Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"ТӨР"-ийн дунд шатанд гаарсан авлигын сэжим

2019-5-01
0
ЖИРГЭХ

“Ардчилал бол засаглалын муу хэлбэр. Гэхдээ хүн төрөлхтний байгуулж үзсэн бусад бүх загвараас хамгийн дээр нь” гэж Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиль нэгэнтээ хэлжээ. Тэгвэл бид ардчилал гээд байгаа зүйлийнхээ хаана нь явна вэ.

Либериал онолын үүднээс авч үзвэл, ардчилсан оронд байх ёстой олон ургалч үзэл, хүний эрх чөлөөг хангаж хамгаалах, парламентат ёс, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зэрэг шинжийг хангаж, хуульд тусгаж өгсөн үү гэвэл өгсөн.  Гэхдээ тэгш байх, шударга байх, хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах зарчим хуульд тусгагдсанаас биш бодит байдал дээр хэлбэр төдий л болж хувирчээ. Учир нь авлига хээл хахууль өнөөгийн нийгэмд бүрэн утгаараа цэцэглэсэн талаар хууль, хяналтын байгууллагаас удаа дараа анхааруулж байна. Тодруулбал, авлига гээч нийгмийн идээ бээр нийгмийн дунд шатны төрийн албан тушаалтнуудын дунд ч бугалж амжсан байна. Энэ талаар АТГ-аас мэдээллэхдээ тэд авлига, албан тушаалын зууч болохдоо бие биеэ шантаачилж хийдэг болохыг онцолсон юм.

Өнгөрсөн оны статистик судалгаагаар албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал олгосон 461 гэмт хэрэг гарчээ. Уг хэргийн дийлэнх нь төрийн дунд албан тушаалтнуудын үйлдсэн аж. Энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа тоо гэдгийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу. 2017 онд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан 67 албан тушаалтанд холбогдох хэрэг, 2018 онд 80 албан тушаалтны гэмт хэрэг тус тус шүүхээр шийдвэрлэгджээ.

Монгол Улс Үндсэн хуульд тунхагласнаар хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилготой. Гэвч ардчилсан нийгмийг төгөлдөржүүлэх, цогцлоох бус төрийн гажуудал буюу гаж тогтолцоо газар авсан нь эндээс харагдах байх. Жишээлбэл, эмнэлэгт үзүүлэхдээ эхлээд танил талаа хайж эхэлдэг. Үүнээс л нөгөө гажуудал гээч нь бий болсныг мэдсэн ч мэдээгүй мэт, анзаарсан ч анзаараагүй юм шиг л сууж байна. Ямар ч бизнес эрхэлдэггүй атлаа төрийн албанд оронгуутаа тэрбум төгрөгийн үнэтэй харшинд амьдарч, тэрбумын хадгаламжтай болох нь шударга ёсонд нийцэнэ гэж үү. 

Яг үнэндээ ийм гажуудал Монгол Улсын хөгжлийг боомилж байгааг дээрх тоо баримт нотолж буй юм.

Сайн удирдагчид эрх ашгаа хоёрдугаарт тавьж, улсаа хөгжүүлдэг бол муу удирдагчид өөрийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж улсаа  дампууруулдаг.

Ийм жишээг өнгөрсөн хугацаанд бид олон удаа харсан. Тухайлбал,

БНХАУ-ын дарга Си Жин Пин  “Авлигатай тэмцвэл нам маань сүйрнэ. Би мэдэж байна. Гэхдээ авлигатай тэмцэхгүй бол улс маань сүйрнэ. Та нар бүгд мэднэ” гэж хэлсэн.

Тэрбээр энэ үгэндээ хүрэхийн тулд авлигын гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, авлига хээл хахууль авсан улстөрчийг хатуу цээрлүүлж бусдад нь сургамж өгч байна.

Тэгвэл Венесуэл Улс төр засгийн муу бодлогоос үүдэн ганцхан жилийн дотор эдийн засаг, санхүүгийн хямрал нүүрлэж, инфляц хөөрөгдөж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч, ажилгүйдэл, ядуурал гаарч, хүүхдийн эндэгдэл, тэжээлийн дутагдал, гэмт хэрэг огцом өсснөөс болж иргэд нь улсаасаа дүрвэж байна. Тус улс 2017 онд гадаад өр, зээлээ эргүүлэн төлөх чадваргүй гэдгээ зарласны дараагаар эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрсэн юм. Угтаа бол тус улс нь газрын тосоороо дэлхийн хамгийн баян улсад тооцогддог. Гэвч Дэлхийн Банк гэлтгүй гаднын эдийн засагч, судлаач, улс төрчид тус улсын эдийн засгийг хямарч, уналтад орсон бус харин шууд “сүйрлээ” гэж дүгнэж байна. Тэр бүү хэл, олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү “Энэ улс бол чөлөөт уналтын сонгодог жишээ” хэмээн хэлсэн нь үнэнд хамгийн ойр нийцэж буй гэдгийг манай улсын судлаачид онцолсон удаатай.

Энд Венесуэл Улсыг зүгээр ч нэг дурдаагүй. Учир нь тус улсын хүн амын тоо, улсын хөгжил нь манай улстай ихэд ойролцоо юм.

Дээрхээс гадна хамгийн баян болон ядуу иргэдтэй гэдгээрээ алдартай Энэтхэг Улсыг энд мөн дурдаж болно. Тус улс нь ардчилалд хөл тавиад 67 дахь жилтэйгээ золгож буй. Гэвч өнөө л гаж тогтолцооны улмаас нийгмийн нэг хэсэг нь хэт баян, нөгөө хэсэг нь хэт ядуурсан.

Үүний шалтгаан нь тушаалтнуудын эрээ цээргүй байдал гүнзгийрч, авлига төрийн албаны булан тохоо бүрт үүрлэснээс улбаатай. Тэгвэл манай улс ч гэсэн яг ийм буруу зарчим, буруу жишгээр “хөгжиж” байгааг сүүлийн гурван жилд авлигын индексээрээ 31 байраар ухарснаас харж болно.

“Foreign Policy” сэтгүүл болон “Америкийн Энх тайвны сангаас” хамтран гаргадаг “Fragile State Index” буюу “Улсын эмзэг байдлын индекс”-ээр Монгол Улс 2017 онд дэлхийн 178 орноос 56.7 оноогоор 128 дугаар байрт жагсчээ. Энэ үзүүлэлтээрээ тус индексийн “тун эмзэг” ангилалд багтаж байгаа юм.

 

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах байдал гүнзгийрэх болсон шалтгаан нь Эрүүгийн хуульд тусгасан байсан эерэг заалтыг авч хаясантай холбоотой гэж хуульчид үздэг. Хамгийн сонирхолтой нь ганцхан жилийн өмнө ЖДҮХС-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглан өөрт болон ойрын хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон гишүүдийг шалгах гэтэл энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд замч болох ёстой хуулийн заалт нь хүчингүй болчихсон байсан гэж шүүгчид халагласан. Уг нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийг тусгайлан тусгаж өгсөн боловч нэг л өдөр энэ зүйл заалт нь “арчигдаж”, материаллаг шинжтэй болжээ. Үүнээс үүдэн УИХ-ын нэр бүхий ЖДҮ-чин гишүүдтэй хариуцлага тооцож чадахгүйд хүрсэн байна.

Улсын хөгжлийн үндсэн дөрвөн багана бол боловсрол, эрүүл мэнд, хууль, дэд бүтэц хэмээдэг.

Өөрөөр хэлбэл, энэ талын бүхий л нөхцөл шаардлагыг Монгол Улсын Үндсэн хуульд тусгаж өгсөн ч, цаасан дээр хар бэхээр бичсэн бичиг төдийхнөөр амь зогоож байна. Наандаж л Үндсэн хуульд заасан сурч, боловсрох эрхээ эдэлж чадахгүйд хүрэв. Бүр тодруулбал, сугалаанд аз таараагүй 52 мянган хүүхэд гэрийн мухар сахиж сууна. Энэ шударга ёс гэж үү. Эмнэлгийн тусламж авч чадаагүй үрс тэнгэрт хальж байна. Энэ шударга ёс гэж үү.

Улстөрчдийн өдөр бүр ярьж, уриа лоозон болгодог шударга ёс гэдэг үг өрх гэр, иргэн бүрт хүртээлтэй болохоос  биш Төрийн ордонд л хэрэгждэг ухагдахуун биш байлтай.

Тэр дундаа төрийн чиг үүргийг хэрэгжүүлж, иргэдэд үйлчлэх ёстой төрийн дунд шатныхан албан тушаалаа авлига авахад ашиглах бус харин иргэдэд үйлчлэхдээ зориулдаг баймаар юм.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (2.222.215.169)
    Тэхээр хүрэлсүх намаа аврах гэж улсаа сүйрүүлж бгаа юм бн
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.95.14)
    СИ ЖИН ПИН ШИГ Л БАЙГААЧ ДЭЭ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ, ЕРӨНХИЙ САЙДАА, УИХ-ЫН ДАРГАА. АВИЛГАТАЙ ТЭМЦВЭЛ НАМ СҮЙРНЭ, ТЭМЦЭХГҮЙ БОЛ УЛС СҮЙРНЭЭ ГЭЖ
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    9 цаг 58 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    9 цаг 58 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    10 цаг 3 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    10 цаг 15 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    10 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    10 цаг 30 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    10 цаг 37 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    10 цаг 43 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    13 цаг 26 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    13 цаг 36 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК