Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 668 хохирогчтой залилангийн хэрэг ирсэн байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Уг эрүүгийн хэргийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан энэ сарын 10-ны өдрийн 13.30 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна.
Тус эрүүгийн хэрэг нь “Юнит сайклер” ХХК-д холбогдох 668 хохирогчтой, их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг юм байна. Тиймээс уг хэргийн хохирогч нар иргэний бичиг баримтын хамт энэ сарын тайгаа 6-наас 9-ний өдрийн хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байр буюу хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд ирж бүртгүүлэх ёстой юм байна.
Хаяг: БЗД-ийн II хороо буюу хуучнаар КТМС-ийн ард байрлах шүүхийн байр
Холбоо барих утас: 458175, 99278995 утсаар шүүгчийн туслах Д.Мөнхтогтох
Сэтгэгдэл (1)