Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Баасанжав: Ерөнхийлөгч зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, батлахыг эсэргүүцсэн. Үүнтэй санал нэг байгаа

2019-5-07
0
ЖИРГЭХ

Хуульчдын ёс зүйн асуудлын талаар Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Баасанжавтай ярилцлаа.


 

-Хуульчдын нэр хүндтэй холбоотой маш олон асуудал яригдаж байна. Үүнд танай хорооноос ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна вэ?

-Шүүгч, прокурор, хуульчдын нэр хүнд олон нийтийн дунд унах нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт,  хуульчийн эрх аваагүй маш олон эрх зүйчид бий. Тэд иргэдийн итгэмжлэлээр хууль зүйн зөвлөгөө өгдөг. Хуульч биш хүн хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зөвшөөрөлгүй хийхээр алдаа гаргах нь ойлгомжтой. Нэг хүний гаргасан алдаа нийт хуульч нарт нөлөөлж нийтээрээ муу юм шиг харагдаж байгаа нэг зүйл байна. Хоёругаарт, хуульчдыг нэр хүндгүй харагдуулах гэсэн сонирхол зарим хүмүүст байна. Тухайлбал, хуульчийн нарийн мэргэжлийг мэдэхгүй байж алдаа зөрчлийг нөгөө талд шийдлээ гэдэг. Тухайн хэргийг ямар ч шүүгч шүүсэн яг л нэг дүгнэлт гаргах байсныг үгүйсгэхгүй. Мөн прокурорыг маш хөнгөн ял оноолоо гэдэг.

Гэтэл Эрүүгийн хуулийн ялын дээд хэмжээ нь тэр хэмжээнд байвал яах юм бэ.

Эндээс хуульд асуудал байна уу, эсвэл хуулийн хүрээнд боломж нь ийм байсан уу гэдгийг бодолцох ёстой. Иргэд мэдээлэл муутай байж болно. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс үүнийг мэдсээр байж зориудаар ашигладаг. Жишээлбэл, улстөрчид байна. Тэд хөндлөнгөөс нөлөөлөхийн тулд олон нийтийн санаа бодлыг төөрөлгдүүлсэн мэдэгдэл эсвэл далд явуулга явснаар иргэд шүүхийн шийдвэрт эргэлзэх, шударга ёс байхгүй, дүрэм, журам утгагүй юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь эргээд нийгэмд хор уршигтай. Шүүх засаглалыг чадамжгүй харагдуулах нь хэнд ашигтай вэ гэдгийг бодох хэрэгтэй.

Хуульчдын алдаа дутагдалт гаргасан асуудалд тодорхой акц хэрэгжүүлдэг. Тэдний хариуцлагыг нэмэгдүүлэх, ёс зүйтэй байлгах үүднээс мэргэжлийн сургалтыг тогтмол  явуулдаг. Хуульч бүр жилд нэг удаа ёс зүйн сургалтад суух үүрэгтэй. Хуульчийн ёс зүйн асуудалтай холбоотой гомдолд ямар хариуцлага хүлээлгэсэн бэ гэдэг мэдээллээ цахим хуудсаараа дамжуулж, олон нийтэд нээлттэй, ил тод зарладаг.

-Өмгөөлөгчид үйлчлүүлэгчийнхээ нууцыг задалсан, ёс зүйгүй харьцсан гэсэн олон асуудал бий. Иргэдийн зүгээс хэчнээн өргөдөл, гомдол ирэв. Хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Сүүлийн таван жилийн хугацаанд 1000 орчим гомдол ирсэн. Үүнээс 497 нь шийдвэрлэж болох гомдол. Үлдсэн нь шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун биш байдлаас болж гаргасан гомдол. Шүүгч нь хуулийн хүрээнд тухайн хэргийг шийдвэрлэдэг. Тиймээс шүүгчийн гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг манай хороо хянах боломжгүй. Яг ийм гомдол нийт гомдлын 50 орчим хувийг эзэлдэг.

Шийдвэрлэх боломжтой 497 өргөдлийг хянаж үзээд 65 өмгөөлөгчид мэргэжлийн зөрчил гаргасан гэж үзэн хариуцлага хүлээлгэсэн.

Бусад гомдлыг шалгаж үзэхэд хууль зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагааны зөрчсөн үйлдэл гэдэг нь тогтоогдоогүй. Үүнээс гадна дээрх гомдолд шүүгч, прокурорын үйл ажиллгаатай холбоотой гомдол олонх хувийг эзэлдэг. Энэ төрлий гомдлыг холбогдох байгууллага руу нь шилжүүлдэг. Тухайлбал, прокурортой холбоотой гомдлыг Прокурорын ерөнхий газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөлд, харин шүүгчийн ёс зүйтэй  холбоотой гомдлыг ШЕЗ-ийн дэргэдэх Шүүхийн ёс зүйн хороонд хүргүүлдэг.

-65 өмгөөлөгчид ямар хариуцлага хүлээлгэсэн юм бэ?

-Хуульчийн Эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлд хуульчдад хүлээлгэх хариуцлагын тухай тодорхой заасан байдаг. Харин бусад эрх бүхий мэргэжилтнүүдэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авдаг. Хуульчийн мэргэжлийн онцлог нь мэргэжлийн ёс зүйн алдааг зохицуулах хуультай байдаг юм. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо холбогдох хууль, журам зөрчсөн бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэдэг. Монголын Хуульчдын холбооны дэргэдэх Хариуцлагын хороо нь өмгөөлөгч болон хууль зүйн туслалцаа үзүүлдэг нийт хуульчдын ёс зүйн асуудлыг авч үздэг. Тухайлбал, манай улсад нийт 2200 орчим өмгөөлөгч, бусад салбарт ажилладаг хуульчидтай нийлээд 4200 орчим хуульч бий.

-Ёс зүйн алдаа гаргасан хуульчдад ямар хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалттай байдаг юм бэ?

-Хариуцлагын төрөл хаалттай болон нээлттэй сануулах гэж ангилдаг. Шүүхэд төлөөлөх эрхийг нь хугацаатай түдгэлзүүлэх, хугацаатай хүчингүй болгох, хугацаагүй хүчингүй болгох, хуульчийн эрхийг хугацаатай, хугацаагүй хүчингүй болгох зэрэг хариуцлагын төрөлтэй. Хамгийн хүнд хариуцлага нь хуульчийн эрхийг хугацаагүй хүчингүй болгох. Энэ нь цаашид ямар ч тохиолдолд хуульчаар боломжгүй болно гэсэн үг.

-Хуульчийн эрхийг хугацаатай болон хүчингүй болгосон хэчнээн тохиолдол байдаг вэ?

-Хугацаатай хүчингүй болгосон нэг тохиолдол бий. Гэмт хэрэгт холбогдсон хоёр хуульчид хариуцлага тооцож, эрхийг нь хүчингүй болгосон.

-Хуульчдаас гадна маш олон эрх зүйч мэргэжилтэй хүмүүс хуульчийн ажлыг зөвшөөрөлгүй явуулж байна гэлээ. Тэгвэл энэ олон эрх зүйч нарын асуудлыг яаж зохицуулах юм бэ. Тэднийг бэлтгэдэг их, дээд сургуулиудад чиглэл өгч төгсөгчдөд квот тогтоох боломжтой юу?

-Хуульчийг бэлтгэдэг суурь сургалтын дээд боловсролын тогтолцоонд стандартын чиг үүргийг тогтоож өгсөн байдаг. Гэхдээ энэ нь тодорхой шалтгааны улмаас хэрэгжиж чадахгүй байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас үүнд дорвитой анхаарахгүй байна. Жишээлбэл, эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургууль 120 кредит цагийн хичээл заах ёстой. Гэтэл оройн ангид эрхзүйчээр суралцдаг оюутан ажиллахын хажуугаар 120 кредит цагийн хичээлээ бүрэн судалж, сурч чадах уу. Гэтэл энэ асуудлыг ХЗДХЯ-наас анхаарахгүй байна. Хуулийн мэргэжлийг түргэвчилсэн байдлаар олгох нь буруу. Бидний зүгээс эрх зүйч нартай холбоотой асуудлыг цэгцлэхийн тулд сургалтын стандартыг өндөр байлгах, магадлан итгэмжлэх, хуульчдын мэргэжлийн шалгалтын чанар, түвшинг өндөр байлгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тухайлбал, жилд 1000 гаруй хүн хуульчдын шалгалт өгдөг. Үүнээс 15 орчим хувь нь тэнцдэг юм. Дэлхийн улс орнуудын жишигт  хуульчдыг чанаржуулъя гэвэл шалгалтаа өндөрсгө гэсэн зарчмыг баримталдаг.

-Тэгэхээр оройн ангиар суралцдаг эрх зүйчид хуульчийн шалгалтад өгөх эрх нь нээлттэй. Харин шалгалтын босго өндөр байхыг анхаараарай гэсэн үг байх нь ээ?

-Тийм. Хамгийн гол нь хариуцлагын тогтолцоо чухал. Мэдлэгтээ хэрнээ ёс зүйгүй хүн олон бий. Бүх нийтээрээ ёс зүйтэй байхыг шаардвал ёс зүйгүй ийм хүмүүс салбараас шахагдах нь ойлгомжтой.

-Хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааг яаж авдаг юм бэ. Энэ талаарх ойлголт иргэдийн дунд бага байдаг юм шиг санагддаг?

-Хууль зүйн туслалцааны төв гэж бий. Энэ нь нэг талаар төрөөс иргэнийхээ өмнө хүлээсэн үүрэг. Харин иргэдийн төөрөгддөг нэг зүйл бий. Энэ нь зөвхөн гэмт хэрэгт буруутгагдсан яллагдагч улсын өмгөөлөгч авах эрхтэй. Харин хохирсон этгээд улсын өмгөөлөгч авах боломжгүй.

-УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэгдэх асуудлын жагсаалд Өмгөөллийн тухай хууль багтсан. Энэ хуулийг батлах нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Миний хувьд Өмгөөллийн тухай хуулийг батлах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Үүний учрыг Ерөнхийлөгчийн эсэргүүцсэн саналд тодорхой гаргасан байсан. Тухайлбал, тус хуулийн 50 орчим хувь нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуультай давхацсан. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль дотроо өмгөөлөгчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм дотроо өмгөөлөгч хэрхэн яаж ажиллах, хамгаалах зохицуулалт. Гэтэл энэ хуулийг давхардуулж гаргах гэж байгаа нь ойлгомжгүй. Хуулийн давхардал жинхэнэ утгаараа бий болох гээд байгааг зарим хүмүүс ойлгохгүй байна.

Үүнийхээ оронд өмгөөллийн үйл ажиллагааг чанаржуулах ёстой. Гэхдээ энэ нь Өмгөөлөгчдийн холбоо гэдэг ч юм уу, ямар нэг шинэ байгууллага байгуулснаар чанаржина гэсэн ойлголт байхгүй.

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Та энэ хуулийн өөрчллөлтөд ямар байр суурьтай байна вэ?

-Ялгаагүй дэмжихгүй. Хуульд нэмэлт өөрчлөлт орсноор УИХ-аас баталсан хууль, тогтоомжийн хүрээнд Засгийн газар түүний харьяа байгууллага хэрэгжүүлэхдээ гаргасан бүх шийдвэрийг шүүх хянах ёсгүй гэж мушгих үндэс байхгүй.

-Засгийн газрын шийдвэр Захиргааны хэргийн шүүх дээр очоод унасан хэчнээн тохиолдол байдаг юм бэ?

-УИХ-ын гишүүн Н.Оюундарь чуулганы үеэр энэ талаарх судалгааны тоо баримтыг дурдаж байсан. Тухайлбал, Засгийн газар түүний харьяа байгууллагын гаргасан нийт шийдвэрийн 47 хувь нь иргэн, хуулийн этгээдтэй холбоотой шийдвэр байна. Энэ бол улс төрийн шинжтэй шийдвэр биш гэж тайлбарлаж байна лээ. Ер нь Засгийн газрыг хариуцагчаар татсан шийдвэр бүр Засгийн газрын эсрэг гарсан зүйл байхгүй. Тухайлбал, Засгийн газрын харьяа байгууллагад асуудал үүсэхэд би өмгөөлөгчөөр оролцож байсан юм. Миний хувьд тухайн агентлагийн буруутай үйлдэл гэж харсан ч шүүхээс агентлагийн талд шийдвэр гаргасан. Ийм тохиолдол олон бий.

-Хуульчид энэ тал дээр байр сууриа илэрхийлж байгаагаас биш Хуульчдын холбооноос чимээгүй байна гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Яагаад?

-Ингэж ойлгож болохгүй. Хуульчдын холбооноос 2018 онд Хуульчдын форумыг зохион байгуулсан. Энэ уулзалтаар дээрх хуулиудын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, санал бодлоо нэгтгэсэн. Энэ дагуу хуульчид байр сууриа илэрхийлж байгаа.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.179.31.34)
    Өмгөөллийн тухай хууль хэрэгтэй Өмгөөллийн тухай хууль гаргаж болохгүй гээд Хуульчдын холбоо зүтгээд байж болохгүй
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.186.233)
    Ta nar uursdiiguu l umguuldug adilhan garuud shuu dee.sahilgiin shinjeech ni aldaa gargasan bna gheer ugui ee geel abaad uldsen. Shinjeechiin hereg yu bgaan
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    7 цаг 57 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    7 цаг 57 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    8 цаг 1 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    8 цаг 14 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    8 цаг 21 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    8 цаг 28 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    8 цаг 36 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    8 цаг 42 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    11 цаг 25 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    11 цаг 35 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК