Дөрөвдүгээр сарын 31-ээс тавдугаар сарын 1-нд шилжих шөнө 02.00 цагийн орчим Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг “Бумбатын ам” гэх газарт Улаанбаатар- Улаангом чиглэлд явж байсан зорчигч тээврийн автобус Зил-131 маркийн автомашины чиргүүлийг мөргөж, 2 хүний амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн ноцтой осол гарлаа.
Осол гарах үед автобусанд нийт 45 зорчигч явж байсан бөгөөд ээлжийн жолооч 57 настай эрэгтэй Б, зорчигч 16 настай эрэгтэй О нарын амь нас хохирчээ. Тус хэргийг Завхан аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Тээврийн Цагдаагийн алба
Сэтгэгдэл (1)