“Зүүнбаян рефайнери” компанид холбогдох хэргийг дахин сэргээж, байгаль орчинд учруулсан хохирлыг нарийвчлан тогтоолгохоор болсон байна. Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох Бага тэнгэрийн аман дахь 0.6891 га талбайн бургасан ойг сүйтгэсэн хэрэг гарсан билээ.
Туул голын эрэг дээрх 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар “Зүүнбаян рефайнери” ХХК эзэмшдэг байсан юм.
Гэвч уг компани барилгын ажил эхлүүлэхдээ уг бургасан ойг зөвшөөрөлгүй устгасан хэргийг Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 04-ний өдөр хаасан байна. Тэгвэл уг хэргийг дахин нээж, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоолгохоор дахин шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулхаар болжээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (4)