Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэдэнд саруул ухаан үлдсэн үү

2019-4-30
0
ЖИРГЭХ

Нэг нь хөөгдөж, нөгөөх нь орон зайгүй болсноор АН-аас өрх тусгаарласан Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүний шинээр нам байгуулах сэдэл нийслэл, орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаар үргэлжилж буй. Энэ хооронд Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсны төрсөн өдрөөр түүний хөшөөнд цэцэг өргөж амжсан. Энэ тухай гишүүн Л.Болд “С.Зориг агсандаа хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр өнөөдөр 57 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх байв. “Монгол хүний саруул ухаанд итгэж, Монголынхоо хөгжил дэвшилд цээж дүүрэн итгэлтэй явсан түүний үйл хэрэг биелэх цаг алс хэтийн ирээдүйд ойрхон байгаа буй за” хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн нь саяхан.

Үзэл бодол гэхээсээ эрх ашгийн зөрчлөөс төрөлх намаа орхисон Л.Болд гишүүний үйлдлийг буруутгах аргагүй. Төв талбайн жагсагчаас Төрийн ордны гишүүн хүртэл дэвшиж намынхаа фоноор хоёронтоо төр түшилцэж яваа Ж.Батзанданг ч мөн адил. Угаас үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдаас үл хамаарахгүйгээр сонголтоо хийх нь ардчилсан нийгмийн зарчим. Тэр дагуу л Ж.Батзандан, Л.Болд нар явна. Гэхдээ энэ бүхэн нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байх ёстой.

Гагцхүү шударга ёсыг тугаа болгож, МАНАН мафитай тэмцэх ил үйлсийн “ав”-д мордсоноо илэрхийлэх болсон эл хоёр гишүүнд С.Зориг агсны хэлсэнчлэн Монгол хүний саруул үлдсэн үү. Ийн асуух болсон нь тэдний хэлж байгаа үг, хийж буй үйлдлээс хүссэн хүсээгүй хариулт нэхэх болов.

Учир нь, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийг хэлэлцэх үеэр дээрх асуулт улам тодорсныг энд тодотгох гээд байгаа хэрэг.

Ж.Бямбадорж даргатай Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой асуудлаар илтгэл боловсруулж жил бүр УИХ-д өргөн барьдаг. Энэ дагуу тус комиссоос боловсруулсан илтгэлээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан нь өнгөрсөн сарын сүүлч. Энэ үеэр Г.Занданшатар дарга Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрхийг хангах явдал. Ажлын хуучин арга барил, сэтгэлгээнээс салах шаардлагатайг хатуу анхааруулж, илтгэлийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаа илэрхийлсэн юм.

Гэтэл хүний эрхийн зөрчилтэй холбоотой бүхий л асуудлыг жишээ, баримттайгаар тусгасан илтгэлийг хэлэлцэж, шийдвэр гаргах төвшинд тодорхой шийдэл, гарц гаргалгаа олох атал Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар улстөржүүлж орхилоо. Бүр 20 жилийн турш улс төр, нийгмийн хүрээнд эзэн биегүй хардлага төрүүлж ирсэн /сүүлд шүүхээс гурван хүнд ял ногдуулсан/ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг татан оролцуулж, Хүний эрхийн үндэсний комиссоос өргөн барьсан илтгэлийг “үнэгүйдүүлэв”.

Бүр хүний эрх, ялангуяа бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой чухал асуудлыг бүхэлд нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбож, зөвхөн өөрсдийн тавьсан шаардлагын хүрээнд илтгэлийг хэлэлцэх процедурыг өөрчлөхийг шаардав.

Үнэгүйдүүлэв гэдэг үгийг зориуд хашилтад хийсэн нь ийм учиртай. Эл хэргийг илрүүлэх явцад эрүүдэн шүүх асуудал гарсан уу гэвэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүдэд төдийгүй сэтгүүлчдийн төлөөлөлд үзүүлсэн бичлэг бэлхнээ гэрчилж буйг хаа хаанаа ярьж буй. Хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, Ажлын хэсэгт ажиллаж асан холбогдох албан тушаалтнуудыг огцруулж, түрүүчээс нь хорьж, цагдан шалгаж эхлээд буй. Ж.Батзандан, Л.Болд хоёр л онцолж яриад байгаа болохоос үүрэг өгч эрүүдэн шүүснийг нь тогтоовол холбогдох ном журмын дагуу хариуцлага хүлээлгэх нь мэргэжлийн байгууллагын ажил, хуулиар хүлээсэн үүрэг нь. УИХ-аас Түр хороо ч байгуулсан. Бүрэлдэхүүнд нь Л.Болд, Ж.Батзандан нар багтаж л байгаа.

Гэтэл унтаж сэрээд өглөө нь ухаарсан юм шиг зүйлийг ярьцгааж, хэлэлцэж байгаа асуудлынхаа үндсэн сэдвээс хадуурч, хуулийн байгууллагынхныг мундагдаж суугаа Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүний байр суурь цаг үеэ мэдэрсэнгүй.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж бид хангалттай улстөржсөн, улстөржүүлсэн. 20 жил угжирсан энэ асуудлын зангилаа өнөөдөр л зэс нь цухуйж байгаа болохоос Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүний оролцоотойгоор өнөөг хүртэл явчихсан юм биш ээ. Тэгтлээ анхаарах ёстой асуудал байсан юм гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнгөрсөн хугацаанд яагаад бүлх залгисан юм шиг дуугүй явав. Өнөөдөр дуу оров гэдэг нь асуудал.

Эл хэргийн үнэн зөв мэдээллийг олон нийтэд өгөх нь зүй ёсных ч үүнээс чухал асуудал болох хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн хүчирхийлтэй холбоотой асуудлын бодит байдлыг сонсож, дахин тийм зүйл гаргуулахгүй байх шийдэл олох нь анхаарах асуудал баймаар. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэггүй биш бил үү. Гэтэл хэлэлцэж байгаа асуудал бүрийг МАНАН-тай, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбосноороо, улстөржүүлснээрээ Ж.Батзандан, Л.Болд нар юу хожих вэ.  

Ядаж л Дэд хорооны хуралдаанд оролцсон прокурор, цагдаа, тагнуулын байгууллагын удирдах төвшний хүмүүсээс 2017 онд сураггүй алга болоод өнөөг хүртэл олдоогүй Д.Сэржмядаг охиныг яагаад олоогүй, олж чадаагүй тухай ам асуусан бол гоё харагдах байв. Адаглаад Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багаас алга болсон есөн настай охиныг эрэн хайх ажиллагааг яагаад зогсоосныг асуух байлаа.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • Зочин (66.181.161.116)
    Улс төрийн үхдэлүүд нямдоржтойгоо сураг алдрана
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • нямаа (150.129.141.164)
    энэ 2-с өөр ард түмнийхээ талд байгаа хэн байгаа юм. дэмжинэ. мананг бүү магтан дуул сэтгүүлч гуай
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • ард түмний нэг (103.111.68.3)
    Эгэл ардын баатар залуус
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Zasuul (66.181.161.92)
    Boldiin medreliig uzuulj tus bolohson zandan yah we eroosoo balai hun
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Дорж (202.126.89.49)
    Орчин үеийн Түгжилүүд шүүдээ
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.108.160)
    аргагүй л Батзандан эгэл ардын үнэн үгтэй шударга хүү,Болд агуу Лувсанвандангийн үр сад болохоороо зарчимч шулуун зангаараа ялгарч үнэний талд баттай зогсч байна.бахархаж бна.мундаг.яг одоо ийм л эрс хэрэгтэй бна.амжилт.
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • зочин (202.21.108.160)
    боож үхлээ кк.харин ч саруул эрүүл ухаантай болохоороо 60 тэрбумын гар хѳл миеэгийн бѳгс долоогч болсон эрдэнэ эрдэнэбат нараас хѳндийрч ард олноо гэсэн шударга чигийг барьж яваа 2гишүүнийг бүгд дэмжинээ.урагшаа.
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Vgee bodoj huzaarai (139.5.216.202)
    Ok
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • хаха (139.5.216.144)
    МОНГОЛЫН ДАЙСНУУД АВИЛГАЛЧ ХУЛГАЙЧ НАР ҮМХИЙ АМАА ТАТ. МУУСАЙН МАН-Ы ХУЛГАЙЧ НАР
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.188.33)
    Их хуралд дахин суухын толоо юугаач хайрлахаа больсон эдгээр хумуусээс бид салах хэрэгтэй . Бидэнд 76 толгой хэрэггуй нэг л толгой хэрэгтэй юм байна
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (202.9.43.170)
    Ene zaluuchuudiin temtseliig Manangiin khulgaichuud zogsookhoosoo ungursun...Dulaan khuvtsasaa beltge...
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (59.153.112.50)
    Хошин шогоор явсан бол илүү амжилтанд хүрэх байлаа, энэ 2
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.120.220)
    Юуных нь зоригтой гэж. Энэ хоёрт ямар ч шанс байхгүй улс төрийн үхэдлүүд гэж хэлж болно
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Амгаа (202.9.45.17)
    Зоригтой мундаг хоёр гишүүн дээ.Яахын аргагүй шударга ёсны төлөө Монголын улс төрийг хөдөлгөсөн.Яаж ч муулаад доромжлоод тэмцэлийг нь зогсоохгүй.
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.26.150)
    Дэндүү попрох юмаа. Иргэдийн толгойг ч хэдэн янзаар , өдөр бүр хоосон үгээр хуурч угаах юм даа энэ хэдэн улс төрчид, томчуул маань.....сонгууль ойртож л байна даа
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (64.119.18.224)
    Хуний эрх гэж эзэн хаяг нь мэдэгдэхгуй хуурамч шахуу ойлголтыг эргэж харах хэрэгтэй.Дур эсгэсэн ардчилагчдын гаргаж ирсэн зуйл .Хун терхтэй адгууснууд байдгийг хэлэх хэрэгтэй .Улсынхаа иргэдийн амин чухал эрх ашгийг хангаж чадаагуй байж юуны чинь "хуний эрх чэлээ " хаана байгаа тэр чинь ?
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Лүд (202.55.180.58)
    сүлд мүлд чи барагтайхан байгаарай
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • ulger (59.153.85.66)
    ene 2 yu xojix ve gewel 20 onii songuulid nogoon gereleer garna xarin xolsnii bicheech SULD yu xojix bol
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.120.220)
    Наад хоёр чинь угийн дуракууд шүү. Одоо нэр хүндээ алдаад нөгөө тунгалаг тамирын Итгэлтийн хэлдгээр орох оронгүй оргодлууд ш дээ
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.122.26)
    Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй эдгээр ПОП уудыг одоо зүгээр орхиж хая
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    10 цаг 27 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    10 цаг 27 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    10 цаг 31 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    10 цаг 44 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    10 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    10 цаг 59 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    11 цаг 6 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    11 цаг 12 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    13 цаг 55 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    14 цаг 5 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК