Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хурандаа У.Хүрэлсүх хэдэн “найз”-тай вэ

2019-5-01
0
ЖИРГЭХ

МАН Бага хурлаа хийж Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлэв. Саяхныг хүртэл оролцох эсэх нь тодорхойгүй явсан эрх баригч намын хувьд энэ удаагийн нөхөн сонгуульд оролцож, рейтингээ бодитоор, сонгогчдоор ийн тогтоолгох нь. 2020 оны УИХ-ын сонгуульд одоогийн эрх мэдлээ хадгалдаггүй юм гэхэд ядаж 50 хувийн амжилт гаргах сууриа тавих эхний алхам нь Хэнтийн нөхөн сонгууль, МАН-ын хувьд. Намынх нь гэхээсээ даргынх нь рейтинг “суга” өсөлттэй яваа энэ цаг үед У.Хүрэлсүхийг сойх магадлал нь өндөр ч одоохондоо хэлэхэд эрт юм.

Сонирхолтой нь, нөхөн сонгуульд нэр дэвшигч хэн байхаас илүүтэй IV Бага хурлын үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн үг анхаарал татаж байна.

Тэрбээр “2016 онд манай нам сонгуульд ялалт байгуулан засаг төрөө байгуулж явсан үеийн эдийн засаг өнөөдрийнхтэй харьцуулахад сайжирсан. Бидэнд ололт амжилт байгаа. 2018 онд улсын төсөв сүүлийн 8-9 жилд байгаагүй алдагдалгүй гарлаа. Эдийн засгийн бодит өсөлт 6.9 хувь дээр очсон. Бид нэлээд өр хүлээн авсан ч барагдуулсан.

Өр дарсан нь харагдахгүй, өв үлдээх нь харагдах учир цаашдаа хичээж ажиллах шаардлага байна. Монгол төрд итгэх итгэлийг бид сэргээх ёстой. Ингэж байж үндэстэн, улс орон сэргэн мандана. Энэ сэргэж мандахын үндэс нь шударга ёс. Тиймээс нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллана. УИХ-ын 2020 оны сонгуульд олон жил улс төрд явсан, надтай найз, ойр хүн гэж хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй шүү. Хэн ард олныхоо дэмжлэгийг авах, намынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадах, түмнийхээ төлөө зүтгэж чадах хүнийг дэвшүүлнэ гэдгээ хариуцлагатай хэлье” гэжээ.

МАН-ын даргын хэлсэн үгээс хэд хэдэн гаргалгаа гарч ирж байна. Түүнийхээр 2020 оны сонгуульд намын бус ард түмний дэмжлэг хүлээх нэгнийг дэвшүүлэх нь. Тэгэхдээ намынхаа алдуурсан нэр хүндийг эргэж сэргээх, бүр өндөрт өргөх хүн байх нь. Цаашлаад сонгуульд нэр дэвшүүлэх процесс улс төрд олон жил явсан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй найз, ойр хавьд нь шадарлаж яваагаас үл хамааран цензурдах нь.

Нэг үгээр МАН доторх фракцын тохирогоор сонгуулийн тойргийн хуваарилалт, тэнд горилогчдыг тодруулахгүй гэдгээ намын дарга У.Хүрэлсүх ийнхүү тодотгочихлоо. Сайн л хэрэг.

Иргэд улс төрийн нам хүчин, УИХ-ын чадамжид итгэх итгэл өдрөөс өдөрт алсарч байгаа энэ цаг үед МАН-ын даргын энэ үгийг алга ташин хүлээж авах хэсэг байна уу гэвэл байна. Намд нь ч, нийгэмд ч. Гэхдээ нэг асуулт байна. Тэр нь хурандаа У.Хүрэлсүх хэдэн “найз”-тай вэ.

ЖДҮ-ийн асуудлаар Ардын Засгийн газрыг огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн талд МАН-ын 36 гишүүн зогссон. Үүгээр нь харвал парламентад 36 “найз” түүнд байна. Бүгдээрээ ирэх сонгуульд нэрээ дэвшүүлж, улиран сонгогдох битүүхэн санаа өвөртөлж байгаа хэсгийн төлөөлөл. Харин эсрэг кноп дарсан 27 гишүүний хувьд хэрхэхийг ёстой л тэнгэр мэднэ. Өөрийг нь огцруулах асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр “Парламентад сууж байгаа олон хүнд хариуцлага тооцно. Би Ерөнхий сайдаар үлдсэн, үлдээгүй ёс зүй, хуулийн хариуцлага тооцно” хэмээн мэдэгдсэн удаатай.

Үүнийхээ илрэл болгож найзан дундаа нэр дэвшүүлэлт явуулахгүй, үүнд нь улс төрийн олон жилийн туршлага нь ч хамаарахгүй гэдгийг хэлсэн байж мэдэх. Ямар ч байсан ЖДҮ-ийн асуудлаар хүзүүнд нь олс уяж, “дүүжлэх” ял оноож асан тэдгээр 27 гишүүнтэйгээ эвлэрч, эв зүйгээ олсон эсэхийг цаг хугацааны дэнс, ирэх жилийн өдийд өрнөх нэр дэвшүүлэх үйл явц харуулна.

Гэхдээ энэ Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь ЖДҮ мөн үү гэвэл мөн. Дэд сайд асан Б.Энхбаяр “ЖДҮ бол МАН-ын эмзэг цэг. Хэрвээ зарим гишүүний хэлж байгаа шиг 30, 40-өөрөө холбогдсон бол сүйрэл. ЖДҮ-д зориулах ёстой зээлийг өөрсдөө авчихсан. Бид баахан ЖДҮ эрхлэгчдийг сонгосон ч юм шиг. Албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдвол 2-8 жил хорих ялтай” хэмээн сэтгэлийнхээ хөөрлөөр хэлээгүй нь лав. Ханатай л үг.

Өөрсдийн Засгийн газраа огцруулахаар санал нэгдсэн, түүнээсээ хойш бусдадаа нуруугаа харуулсан “60 тэрбум”-ын гэх тодотголтой 27-гийн нөгөө талд байгаа 36 гишүүний дунд ЖДҮ-ээс зээл авсан нь олон. Ард түмний дунд МАН гэсэн малгайгаар нь биш “60 тэрбум”, ЖДҮ-ийнхэн хэмээх хоёр тодотгол зүгээр ч нэг гараагүй, өнөөг хүртэл “амь бөх”-тэй оршсоор байгаа нь үүний илрэл. Энэ хэрээрээ ард түмний дунд МАН-ын нэр хүнд төдийлөн базаахгүй яваа. МАН-ын даргын хэлсэн шаардлагыг хангаж, нэр дэвших квотоо өвөртлөх нь тун өнөөдөртөө ховор, гарын арван хуруунд багтахаар цөөн гэсэн үг. 27-гийн талаас ч, 36-гийн төлөөллөөс ч намын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн үгийн шаардлага хангах нь хуруу дарам. Олон жил намдаа зүтгэсэн, УИХ-ын гишүүн, сайдын албыг сайн хашсан, ер нь нэр цэвэр хүн МАН-д бий гэвэл тийм.

Харин 2020 оны сонгуульд хоёр дахиа нэр дэвших болон улстөрчийн туршлагаараа намдаа жин дарахуйц мөртлөө МАН-тай холбоотой дуулиант асуудалд холбогдсон хүмүүсийг яах вэ гэдэг нь У.Хүрэлсүхэд асуудал болох нь. Түүнд “найз” үлдэх үү. Бараг үлдэхгүй нь.

Хэлсэн үгтээ бат зогсоно гэж үзвэл шүү дээ. Энэ бүгдээс харахад шинэ нэр дэвшигчийн эрэлд гарах зүй ёсны шаардлага МАН-ын даргад бий болох бололтой.  Харин тэдгээр нь хэн байх бол гэдэг нь сонирхолтой юм.

Даарин дээр давс гэгчээр ЖДҮ-ийн асуудал намжаагүй байхад намынхаа квотоор УИХ-д орж ирсэн гишүүний хамаарал бүхий арилжааны банкийг Төв банкнаас албан хүчээр татан буулгачихлаа. Бас л асуудал. Ингэхэд хурандаа У.Хүрэлсүх хэдэн “найз”-тай вэ?!.

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.229.120.220)
    Сагсганасан овилгогүй амьтан ман намыг хагалан бутаргагч энэ нөхрийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлж Н Энхбаяртай өрсөлдүүлж унагаад зайлуулах хүсэл ман намынханд их бий. Нөхөн сонгуульд өрсөлдвөл ангал руу унах нь баталгаатай шүү
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.10.194)
    энэ залуу их юм хийнэ
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Хүрэлсүх сайн ажиллаж байгаа, Улс орон урагшилж байна. Том төслүүд хөдөлж байна. Эдийн засаг өсөж байна. ХЭРВЭЭ Миеэ-н тал гарч ирсэн бол МАфи л монголын амьдралыг шийдэж байгаа ш дээ, Хууль шүүхийн шинэчлэл гэж байхгүй ш дээ, Эдийн засаг өсөхгүй ш дээ,
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • зочин (202.9.43.197)
    хөөрүү сагсуу бас хор найруулж алба албан тушаалд очих эд мөнгөн нэр хүндэд ухаан алдталаа шунсан буух газраа мэддэггүй царцаа.цаг нь ирэхээр сүг болно.
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.122.26)
    Нэг их зантай дарга гарч ирлээ Ингээд хол явахгүй
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    10 цаг 27 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    10 цаг 27 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    10 цаг 31 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    10 цаг 44 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    10 цаг 51 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    10 цаг 59 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    11 цаг 6 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    11 цаг 12 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    13 цаг 55 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    14 цаг 5 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Уржигдар 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Уржигдар 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Уржигдар 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Уржигдар 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Уржигдар 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Уржигдар 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК