Энэ сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын хоёрдугаар багийн иргэн Б нь хадам ах У-г буудан хөнөөсөн хэрэг гарчээ.
Сэжигтэн Б нь талийгаач У нь хэрэлдэж маргалдахдаа ТОЗ-8 маркийн буугаар бууджээ. Талийгаач У нь 33 настай, сэжигтэн Б нь 26 настай юм байна.
Уг хэргийг үйлдсэн сэжигтнийг саатуулан мөрдөн шалгаж байна.