Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Ц.Цолмон бол сайн хуульч. Зарчмаа барьдаг хүн

2019-5-08
0
ЖИРГЭХ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанар Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс нэр дэвшүүлсэн Л.Өлзийсайханыг Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг гишүүдийг олонх дэмжсэн юм.


Г.Занданшатар: УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө бичгээр хүргүүлсний дагуу хуулийн дагуу чөлөөлөгдөх саналыг танилцуулж байна. УИХ-ын тухай хуулийн дагуу Хуульд заасны дагуу Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж байна. Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1999 онд магистар хамгаалсан. 1998-2002 онд МУБИС, 2002-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2015 онд УИХ-ын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, 2012 онд УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд газрын дарга, 2015-2016 онд шүүгч, 2016-2018 онд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албанд ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэлстийн дарга, 2019 оноос УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байна.

Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21, үүнээс найм нь УИХ-ын Тамгын газарт ажиллажээ. УИХ-ын тухай хуулийн 40.1-т заасны дагуу ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох болзлыг бүрэн хангасан болно. АТГ-аас хувийн ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн албан бичгийг ирүүлсэн болно. Асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

Д.Хаянхярваа: Нэр дэвшигчээс асуух асуулт байхгүй. Хари Г.Занданшатар даргаас асуумаар байна. Ц.Цолмон ямар үндэслэлээр өргөдлөө өгсөн бэ. Өргөдөл нь Таны гар дээр байна уу, харж болох уу. Таны үндэслэлийг хамраар байх юм. Яагаад өргөдлөө өгөв. Сүүлийн үед манайд тогтсон жишиг байна. Мэргэшсэн албан хаагчийг хуулиар чөлөөлж чадахгүй болохоороо өөрөөр нь өргөдөл өгүүлдэг. Энэ бол Монголд тогтсон зарчим. Ихэнхдээ ямар хүн өргөдлөө өгдөг юм гэхээр ёс зүйтэй, чадамжтай, ажлаа мэддэг хүн. Ингэж ажиллаж байхаар төрийн ажлыг цаашид хэвийн явуулмаар байна. Тийм учраас ямар үндэслэлтэй өргөдөл бичсэн юм бэ?

Г.Занданшатар: Цолмон даргын өргөдөл надад байна. Хуульд заасан журмын дагуу өргөдлөө өгч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн. Удаа дараа асуулт, шаардлага тавьсны хүрээнд өргөдлөө өгч байгаа хүн. Нэгдүгээрт, Төрийн албаны шинэ хуулийн дагуу стратеги төлөвлөгөө шинэчлэх шаардлага тавигдсан. Энэ ажил яваагүй. Цолмон даргад хэлсэн. Ажлаа хий гэж. Комисс ч гаргасан. Дараагийнх нь УИХ-ын үйл ажиллага техникийн сааталд орсон. УИХ-ын гишүүд хурууны хээгээ буруу дараад байгаа учраас 600 сая зарцуулсан. Сүүлд Малчдын зөвлөлгөөнийг зохион байгуулсан. Үндсэн хуультай нийцүүл гэсэн. Ер нь ажлын шаардлага тавьсан. Тиймээс Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж байна.

О.Баасанхүү: Нэр дэвшигчтэй холбоотой юм ярихгүй ээ. Төрийн албанд аль аль нь, албан тушаал нь солигдоод ажиллана биз. Хамгийн гол нь манай 65-д бүх учир байна. Томилгооны асуудлаа одоо дуусгамаар байна. Тэр сайд томилогдлоо, энэ хүнийг өөрчиллөө гээд л. Төрийн ордонд гуравхан сэдэв ярьдаг боллоо. Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн. Хоёрдугаарт, Эрдэнэт. Гуравдугаарт, төрийн албан хаагч нарын томилгоо. Зөвхөн боловсролын асуудлаар яамных нь сайдыг дөрвөн удаа сольсон биз. Үүнийгээ дуусга. Төрийн байгуулалтын байнгын хороогоор олон юм яримаар байна. Бүх ажлаа орхиод ороод ирэхэд ийм л юм хэлэлцэж байна. Хүн солигдохоор давхар солигддог байж болохгүй.

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол гишүүн бүр тусалдаг албан тушаал. Ц.Цолмон сайн ажилласан. УИХ-ын гишүүн байтугай шүүхэд хүртэл нөлөөлдөг байдал үүссэн энэ үед УИХ, Төрийн байгуулалтын байнгын хороо ёс зүйтэй баймаар байна. Хүн солих маягаар, албан тушаалтныг өөрчлөх маягаар алдагдуулах ёсгүй шүү. Шинээр томилж байгаа хүнд баяр хүргэж байна. Хуучин дарга Ц.Цолмон маш сайн ажилласан шүү. Түүнээс хоёр дахин сайн ажиллаарай. Ц.Цолмон бол үнэхээр сайн ажилласан.

О.Содбилэг: Ц.Цолмон даргын оронд нэрийг нь дэвшүүлж байгаа Л.Өлзийсайхан төрийн албаны туршлагатай хүн. Шинэ нэр дэвшигчийг ажлаа сайн хийнэ гэж бодож байна.

Д.Хаянхярваа: Цолмон ажлаа муу хийгээгүй. Сайн хийсэн залуу. Хууль зүйн яаманд есөн жил хууль боловсруулах асуудлыг хариуцсан хүн. Ганц хоёр зүйлийг хэлэхэд төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдыг хайрлах цаг болсон шүү. Ажлаа хийх эр зориггүй болгож байна. Өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг болсон байна. Үүнийг Ардын нам өөрсдөө хүлээн зөвшөөрөх ёстой. Прокурор, АТГ, шүүгчийг чөлөөлдөг болчихлоо. Одоо нийслэл ямар байгаа билээ. Баянзүрх дүүрэгт асуудал үүсчихлээ. Зарим хүний ярьж байгаатай бид санал нийлэх ёстой. Анхаарах асуудал мөн үү гэвэл мөн шүү. Төрийн албаны шинэ хууль УИХ-аас баталсан. Хэрэгжих тал дээр нь анхаарах ёстой. Хяналт шалгалт хийхэд илүүдэхгүй. Яг хуучин шигээ явж байна. Хууль үйлчлэхгүй байна гэвэл байна. Бид өөрсдөө хуулиа мөрдөж ажиллаж чадаж байна уу. Цаашдаа тэрийг, энийг солино гэж байж болохгүй ээ. Ингэвэл Монголын төр хүн байдалд орно шүү. Уг нь бид хуультай. Хэзээ нэгэн цагт хариу нь ирнэ. Нэг мэдэх нь алингаа алдсан байх вий. Өөрөө өөрсдийнхөө хийсэн юмны араас хариуцлагаа үүрэх вий. Хуулийнхаа дагуу явах ёстой болохоос хэтэрч болохгүй, УИХ-ын дарга аа.

Д.Лүндээжанцан: Бид энэ хуулийг хийхдээ Тамгын газар, Ажлын хэсэгтэй зөвшилцсөн байх аа. Үе үеийн УИХ-ын дарга Тамгын газрын даргаа зөвшилцөж томилдог. Харин улс төрийн албан тушаалтан нам бус байхаар хуульдаа хийж байсан. Өргөдлөө өгсөн Ц.Цолмон, нэрийг дэвшүүлсэн Л.Өлзийсайхан ч мөн адил нам бус. Эвсэл бүлгийн шаардлагыг хангахгүйгээр хараат бусаар ажлаа хийнэ гэж ойлгож байгаа. Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ. Засаж, залруулах зүйл байхыг үгүйсгэхгүй. Ирэх долооо хоногт Байнгын хорооны дарга нарын томилгоо явах байх аа. Үүгээр томилгоо тойрсон асуудал дуусах болов уу.

Ц.Цолмон бол сайн бэлтгэгдсэн боловсон хүчин. Энэ дагуу УИХ-ын даргатай уулзсан байх. Би ч бас уулзсан. Төрийн албаны залгамж чанараа хадгалах үүднээс ийм шийдвэр гаргасан байх. Анх удаагаа эмэгтэй хүн Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшсэн болов уу. Үүнийг нь дагаад томоохон ачаа үүрнэ гэсний үндсэнд нэр дэвшүүлсэн байх.

Г.Занданшатар: Байнгын хорооны гишүүдийн хэлж байгаа саналыг сонслоо. Төрийн албаны хуулийн хэрэгжилт, тогтвортой байдалтай асуудлаар Нээлттэй сонсгол явуулахыг дэмжиж байна. Хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах нь зөв. Энэ асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж дэмжихэд бэлэн байна. Гол нь нэг юм хэлье. Ц.Цолмон бол сайн хуульч. Гагцхүү УИХ-д албан тушаалтныг сэлгэн ажиллуулах зарчим үйлчилдэг. Байнгын хорооны хуралдааны үеэр Батлан хамгаалах, Гадаад харилцааны асуудлыг ярьдаг. Энэ хүрээнд сэлгэх ажиллагаа явуулж байна.

Хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагаа ондоо. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллгаа нь хуулийг бүтээдэг. Харин хуулийг хэрэгжүүлэх нь тухайн байгууллагын биелүүлэх үүрэг. Ялгаа нь энэ. Хууль тогтоох байгууллага нь дэгийн дагуу Үндсэн хуульдаа захирагдана. Энэ дагуу Л.Өлзийсайханыг нэр дэвшүүлж байна.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (66.181.161.19)
    Zandanshataraa odo tomilsoor baital ard tvmen hetsvvdlee.
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • kk (202.126.89.6)
    Sain hunii togtoodogui bolson tur hen hovchin bna ter l ene turd deeshee yavna
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • columbia university (103.9.88.162)
    Sain surguuli tugssiim bna Tsolmon. Odonjil lav huuliir tugssun bh .Narantuya gishuun bas columbiad ediin zasag yum u huuliar tugssun yumdag.
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэн (122.201.22.48)
    Хаянхирваа гэж дандаа эсэргүүн юм ярьж байхын
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
    • tiim shuu
      2019 оны 05 сарын 09
  • Бат (203.91.118.180)
    Энхболдод хов зөөж магад л гэж өөрчилж байгаа бус уу. Уг нь төрийн ажлын залгамжаа хадгалсан бол. За даа Зандкад ийм сэтгэл, зориг мэдэл ч байхгүй дээ. Монгол төр өөрчлөгдөхгүй нь бас тодорхой болчихлоо
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин (64.119.21.114)
    Зандка өөрөө хууль мэдэхгүй. Өөрөө хууль зөрчиж дарга болчоод УИХ ыг самарч бна даа. . ӨӨРИЙНХ НЬ ХУГАЦАА ДУУСНА наана нь огцрох эрсдэлтэй хүн. . Харин монгол төр мөнх шүү. . Мэргэшсэн АЖИЛТНМАР ОРОЛДОХОО ЗОГСОО. . МОНГОЛ ТӨРД ЦОЛМОН ХЭРЭГТЭЙ. ЗАНДКА ХОГ ШҮҮ ДЭЭ. .
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Хуульч (103.50.207.150)
    Колумбын Их сургуульд хууль зүйн магистр хамгаалсан анхны Монгол хүн бол Ц.Цолмон байгаа юм шдээ.. Хууль зүйн салбарт бэлтгэгдсэн чадварлаг өндөр боловсролтой жинхэнэ төрийн албан хаагч даа.
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.217)
    Энэ нэг үеийн мундаг хуульч нар бүгд ажилгүй болж хэлмэгдлээ8 Мөнхэрдэнэ, Цолмон, Энхбаяр, Гүнбилэг. Та нар нэгдээ энэ муу тэнэг Зандан нартай тэмцээрэй
    2019 оны 05 сарын 09 | Хариулах
  • Хуульч (64.119.17.175)
    Уих-ын гишүүд хуруугаа буруу дараад бгаа учир 600 сая зарцуулсан, малчны зөвлөгөөнийг зохион байгуулаагүй зарчимч хуульч учраас чөлөөллөө гэнүү,
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    УИХ-ын дарга нь төрийн албаны хуулиа өөрөө эхэлж зөрчөөд, улс төржөөд байхаар чинь Ерөнхийлөагч, Ерөнхий сайд , сайд нар ч аргагүй шүү дээ. Ийм л болчихоод байна даа.энэ нийгэм Бүр тэгээд нам дотроо шүү
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Zochin (122.201.24.73)
    Arai dendej bainadaa Tsolmong solij yadag bnaa.
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.94.85)
    Цолмонг сольж байдаг дүнкүү толгой Зандкагаас өөр байхгүй
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (64.119.16.149)
    ЗАНДАНШАТАР ГЭДЭГ НЭГ АНУ ТЭЖЭЭВЭР ДУР ЗОРГООРОО ААШЛАХ БОЛЖ ДЭЭ.
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    7 цаг 0 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    7 цаг 1 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    7 цаг 5 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    7 цаг 18 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    7 цаг 25 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    7 цаг 32 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    7 цаг 39 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    7 цаг 46 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    10 цаг 29 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    10 цаг 39 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК