Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд өөрлөлт оруулахыг дэмжихгүй гэжээ

2019-4-29
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт “Хуулийн төсөлд санал хүргүүлэх тухай” албан бичиг илгээж, УИХ-аар хэлэлцэж буй Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналаа хүргүүллээ.

ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.15 дахь хэсэгт заасны дагуу санал хүргүүлж байна.

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь уг хуулийн үзэл баримтлал, суурь зохицуулалттай илт зөрчилдөж байна. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт буй хуулийн зорилго гэсэн хэсэг болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт буй захиргааны байгууллагын тодорхойлолт, мөн зүйлийн 5.3 дахь хэсгийн зохицуулалтын агуулгад Монгол Улсын Засгийн газар шууд хамаарна. Учир нь, Монгол Улсын Засгийн газарт хувь иргэн, хуулийн этгээд рүү чиглүүлэн тухайлан захирамжилсан шийдвэр гаргах эрх Үндсэн хууль болон материаллаг хуулиудаар өргөн олгогджээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газрыг захиргааны байгууллага мөн гэж үзэх үзэл, хандлага Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаанд нэгэнт бүрэлдэн тогтож хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж болно. Үүний хүрээнд авч үзвэл хууль санаачлагчийн боловсруулсан хуулийн төсөл нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх зүйл, заалтуудад нийцэхгүй төдийгүй хуулийн зүйл, заалтуудын дотоод логик уялдаа холбоог алдагдуулахаар байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалд хууль санаачлагч Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны 3 дугаар сарын 31-ний 02 дугаар дүгнэлтийг гол үндэслэлээ болгожээ. Цэцийн эл дүгнэлт нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад хамаарч байгаа бол хууль санаачлагчийн өргөн барьсан төсөл нь 2016 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахад чиглэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол гараагүй байхад үйлчлэл нь дуусгавар болж хүчингүй болсон өөр хуулийн холбогдох зүйл, заалтын талаар гарсан Цэцийн дүгнэлтийг шинээр батлагдсан хуулийн зүйл, заалтад холбогдуулан шууд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх нь хууль зүйн хувьд зохимжгүй төдийгүй үндэслэлгүй байна.

Цэцийн дээрх дүгнэлт гарснаас хойш уг дүгнэлтэд дурдагдаж буй Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбогдсон маргаан нь тус бүр Цэцэд бус харин иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж ирсэн байх бөгөөд ийнхүү шийдвэрлэгдсэн хэргийн тоо жилээс жилд өссөн байгаа нь 2005 онд гарсан Цэцийн дээрх дүгнэлт бодит байдалд хэрэгжих боломжгүй байсныг нотлон харуулж байна. Тухайлбал  Засгийн газрын тогтоолтой холбогдуулан зөвхөн 2011-2013 оны хооронд нийт 17 хэрэг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгджээ.

Мөн хууль тогтоогч Цэцийн энэхүү 02 дугаар дүгнэлт гарснаас хойш тодруулбал 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 5 дахь хэсэг буюу Цэцэд тогтоосон хэргийн харьяаллыг бүхэлд нь өөрчилж Сонгуулийн ерөнхий хороонд харьяалуулахаар хууль гаргаж  байсан бол 2015 онд Сонгуулийн тухай хуулиар хэргийн харьяаллыг дахин өөрчилж Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбогдсон маргааныг Захиргааны хэргийн шүүхэд харьяалуулахаар хуульчилсан нь өдгөө ч хүчин төгөлдөр хэвээр байна.

Энэ талаар тухайлан Үндсэн хууль зөрчсөн гэх буюу эсхүл Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талын санал, санаачилга гарч байгаагүй байна. Засгийн газрын шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж зөрчигдсөн гэж үзэж буй иргэн, хуулийн этгээд шүүхэд хандан нэхэмжлэл гаргах, шүүхээр шийдвэрлүүлэх үйл явц 1992 оноос хойш тасралтгүй гарсаар ирсэн бөгөөд цаашид ч гарах нь тодорхой юм. Ийм байхад Монгол Улсын Засгийн газрыг захиргааны байгууллага биш гэж үзэх, түүний гаргасан шийдвэрийг зөвхөн Үндсэн хуулийн Цэц хянан шийдвэрлэх ёстой гэж үзэх байр суурь, хандлага нь онолын болоод өнөөгийн хуулийн зохицуулалт, тэрчлэн шүүхийн практикаар бүрэн няцаагдаж байна.

Хууль санаачлагч уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, түүний тайлбар болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт тус тус ойлгомжгүй, хоёрдмол утга бий болсон гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэл муутай тайлбар болжээ.

Хуулийн дээрх заалтууд нь Монгол Улсын тухайд шинэлэг зохицуулалт бөгөөд эрх зүйт төрийн шаардлагад бүрнээ нийцэх юм. Шүүх эрх мэдлийн зүгээс хуулийн уг заалтуудыг шүүхийн практикт хэрэглэх явцад утга агуулгын ойлгомжгүй байдал бий болсон талаар ямарваа нэгэн шүүмж, санал гараагүй байхад Засгийн газар өөрөө санаачлан өөрийгөө шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл өргөн барих нь төрийн үйл ажиллагааны залгамж чанар, эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх эрх зүйт төрийн зарчимд огтхон ч нийцэхгүй байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Жаран долдугаар зүйлтэй тус тус зөрчилдөж байна гэж дурдсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Тухайлбал, дээр дурьдсан Үндсэн хуулийн эхний заалт нь Засгийн газрын эрх зүйн байдлыг тодорхойлсноос өөрөөр шүүхийн хяналттай огт холбогдолгүй бол хоёр дахь заалт нь Засгийн газрын гадагш буюу хувь хүнтэй холбоогүй аливаа шийдвэрийг Засгийн газар өөрөө эсхүл Улсын Их хурал хүчингүй болгохтой холбогдсон заалт юм. Харин гурав, дөрөв дэх заалт нь захиргааны маргаан бус харин Үндсэн хуулийн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой заалт тул Захиргааны ерөнхий хуулийн дээрх зохицуулалттай шууд холбогдолгүй юм.

Иймд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн шатанд нь зохих ёсоор засаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтыг хөндөхгүйгээр “Үндсэн хуулийн цэцээр хянагдаж, эцэслэн шийдвэрлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнд хамаарах бусад үйл ажиллагаа” гэсэн 3.1.8 дахь заалт нэмэхийг санал болгож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг тул асуудалд нухацтай хандахыг зөвлөхийн зэрэгцээ саналыг зохих журмын дагуу хэлэлцүүлж, харгалзан шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Дархан (66.181.177.183)
    Ok demjij baina.
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    10 цаг 53 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    10 цаг 53 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    10 цаг 57 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    11 цаг 10 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    11 цаг 17 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    11 цаг 24 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    11 цаг 32 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    11 цаг 38 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    14 цаг 21 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    14 цаг 31 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК