Японы Токио хотод өнөөдөр Монголчуудын хаврын баярын хүрээнд үндэсний бөхийн барилдаан болов. Энэ барилдаанд улсын начин Ш.Тогтохбаяр, аймгийн арслан Б.Дамба, О.Цэцэнцэнгэл, аймгийн заан, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, Дэлхийн аварга, гавьяат тамирчин Г.Болдбаатар, Азийн аварга Ц.Цогтбаатар тэргүүтэй 64 бөх барилдлаа. 19 дэх удаагийн баярын барилдаанд сумын заан Э.Амартүвшин түрүүлж, ДАШТ-ий хүрэл медальт, аймгийн заан Л.Отгонбаатар үзүүрлэсэн байна. Харин их шөвөгт аймгийн арслан О.Цэцэнцэнгэл, аймгийн заан Д.Уртнасан шалгарчээ. Бөхийн барилдаанд Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид зодоглосон нь ирсэн зочидод сонирхолтой байсан нь лавтай. Мөн мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Какүрюү М.Ананд хүрэлцэн ирж, засуулаар ажилласан нь тус арга хэмжээнд өнгө нэмсэн юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)