Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 494 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 335 дуудлага, мэдээллийг шалгаж шийдвэрлэжээ.
Амралтын өдрүүдэд бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 18 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт бүртгэгдсэн хоёр ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, өнгөрсөн бямба гарагийн 03.00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө, 17-н зүүн замд T.Pruis маркын автомашины жолооч нь явган зорчигч 34 настай Ш-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
Мөн төмөр замын гармын хаалт дотор зогсолт хийж, хаалт хугалсан хоёр зөрчил бүртгэгдсэнийг шалгаж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн нутаг Төмөр замын 202 дугаар километрийн гарам дээр ачааны галт тэрэг явах үед Mazda.Tribute маркын автомашин хаалт дотор орж зогсон хаалт хугалжээ.
Түүнчлэн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Тээврийн цагдаагийн алба