Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цолмон: Ардчилсан шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах нь манай төслийн гол зорилго

2019-5-06
0
ЖИРГЭХ

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үндэсний захирал Ц.Цолмонтой ярилцлаа.


 

-“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үндсэн зорилго нь юу вэ. Энэ төслийн талаар мэдээлэл өгөхгүй юү. Хэдий хугацаанд хэрэгжиж байгаа төсөл вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Швейцарын хөгжлийн агентлагтай УИХ-ын Тамгын газар хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ төсөл одоогоор зургаан жил үргэлжилж байгаа бөгөөд үндсэн хоёр шатаар дамжиж хэрэгжсэн юм. Эхнийх нь 2013-2016 онд хэрэгжсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл. Амжилттай хэрэгжсэн. Үргэлжлээд 2020 оныг дуустал одоогийн төсөл маань үргэлжилнэ. Уг төслийн үндсэн гол зорилго бол бүх шатны хуралд ажиллаж байгаа төлөөлөгч нарын чадавхийг дээшлүүлж, ардчилсан шийдвэр гаргах үйл явцыг сайжруулах юм. Ингэснээр төслийн хамгийн гол үр дүнг хүртэгч нь иргэд байх юм. Бүх шатны төлөөлөгчдөд иргэдэд ээлтэй, хэрэгцээтэй шийдвэрийг зөв гаргахад нь туслалцаа үзүүлэх үндсэн чиглэлтэй төсөл гэж ойлгож болно.

-Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийсэн бэ. Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг өөрчлөх чиглэлд нэлээд ажлууд хийж байгаа гэж ойлгогдсон. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өргөн хүрээнд явах шиг боллоо?

-Төсөл маань өөрөө үндсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа. Дөрвөн төрлийн ажил ч хийж байна гэж ойлгох болох юм. Эхнийх нь нутгийн удирдлагын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлийн ажлууд. Үүн дээр судлаачдын багаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаад нэлээд том судалгааны материалыг бэлтгээд байна. Түүнчлэн УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хороо, Нутгийн удирдлагын дэд хороон дээр ажиллаж байна. Энэ хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дээрх үзэл баримтлалынхаа дагуу бэлэн болгосон. Ингэхдээ зөвхөн хуульчдын баг, эсвэл судлаачдын баг сууж байгаад хуулийн төсөл биччихээгүй. Маш олон талын, нэлээд өргөн хүрээтэй хэлэлцүүлгүүдийн үр дүнд төслөө боловсруулж дууслаа. Саяхан гэхэд нутгийн удирдлагын түвшинд ажиллаж байгаа Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчид гээд орон нутгийн шат шатны 300 гаруй төлөөлөгч оролцсон “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганыг зохион байгуулсан. Нутгийн удирдлагын эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хийх вэ, ямар алдаа оноо байна гэдгийг энэ чуулган дээрээ маш өргөн хүрээнд ярилцаж авлаа. Эндээс гарсан санал, санаачилгыг хуулийн төсөлд тусгах, илүү боловсронгуй болгох ажлуудыг хийж байна.

-“Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганы үр дүнг яаж харж байна вэ?

-Үр дүнг нь өөдрөгөөр харж байгаа. Чуулганд оролцсон төлөөлөгч нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэлэлцэхэд, төсөл боловсруулахад анхаарах 17 зүйл бүхий зөвлөмж гаргасан. Одоо энэ саналууд дээр нь мэргэжлийн хуульчидтай хамтраад төслөө боловсруулж байна. Хуулийн төслөө бүх аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд хүргүүлсэн. Орон нутагт ажиллаж байгаа төлөөлөгчид, төлөөллийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс хуулийн төсөл дээр маш олон ажил хэрэгч саналууд ирүүллээ. Энэ бүх санааг нь тусгахаар үр дүнд нь хуулийн төсөл маань илүү боловсронгуй болж, эцсийн шатандаа орж боловсруулагдана гэж ойлгож байна.

-Та “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл дөрвөн үндсэн чиглэлд ажиллаж байгаа гэсэн. Бусад чиглэлд нь ямар ажлууд хийж байна вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүрэг гээд бүх шатны төлөөллийн байгууллагад нийтдээ 8000 гаруй төлөөлөгч сонгогдож ажиллаж байна. Гэтэл сонгууль бүрийн дараа эдгээр төлөөлөгчдийн 60 гаруй хувь нь шинэчлэгддэг гэсэн судалгаа бий. Тиймээс төлөөллийн байгууллагын чадавхийг сайжруулах чиглэлд үечилсэн сургалтуудыг өнгөрсөн хугацанд зохион байгуулж ирлээ. Бид 21 аймгийн 330 сум, 1600 гаруй багийн дарга нар, нийслэлийн есөн дүүрэг болон НИТХ-ын төлөөлөгч нарт зориулаад төлөөллийн байгууллын чадавхийг сайжруулах сургалтыг үе шаттай зохион байгуулсан байна. Хамгийн сүүлд л гэхэд Хангайн бүсийн таван аймгийн нийтдээ 100 орчим төлөөлөгч болон ажлын албаны дарга нар, ажилтнууд оролцсон уулзалтыг зохион байгууллаа. Одоо говийн аймгийн болон баруун аймгийн, зүүн бүсийн гээд ийм туршлага судлах сургалт, хурлыг зохион байгуулна. Эдгээр уулзалтаар хамгийн гол нь Иргэдийн хурлууд өөрсдийн тулгарч байгаа бэрхшээлийг ярилцаж, санаа оноогоо нэгтгэнэ. Ер нь бол ингэж бүсчилсэн уулзалт хийх нь ИТХ-уудын саналыг төрийн бодлого, шийдвэрт тусгах чухал ач холбогдолтой. Мөн аймгуудын ИТХ-ын хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд ч хэрэгтэй юм.

Түүнчлэн ИТХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нэмэр болох төрөл бүрийн гарын авлага гаргалаа. Энэ чиглэл нэлээд түлхүү анхаарал тавьж ажиллаж байгааг хэлье.

-Төслийн хүрээнд зөвхөн ИТХ-ын төлөөлөгчдөд чиглэсэн ажлууд хийдэг гэж ойлгох уу?

-Зөвхөн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулаад зогсохгүй л дээ. Төсөл маань өөрөө “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” гэдэг нэртэй. Энэ бол өргөн хүрээтэй ойлголт. Бүх шатны хурлын ажлын албаны ажилтнуудад ч хамаатай. Жишээ нь, УИХ-ын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээг төслийн хүрээнд зохион байгуулсан. Төслийн үндсэн зорилго бол ардчилсан шийдвэр гаргах үйл явцыг аль болох үр дүнтэй, иргэдэд ээлтэй болгоход чиглэдэг. Өөрөөр хэлбэл, аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ болон Засаг даргын хамтын ажиллагааг дэмжин, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулснаар нутгийн удирдлагаас иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад эерэг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Ийм болоод ч бүх шатны хурал, төлөөллийн байгууллагууд дээр үе шаттай сургалт, судалгааны ажлуудыг хийж байгаа юм. Мөн сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизмтай болох зорилт тавьж ажиллаж байна.

Аливаа хурлын гарсан шийдвэр нь олон нийтэд тэр дороо мэдээлэгддэг, иргэдийг хүссэн үедээ мэдээлэл авах боломжоор хангахын тулд ИТХ-ын нэгдсэн цахим хуудас www.khural.mn –ийг ажиллуулж байна. Энэхүү цахим хуудаст ИТХ-уудын бүх мэдээлэл цаг тухай бүртээ ордог. Энэ мэтийг тоочоод байвал “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • 60terby (202.126.89.204)
    ene zailaasai
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Б.Лувсан-осор (203.91.115.246)
    Өнөөгийн энэ парламит шат шатны ирэгдийн хуралууд төлөөлийн байх ёс суртхуун үүрэг хөриуцлөгын чадамжгүй болсон мөн улс төрийн хямралд идэгдсэн нөхцөлд энэ төсөлд үр дүн гарахгүй л гэж харж байна даа.Харин Үндсэн хуулийн өөрчилөлтийг 92 оны батлагдсан их дээр нь тулгуурлан жинхэнэ ардын төлөөлөлийг анхан шатнаас сонгож АТОИХ-аар хэлэлцэн улс төр төрийн тогтолцоогоо шинчилэх хэмжээний өөрчилөлт хийх нь илүү үр дүнтэй улс оронд ашиг тустай үйл болох байсан болуу гэж бодож байна.
    2019 оны 05 сарын 06 | Хариулах
    • парламент, Иргэдийн, хурлууд, төлөөллийн, суртахуун, хариуцлагын, өөрчлөлтийг, эх, төлөөллийг, шинэчлэх, өөрчлөлт, болов уу
      2019 оны 05 сарын 06
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    8 цаг 31 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    8 цаг 31 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    8 цаг 35 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    8 цаг 48 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    8 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    9 цаг 2 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    9 цаг 10 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    9 цаг 16 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    11 цаг 59 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    12 цаг 9 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК