьж байгаа. БНХАУ-ын тал энэ асуудлыг анхааралдаа авлаа гэж мэдэгдсэн.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (145.255.173.84)
    Хоёр боомтыг ( Орон, хятад) ашиглаж нүүрсийг экспортлож болно шүү дээ. Хоёулантай нь тохиролцох хэрэгтэй.
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.161.113)
    ОХУ-аар дамжиж нүүрс тээвэрлэнэ гэдэг шиг тэнэг юм байхгүй шүү!!!! Эдийн засгийн тооцооноос гадна улс төрийн тооцоог сайтар бодолцох ёстой, манайх шиг далайд гарцгүй жижиг улс!!!!!
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин (202.21.97.90)
    монголд дархан цаазтай газар үнэндээ байхгүй юм байна Богд уул нь дархан цаазгүй тийм учир удахгүй нэг мөнгөтэй тэнэг энэ ой модгүй уулын орой дээр байшин барина юнескогийн эрх зүй олон улсын хуулийг доош нь хийж байна цэвэр усгүй цэвэр ой модгүй дархан цаазат газаргүй монгол шүү
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.80)
    эрхшээлд ни л орчихгүй бол яая гэхэв дээ буурай орны зовлон бэрхшээл их бх юм даа иргэн
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    10 цаг 53 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    10 цаг 53 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    10 цаг 57 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    11 цаг 10 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    11 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    11 цаг 24 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    11 цаг 32 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    11 цаг 38 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    14 цаг 21 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    14 цаг 31 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК