зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нөхөн сонгуулийн үр дүн С.Эрдэнийг нэгмөсөн унагаах уу

2019-5-07
0
ЖИРГЭХ

Ирэх зургадугаар сарын 30. Зарим нэгэнд нь байдаг л өдөр, сарын сүүлч. Өөр бусдад нь ялангуяа уяач, бөхчүүдэд бол наадмын бэлтгэлээ базаах цаг үе. Харин улс төрийн нам эвслийн хувьд энэ өдөр алдах боломжгүй чухал. Учир нь, Хэнтийн 42 дугаар тойргоос нэр дэвшиж ялалт байгуулсан ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулга гишүүний орных нь хүнийг УИХ-д нөхөн сонгох сонгууль. Ном журмынхаа дагуу УИХ-д орон гарсан гишүүнээ сонгуулж, тангараг өргүүлэх замаар энэ парламент элэг бүтэн болох өдөр.

Найр, наадмын улирлын эхлэл гэхээсээ ирэх сонгуулийн өнгийг тодорхойлох нь нөхөн сонгуулийн үр дүнгээс хамаарах учраас намууд, нэр дэвшигчид одооноос бэлтгэлээ базааж, Хэнтийн зүг буурь сэлгээд буй гэсэн үг. Гагцхүү УИХ-ын ээлжит сонгуулийн циклээс жил хүрэхгүйн хугацааны өмнө тодрох ялагч хэн байх вэ.

Улстөрчийнхөө рейтингээр тасархай тэргүүлэх болсон Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үү. Эсвэл сөрж чадахааргүй сөрөг хүчний байр сууриас асуудалд хандаж явсаар эцэстээ парламентад Бүлэггүй хоцорсон АН-ын дарга С.Эрдэнэ үү. Ялтайд тооцох нь хуулийн зүйлчлэлээрээ УИХ, Ерөнхийлөгчийн гэсэн хоёр томоохон сонгуулийг өнжсөн Н.Энхбар уу?. Аль нь ч байх боломжтой. Тиймээс ирэх нөхөн сонгуулийн өнгийг урьдчилсан байдлаар таамаглах гээд үзье.

Намын дарга, Ерөнхий сайдынхаа рейтингээр Хэнтийн нөхөн сонгууль МАН-д мэдээж “зөөлөн боорцог”. У.Хүрэлсүх өөрөө нэр дэвшсэн тохиолдолд үнэмлэхүй ялалт байгуулах нь тодорхой. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нэр дэвших боломжтой хүмүүсийн дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүх багтаж буй тухай зүгээр ч нэг үг унагаагүй нь лав. Өөрөө нэр дэвших тухайгаа албан ёсоор зарлаагүй, МАН Бага хурлаас нөхөн сонгуульд өрсөлдүүлэх кандитатаа тодруулаагүй байгаа ч энэ тойргоос парламентад хоёронтаа сонгогдож байсан нь У.Хүрэлсүхийн давуу тал. Засгийн газрын төвшинд гаргаж байгаа бодлого шийдвэр нь ч түүнд оноо нэмнэ гэхээс сөргөөр нөлөөхгүй юм. Энэ нь ч ирэх 2020 оны сонгуульд хэрэгтэй. Шударга ёсны төлөө эхлүүлсэн тэмцэл нь У.Хүрэлсүхийг төдийгүй түүний хамтрагчдад алга таших шалтгаан болж буй.

АН-ын дарга С.Эрдэнэд ямар боломж байгаа бол. Парламентад нэгэнт хүчгүй болсноо ил зарлахгүй хэрнээ түүнийгээ чуулганаар хэлэлцэж байгаа зарим асуудалд АН санал өгөхгүй хэмээн хөнгөхөн бултуулах болсон тэдэнд боломж бий юу, үлдсэн үү. Хажуугаар нь намын дарга болсноосоо хойш АН-ын үндсэн үзэл санаа, үнэт зарчмаасаа ухрах болсон түүнд МАН-аас илүү АН доторх дайсан олон болсон. Түрүүчээсээ огцрохыг шаардаж буй. Гэхдээ Хэнтийн нөхөн сонгуульд ялалт байгуулж алдуурсан нэр хүндээ олж авах, тэр эрчээрээ 2020 онтой золгох боломж С.Эрдэнэд бий юу гэвэл бий ч магадлал нь тун хомс.

Эсрэгээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшиж ялбал С.Эрдэнэ хугацаанаасаа өмнө намын даргын суудлаасаа буух нөхцөл байдалтай тулгарна. МАНАН-гийн дэглэмтэй холбож харах болсон, Баянзүрх дэх АН-ын дотоод хагарал, хоёр хуваагдал нь Сонгинохайрханаар үргэлжилж буй энэ цаг үед Хэнтийн сонгогчид С.Эрдэнийг хэрхэн хүлээж авах нь сонин.

Парламентад Бүлэггүй болтол нь намаа зангидаж чадаагүй түүнээс хариуцлага нэхэх хүн олон гарна. Магадгүй нөхөн сонгуулийн ялагдлаар нь С.Эрдэнийг түлхэн унагаах, 2020 оны сонгуулиас урьтаж намаа шинэчлэх гишүүдийнх нь сэдэл улам дэвэрч мэднэ. 2014 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож, Монголбанкнаас албадан дампууруулсан Капитал банкны асуудал, түүгээр дамжсан нийгмийн даатгалын мөнгөтэй холбоотой асуудал ч С.Эрдэнэ гэхээсээ намд нь сөрөг оноо нэмэх болсон. Нэг үгээр намаа шинэчлэх АН-ын гишүүдийн шаардлагыг У.Хүрэлсүхийн ялалт бататгаж, тэдэнд барьцаа лавшруулах боломж олгохыг үгүйсгэх аргагүй юм.

Намаасаа өрх тусгаарлаж, орон нутаг, нийслэлийн иргэдтэй уулзалт хийх болсон Л.Болд, Ж.Батзандан гишүүний хэмжээнд ч АН-ын, С.Эрдэнэ даргын рейтинг дөхөж очихгүй болов уу.

Харин Н.Энхбаярт боломж үлдсэн үү. Намынх нь ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Хэнтийд ялалт байгуулсан учраас өрсөлдөх боломжтой нэгэн хэмээн тодотгожээ. Тийм ч байж болох. Гэхдээ бие даагчаас ХҮН-ын дарга, тэгээд МАХН-ын дэд дарга болтлоо дэвшсэн С.Ганбаатарын хоёр жилийн өмнөх рейтинг өнөөг хүртэл Хэнтийд хадгалагдаж байгаа юу, дахин сонголтоо бататгах уу гэдэг нь эргэлзээтэй юм.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө нэр дэвшиж өрсөлдөггүй л юм бол С.Ганбаатар дахин гишүүн болж, парламентын босго давах магадлал нь тун бага. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг 2012 оны сонгуультай харьцуулахад өнөөдөр сонгогчдын байр суурь өөр болсон.

Хувь улстөрчийнх нь рейтинг өндөр байж болох ч МАХН-ын дарга Н.Энхбаяр бол харьж яваа парламентч. Яг л “Харьж яваа цагийн хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй” шиг. Тэгэхээр энэ удаагийн нөхөн сонгууль Н.Энхбаяр даргад намаа ямар хэмжээнд дэмжлэгтэй явааг харах боломж байж мэдэх. Нөхөн сонгуульд хэрхэн оролцох, хэдий хэмжээний санал авах замаар 2020 оны бэлтгэлээ базаах нь түүнд чухал болов уу.

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
Үе үеийн УИХ-ын даргууд
УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (202.126.89.9)
    Монгол улсыг гүн хямралд хөтөлсөн Алтанхуяг биш бол хэн ч бсан яахав.
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.153.87.37)
    Ан бол бараг баяртай улстөр минь гэх байх Алтанхуяг эрдэнэ 2ула хар хэрээ эрдэнэ дарга болоод юу ч хийгээгүй 60 тэрбумтай орооцолдсон алтанхуяг дарга байхдаа одоо мөрдөж байгаа татварын дарамтыг санаачилж хэрэгжүүлсэн ман өвлөөд авч яваа иргэдэд өгдөг 0.7 га.г 0.5 болгосон хүн Алтанхуяг . ман бол явахгүй ард түмний амьдралыг хардаа монголд үнэн бий юу...
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.44.129)
    Н.Энхбаяр ялах нь тодорхой.
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Хэнтийчүүд бид Энхбаярыг дэмжинээ
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    МАН аас хүн гаргаж болохгүй Одоо ард түмэн мах авч дийлэхгүй боллоо бeнзины үнэ нэмчлээ дагаад хүнс барааны үнэ тэнгэрт хадлаа
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.23.238)
    manan odoo bolnoo bvgdiig shorond hiih tcag bolson
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.25.5)
    Эрдэнийн учрыг олохгүй бол АН хэцүүдэж мэдэх байна Харин Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгч л ретингийг нь өсгөөд байгаа шүү дээ Энэ хоёр чухам ямар учиртай юм бэ үнэхээр нам харгалзахгүй эх орноо бодоод байна уу өөр юм байна уу Ерөнхийлөгчгүй бол юу ч биш намын нөхөд нь дайсан болоод удаж байна
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.35)
    Хүрэлсүхийн хөлсний бичээч магтан дуулах гэж ядах юм. МАХ, БЕНЗИН. ДОЛЛАР, ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ ДИЙЛДЭХЭЭ БАЙЛАА. ПОПОРСОН гэж нэр хүнд өссөн үү.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Oogii (202.179.31.56)
    Хэнтиихнии улс териин ухаан мэднэ Нэг ч гэсэн шударга дуу хоолои нэмэрлэе гэвэл Энхбаяр л юхдаа Хурэлсух сонгуультаи сонгуульгуи албан тушаал бна Ардад хэрэгтэи Манангиин эсрэг дуугарах хун чухал
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.67)
    Хүрэлсүх ямарч аёуудалгүй гарна
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.43.76)
    Хүүкийн сурталчилгаа л байшдээ.сонгууль болохоор л МАН нэг иймэрхүү юм бичдэг биздээ.Энхбаяраас ухаа алдатал айсан хэвээрээ шивдээ
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Хүрэлсүх зуун хувь ялна аа
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • АН гишүүн (202.126.89.207)
    Эрдэнэ зайлж байж АН ялна
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • хан хэнтий (66.181.161.83)
    Хүрэлсүх гарах нь тодорхой биз
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • hentiinhen (150.129.143.190)
    oyunbaatar yalaad garaad irne
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Altanhuygiin zahialgat niitlel (202.55.188.35)
    zss
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • зочин (66.181.161.83)
    Энхбаяр лав ялаахгүй МАНАН-ын анх суурийг тавьсан хүн энэ. Ард түмэн мэдэж байгаа
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чингисийн цом: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    11 цаг 19 мин
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
    12 цаг 59 мин
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
    13 цаг 4 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
    13 цаг 9 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    13 цаг 13 мин
  • Монгол Улсын Төрийн шагналт, соён гэгээрүүлэгч, академич Бямбын Ринченгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт боллоо
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Монголын төрийн байгууллагууд "Азийн загвар байгууллага"-ын гэрчилгээ гардан авлаа
    Өчигдөр 16 цаг 57 мин
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
    Өчигдөр 11 цаг 34 мин
  • Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • Үе үеийн УИХ-ын даргууд
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
    Өчигдөр 09 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: Ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
    Өчигдөр 09 цаг 38 мин
  • Улаанбаатарт 3 градус хүйтэн байна
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • ДЭМБ: Электрон тамхи нь хорт хавдар, мутац үүсгэж, нөхөн үржихүйд хорт нөлөөтэй
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • ЕТГ: "Чингис хаан" одонг Академич С.Нарангэрэлд хүртээнэ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүллээ
  • Олимпик резиденс хотхоноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар гэрээ хэлцэл хийж буй иргэд, хуулийн этгээдийн анхааралд
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Үе үеийн УИХ-ын даргууд
  • "Монгол бахархлын өдөр"-ийн барилдааны бүх цаг үеийн ШИЛДЭГ хүчтэнүүд
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
  • МАН: "Стратеги Академи"-ийг шинэчлэн, Бодлогын хороодын уялдааг хангаж ажиллана
24 баримт
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК