Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Болд: Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэгтнийг бүх насаар нь хорих хэрэгтэй

2019-5-03
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Л.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

-Түр хорооны анхны хуралдаан болж даргаа сонголоо. Гишүүдэд ямар шалгуураар сонгож авсан юм бэ?

-Түр хорооны бүрэлдэхүүнд гишүүд саналаараа орсон. Ямар нэгэн шалгуур тавьж, шилж сонгосон юм байхгүй. Хуулийн төслийг өргөн барьсан гишүүдээс гадна Ө.Энхтүвшин гишүүн нэмэгдсэн.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би орох хүсэлтэй байсан. Гэтэл намайг загнаад оруулаагүй” гэж хэлсэн. Түр хороонд орох хүсэлт тавьсан юм биш үү?

-Мэдэхгүй. Байнгын хорооны хуралдааны үеэр тийм санал огт гаргаагүй.

-Та хүний эрхийн асуудлаар олон жил ярьсан гишүүний нэг. Хүний эрхийн дэд хорооны дэд даргаар ч ажиллаж байсан. Хүүхэд, эмэгтэйчүүд бэлгийн болон гэр бүлийн хүчирхийлэлд олноор өртөх боллоо. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсон шалтгааныг та юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ асуудал хоёр талтай. Хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чиглэсэн хүчирхийлэлийг нийгмээрээ жигшин зэвүүцэж байна. Энэ бол зөв. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялын хамгийн дээд хэмжээ болох бүх насаар нь хорих эсвэл ямар нэгэн өршөөл, уучлалт үзүүлэх боломжгүй хуулийн зохицуулалт хэрэгтэй. Энэ талаар тусгайлан хэлэлцүүлэг хийнэ. Үнэхээр гэмт хэрэг өсөж байна уу, эсвэл нуугдмал байсан хэрэг ил болж, олны анхаарлыг татах болов уу. Социализмын үед гэмт хэрэг гардаг байсан уу гэвэл гардаг байсан. Тухайн үед чөлөөт сэтгүүлзүй байгаагүй. Хаалттай нийгэм учир иргэдийг бухимдуулж, үймээн самуун дэгдээнэ гэж мэдээллийг нууж, хаадаг байсан.

Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш аливааг чөлөөтэй мэдээллэх болсон. Өмнө нь огт байгаагүй зүйл өнөөдөр гэнэт бий болсон юм биш шүү дээ. Нөгөө талаасаа гэмт хэрэг бол ардчилсан нийгэмтэй огт хамааралгүй. Аль ч нийгэм, цаг үед гэмт хэрэг үйлдэгддэг. Хамгийн гол нь гэмт хэргээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх, иргэдийг соён гэгээрүүлэх нь чухал. Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэмт хэрэгтэнд хатуу цээрлэл үзүүлдэг байх хатуу зохицуулалт хэрэгтэй. Ойрын хугацаанд энэ талаарх бодитой хэлэлцүүлэг хийнэ. Энэ 2019 оныг хүүхэд хамгааллын жил болгосон. Тиймээс хууль, тогтоомжид асуудал байгаа бол тэр бүхнийг нь засч залруулах бололцоотой.

-2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх санал гаргаж, хуульчдын баг ажиллуулж байсан. Сүүлийн жилүүдэд нийтэд мэдэгдсэн хэргүүдийн араас харахад энэ төрлийн ялыг сэргээх нь зүйтэй гэсэн шаардлагыг иргэдээс их тавих болж. Цаазаар авах ялыг сэргээх боломжтой юу?

-Энэ асуудалд хуульчид санал нэгтэй байгаа. Манай улс 2012 онд цаазын ялыг халах “Иргэний ба улс төрийн эрхийн пактын II протоколд нэгдсэн. Энэ утгаараа цаазгүй орон болсноо дэлхий даяар зарласан учир энэ төрлийн ялыг сэргээх нь хүндрэлтэй. Гэхдээ өөр боломж бий. Жишээлбэл, бүх насаар нь хорьдог болох хэрэгтэй. Энэ бол хангалттай хатуу шийтгэл. Насан эцэс болтлоо хоригдоно гээд боддоо. Яагаад гэвэл, бага насны хүүхэд, эмэгтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүчирхийлсэн этгээдийг цаазаар авна гэдэг бол нэг ёсондоо өршөөл үзүүлж байгаатай ялгаагүй зүйл. Тиймээс үйлдсэн хэргийг нь бүрэн ухамсарлуулж, шийтгэлийг нь бүрэн эдлүүлэх аргачлал бол бүх насаар нь хорих ял.

-Ж.Батзандан гишүүн та хоёр нам байгуулж байгаагаа мэдэгдсэн. Нам байгуулах процесс ямар шатандаа явна вэ?

-Бид хоёрыг АН-аас хөөсөн. Улстөрч, УИХ-ын гишүүнийг намаас нь хөөнө гэдэг бол улс төрийн үйл ажиллагааг зогсоож байна гэсэн үг. Иргэд, сонгогчтой уулзахад “Бид та бүхнийг улстөрч хүний хувьд, иргэн хүний хувьд дэмжиж УИХ-д гаргасан. Тиймээс цаашид улс төрийн үйл ажиллагааг үргэлжлүүлж, сонгогчиддоо ажлаа тайлагнаж дүнгээ тавиулах ёстой” гэсэн. Харин ч “Та нар намаасаа хөөгдлөө. Тиймээс улс төрөөс гар” гэж нэг ч хүн хэлээгүй шүү. Бид бүх аймаг, дүүргүүдэд ажиллаж байна. Иргэд сонгогчидтой уулзаж байна.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг намдаа элсэх санал болгох уу?

-Бид хэнд ч намдаа элсэх санал тавихгүй. Энэ бол тухайн иргэнийн өөрийнх нь сонголт. Нам бол үзэл санаагаараа нэгдэж, шударга ёсны төлөөх эх оронч иргэдийн нэгдэл шүү дээ. Бидний үзэл санааг дэмжсэн хэн бүхэнд манай намын үүд нээлттэй.

-Хүний эрхийн Дэд хорооны хуралдааны үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь ил болсон зүйл. Үүний хоригдож байгаа иргэнийг зоддог үйлдэл давтагдсаар байна. Жишээлбэл, Төв аймгийн хорих ангийн яллагдагчийг цагдаагийн хоёр албан хаагч зодсон гэсэн гомдол ирсэн” гэж хэлсэн. Таныг Хүний эрхийн дэд хорооны дэд даргаар ажиллаж байхад ийм гомдол ирж байв уу?

-Хүний эрхийн үндэсний комиссын даргаар хариуцлагагүй мэдэгдэл хийж байна лээ. Ийм аймшигтай гэмт хэрэгт сайн, муу гэдэг ч юм уу, эсвэл энэ нь аймшигтай, энэ нь аймшиггүй гэж ялгах боломжгүй. Иргэн хүнд эрүү шүүлт тулгаж байж гэмт хэрэг хүлээлгэх нь хамгийн ноцтой хэрэг. Үүнээс гадна энэ бүх хэргийг анхнаас нь зохион байгуулалттайгаар хийсэн байна. Эндээс л өнөөдрийн ил болсон асуудал хэн нэгэн алба хаагчийн хариуцлагаас улбаатай юу эсвэл төрийн системийн гажуудал уу гэдийг эргэж харах хэрэгтэй. Дахиж ийм асуудал гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх хэрэгтэй.

Би ХЭҮК-ын даргын албыг жил гаруй хугацаанд л хашсан. Энэ хугацаанд цөөнгүй гомдол ирж байсан. Үүнийг нь шалгуулж, ёс журмаар нь шийддэг байсан.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.21.48)
    шууд цааз, үүссэн нөхцөл байдалд тохирсон эрс шийдэмгий, үр дүнтэй арга ердөө л энэ.гэхдээ нотлох баримтыг хөдлөшгүй тогтоо.
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.120)
    Төмсөгийг нь огтолж нохойд хаяж өгөөд хөлөөс нь дүүжилж гудамжинд 10 хонуулах хэрэгтэй!!!!!! Тэд чинь хүн биш учраас хүний эрхийн асуудал тэдэнд огт падгүй!!!!!!!!!!!!
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Иргэн (103.26.194.49)
    Та өөрөө их залуухан авгайтай юм байлааш дээ, арай насанд хүрээгүй байхад нь бавчаагүй биз.
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    9 цаг 29 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    9 цаг 29 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    9 цаг 33 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    9 цаг 46 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    9 цаг 53 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    10 цаг 1 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    10 цаг 8 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    10 цаг 14 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    12 цаг 57 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    13 цаг 7 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК