Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнийн тухай гурван үнэн

2019-5-01
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байр сууриа илэрхийллээ. Соёлын төв өргөөний хүзүүвч дэх АН-ын барилгыг нурааж, газрыг нь зарсан эсэх тухай асуудалтай холбогдуулж өнөөдрийг хүртэлх хугацаанд Н.Алтанхуяг ам нээгээгүй явсан юм. Харин намаас нь хөөснөөс эхлээд үнэн худлыг нь дэнслээгүй албан бус мэдээллүүд хөврөх болсон нь Н.Алтанхуягийг ийн тайлбар хийхэд хүргэсэн бололтой. Тэрбээр гурван асуудлын хүрээнд байр сууриа илэрхийлсэн юм. Тэдгээр нь АН-ын С.Эрдэнэтэй шууд болон шууд бусаар холбогдож байна.

С.Эрдэнэ ба Ардчилсан нам

АН-ын хувьд дотоод сонгуулиа улс орон даяар явуулж намын даргаа сонгосон нь 2017 оны үйл явдал. Одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд намын даргын үүрэг гүйцэтгэгчийн хувиар таван нэр дэвшигчид нэжгээд сум гардуулж эвтэй, найртай байх тухай Алунгоо эхийн сургаалыг сануулж асан цаг саяхан. Гэвч намын даргын сунгаанд ялалт байгуулж, удирдлагын эрхийг өөрт төвлөрүүлсэн сайд асан С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд юу хийв.

Энэ тухай “АН өнгөрөгч парламентын сонгуульд есхөн суудал авсан. Үүний дараа намын даргын сунгаа явуулж миний бие өрсөлдсөн. 2016 онд Ерөнхийлөгч асан Элбэгдоржийг Монголын улс төрийн мафи, МАНАН-гийн толгойлогч гэж хэлснээр адлагдах болсон. Ц.Элбэгдорж, М.Энхболд нар С.Эрдэнийг намын дарга болгохын тулд бүх юмыг хийж намайг унагааж, гүтгэж, бүр АН-ын байрыг зарж идсэн гэсэн зүйл гаргаж ирсэн. Цагдаа, тагнуул, АТГ гээд хууль хүчний бүх газраар нь шалгуулж ирсэн.

Хамгийн гол нь яагаад ингэх болов гэхээр тухайн үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан юм. Үүнээс таван өдрийн дараа миний эхнэрийг саатуулж, дараа нь ойр дотнын хүмүүсийг хорьж эхэлсэн. Намайг АТГ дээр дуудаад “Та ийм тийм асуудалтай байж яаж Ерөнхийлөгчид нэр дэвших вэ” гэдэг өнцөг гаргаж ирсэн. Угаасаа тэр үед одоо ил болоод байгаа шударга бустай тэмцэнэ гээд шийдчихсэн байсан учраас намайг зайлуулах хэрэгтэй байсан. МАН дахь үүрээ эвдүүлчихээд АН-д үүрээ засах зорилгоор С.Эрдэнийг даргаар тавьсан. Тэгээд С.Эрдэнийг барьцаалж Монгол Улсын төрөөр тоглож байна.

С.Эрдэнэд нэг үг хэлье. Чамайг би дэндүү сайн мэднэ. Одоо ард түмэн ч мэддэг болж байна. С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалчихаад байгааг ард түмэн ойлгочихсон. Чи гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар юм хийдгээ боль. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх алга. Чамайг зайлуулна гэдгээ хатуу хэлье" хэмээн мэдэгдлээ.

Хэрэг биш болбол арай зөөлөн чихтэй, хялбар хоол болох Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сунгаанд дэмж гэдэг даалгавар ирснийг өнөөдөр АН-ын мянга мянган гишүүд баталдаг. Аз болж Х.Баттулга намын сунгаанаас гарч ирж Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан” гэдгийг Н.Алтанхуяг онцолсон юм.

Нам ба С.Эрдэнэ

Үргэлжүүлэн тэрбээр “АН өнөөдөр улс орны хөгжил, бодлого, ард түмний ахуй амьдрал ярихаа больсон. Юу ярьдаг болсон гэхээр 60 тэрбум, Эрдэнэтийн 49 хувийн хэргүүдийг хамгаалдаг болсон. Эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл гэж хэлдэг болсон. Энэ бүхнийг дан ганц Ардчилсан нам гэж бодохгүй байна. Энэ бол удирдлагын тогтолцоог нь дээрэмдэж авсан хүмүүс нэр хүнд, олон мянган гишүүний итгэл, сэтгэлээр тоглож байгаа үйлдэл. Үүнийг АН-ын гишүүд дэмжихгүй, үзэж чадахгүй.

Өнөөдөр намын удирдлага АН-ыг нам биш болгож байна. 60 тэрбумын схемийг АН-д хийж байна. Энэ бол шившиг, гутамшиг. Би ганцхан жишээ хэлье. Шившигтэй зүйл ч хэлж байж намаа цэвэрлэх нь. Зөвхөн АН-ын залуучуудын даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлж байна. Залуу үе юу болох юм бэ. Аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөхийн тулд 15-20 сая төгрөг төлдөг. Гишүүдийнхээ дунд сургалт явуулахын тулд 60 сая төгрөг цуглуулдаг. Нам биш мөнгөний сүлжээ үүссэн байна. Манай С.Эрдэнийн хийдэг нийгмийн даатгалын сүлжээ болсон. Намын гишүүнээс хасдаг, хөөдөг болсон. АН-ын одоогийн нөхцөл байдлын талаар ярихад ер нь дан ганц АН гэлтгүй нам гэдэг бол улсын хөгжлийг тодорхойлох, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх бодлогыг гаргаж ирэх ёстой. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг хийж байсан. Харин 2014 онд манай Засгийн газрыг заналтай нь аргагүй огцруулсан.

Үүнд С.Эрдэнэ хамгийн их үүрэгтэй оролцож шанд нь дараагийн дөрвөн жил УИХ-д суусан. АН Монголын нийгэмд үүсээд байгаа асуудалд зөв байр суурьтай байсан гишүүдээ намаас хөөж хасдаг боллоо.

Тиймээс Ц.Элбэгдорж тэргүүтэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Олон хүний амьдралаар тоглож, нийтийн өмчийг хумсалж, улс орны хөгжлийг хэдэн арван жилээр нь удаашруулсан эдгээр хулгайч нартай асуудал ярихгүй бол тэр шударга ёс чинь хэзээ ч тогтохгүй. Тэд бүх юмны муу муухайг АН-д наачихаад ирээдүйд золиос болгох гээд байгаа юм уу. АН-ын бүх гишүүнд хандаж намдаа шинэчлэл хийхийг уриалж байна. Хулгайчдын дохио зангаагаар айж хөдөлдөг цаг өнгөрсөн. Ц.Элбэгдорж тэргүүтэнд хандаж хэлэхэд та нарт АН томдоно, ардчиллын үнэ цэнэ болсон намаас хуруугаа тат гэж хэлмээр байна. Би С.Эрдэнийг сайн мэднэ. Энэ хүн ямар гэмт хэрэг, зүйл ангиас болоод хэнд барьцаалагдаад бусармаг юм хийгээд байгааг нь ч мэднэ. Тиймээс чи энэ намын дарга байх ямар ч эрхгүй. Чамайг одоо энэ намаас зайлуулна.

Н.Алтанхуяг яагаад 2014 онд новш болох хэрэгтэй байсан юм гэхээр Оюутолгой, Тавантолгой, "Эрдэнэт"-ийн асуудалд ганцхан саад байсан юм. Тэр нь А үсэг буюу Алтанхуяг. Тиймээс дайр, устга гэсэн. Тэгээд Алтанхуяг новш болсон уу, болсон. Харин үхээгүй л байна” гэв.

Намаа шинэчлэх шийдэл

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэцэх үеэр эрх баригч МАН дотооддоо хоёр хуваагдсан. Санал хураах үеэр болон одоо ч үргэлжилж байгаа энэ зөрчил нь 27x36 гэсэн харьцаатай явж байгаа юм. Гагцхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн намынхаа улс төрийн шийдвэрээс зөрсөн Ж.Батзандан, Л.Болд нар өдгөө АН-аас өрх тусгаарлаж шинээр нам байгуулахаар эрэлхийлэх болсон. Харин уг хоёр гишүүний намд Н.Алтанхуягийг элсэх тухай яриа улс төр, нийгмийн хүрээнд гарах болсоор удаж байгаа ч тэрбээр албан ёсны тайлбар өгсөн нь анхаарал татаж байна. Тэрбээр “Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүний тэмцлийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Ямар ч байсан намаа байгуулаг. Миний хувьд эхлээд АН-ын цэвэрлэмээр байна” гэсэн юм.

Мөн “АН-ын гишүүд минь одоо бүгдээрээ нэгдэж нийлье. Яршиг л байна, юун С.Эрдэнэ вэ. Өөрчилье.

Л.Болд, Ж.Батзандан хоёрыг би зөв байр суурь баримталсан гэж бодож байгаа. 60 тэрбум зэрэг Монголын нийгэмд болж буй шударга бусын асуудлаар дуугарсан. Гэтэл С.Эрдэнийн байр сууриас зөрсөн болохоор намаас хөөж, хассан.

Гэхдээ тэр хоёр өөр нам гэж явахаа болих хэрэгтэй. Оронд нь нэгдэж нийлээд намаа шинэчилье. Тэртээ тэргүй энэ нийгэмд бид үлдэхгүй. Үр хойч та нар л үлдэнэ. Тиймээс үлдэж байгаа энэ нийгмийг эрүүл саруул болгоё. Би АН-ын хувьсгалд МУИС-ийн багш байхаасаа эхлэн ажилласан. Намайг хассан тухай албан бичиг би олж үзээгүй л байна. Тэд хасдаг, тэднээр хасуулдаг гэж юу байсан юм. Одоо боль, хэтэрлээ. Л.Болд, Ж.Батзандан нар хасагдлаа гээд яагаад шинэ нам байгуулдаг юм. Намаа шинэчлэхийн төлөө явах ёстой юм шүү дээ” гэдгийг хэллээ.

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (202.9.44.200)
    Өөрөө ариухан уу хамтрагчдаа муулаад л явахын.
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин (202.9.43.216)
    Эрдэнийг өмөөрөхгүй ч энэ хүнийг бүр өмөөрөхгүй. Ямар ахйтар чичирсэн, өс санасан, дуусдаггүй шуналтай хүн бэ? Хулгай хийчихэжд, нотлогдчихоод байхад л хөмхийгөө зуугаад дайраад бх юм. Чавганц зантай. хажууд нь Эрдэнэ эр хүн шиг түс тас, хэлэхээ хэлчихдэг, хийхээ хийчихдэг хүн юм биш үү? Хулгай нь баригдсан гээд Эбэ д өс знгидсан. одоо эрх мэдэл олж авах гээд улангасч.. намаа тараах юу ч биш болж.
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • MANAN-giin eh suuriig tavisan hun (108.218.234.108)
    Altanhuyag bol yah argagui MANAN-giin eh suuriig tavisan hun. 2008 onii 7 sard 5 hun buuduulaad, erunhiilugch asan Bayar hariutslaga huleeh yostoi gedeg bair suuritai baisan AN-iig ene muu Dulzen hamgiin turuund ochood Bayartai tohiroltsoo hiigeed, hamtarsan standard bus zasgiin gazar bii bolgoj uuruu shadar sain gesen suudal hurtsen dee. Meht mehendee gedeg bolj. Uuriinhuu uusgesen MANAN-d uuruu hyarguuldag hohi chin
    2019 оны 05 сарын 05 | Хариулах
  • Алтанхуяг худалч!!! (202.126.89.119)
    Энд бичсэн нийтлэлээс харахад өс хонзон үнэртсэн үнэнийг гуйвуулах, Эрдэнийг харлуулах гэсэн явуургүй оролдлого л харагдаж байна! Харин ч Эрдэнэ намын болсоноор Х.Баттулгыг ялуулж Ерөнхийлөгч болгосон?!! Харин чи Алтанхуягаа Ерөнхийлөгчийн сунгаанд Баттулгыг унагаах гэж өрсөлдсөн биз дээ?! Юм үнэнээрээ сайхан байдаг юм худалч задгай цагаанаа!!
    2019 оны 05 сарын 05 | Хариулах
  • манан сөнөтүгэй (103.212.118.140)
    ЯГ ХЭЛЖЭЭ САЙН ЕС БАЙСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСЭН ОН ЖИЛҮҮД БАЙСААН
    2019 оны 05 сарын 02 | Хариулах
  • m am dma (202.9.43.100)
    EGCHDEE XURTEL ARDIIN EMCH TSOL AVAAD OGCHIXSON ENE ARIUN YAVDAL UU
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Иргэн (139.5.217.163)
    Н.Ялтанхуягаа?!... Хогийн хүн чи ядахдаа тэр хогийн нам дотроо асуудлаа ярь?! Хүний намын алдаагүй дарга М.Энхболд руу битгий дайр?! Бусад новшнуудтайгаа тусдаа тооцоогоо бод?! М.Энхболд дарга чамд ч төрд ч гай болоогүй хүн?! Харинч чамайг бодвол рүн шиг хүншдээ?!
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Иргэн (139.5.217.163)
    Н.Ялтанхуягаа?!... Хогийн хүн чи ядахдаа тэр хогийн нам дотроо асуудлаа ярь?! Хүний намын алдаагүй дарга М.Энхболд руу битгий дайр?! Бусад новшнуудтайгаа тусдаа тооцоогоо бод?! М.Энхболд дарга чамд ч төрд ч гай болоогүй хүн?! Харинч чамайг бодвол рүн шиг хүншдээ?!
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Иргэн (139.5.217.163)
    Н.Ялтанхуягаа?!... Хогийн хүн чи ядахдаа тэр хогийн нам дотроо асуудлаа ярь?! Хүний намын алдаагүй дарга М.Энхболд руу битгий дайр?! Бусад новшнуудтайгаа тусдаа тооцоогоо бод?! М.Энхболд дарга чамд ч төрд ч гай болоогүй хүн?! Харинч чамайг бодвол рүн шиг хүншдээ?!
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Ich (202.126.89.189)
    Huyag icheechee
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.8.245)
    Энэ гоншигносон нөхөр их хүн муутай анхны эхнэрээ залуу хүүхнээр сольсон хажууд нь наалдсан ноход бөөн шунал хүргэн Дэнзэн Лүүмэд Хөх чоно Пүрэвбаатар гээд тэрбумтангууд их байгаа одоо цуглуулсан хөрөнгөө идээд хэвтээ
    2019 оны 05 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    9 цаг 58 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    9 цаг 58 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    10 цаг 2 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    10 цаг 15 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    10 цаг 22 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    10 цаг 30 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    10 цаг 37 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    10 цаг 43 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    13 цаг 26 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    13 цаг 36 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК