Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нотариатын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2019-5-10
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.10) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан  10 цаг  23 минутад эхэлж,  хоёр асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 7.5 дахь хэсгийг “Монголын Нотариатчдын Танхим нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог тогтоох саналаа тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нийгмийн хэрэгцээ, шаардлага, нотариатч үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллах боломж зэргийг харгалзан гаргана.” гэж  өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 15 дахь заалтад 25\3 “Нотариатын цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсэн хэсэг,  төслийн 3 дугаар зүйлд 2 дахь заалт “2/6 дугаар зүйлийн 6.1.2. “ял шийтгүүлж байгаагүй;” гэсэн  заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувь нь  тус тус дэмжсэн. 

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Дамба-Очир нарын зүгээс төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтыг “7.3.Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцлийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ.” гэж өөрчлөн найруулсан нь иргэдэд хүрэх төрийн үйлчилгээнд хүндрэл, чирэгдэл гарахад анхаарах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Улаанбаатар хот нэг тойрог учраас  Баянзүрх дүүргийн иргэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхдээ Хан-Уул дүүргийн нотариатчаар гэрчлүүлж болно. Энэ заалт нь хөдөө, сумдын тойрогт эрх авсан нотариатчид хотод үйлчилгээ явуулж, тойргийн тэнцвэр алдагдуулахгүйн тулд ингэж өөрчлөн найруулсан гэж байлаа. Ажлын хэсгийн уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.  

Харин төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.6 дахь хэсгийг “Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллана. Сахилгын зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаатай сонгох бөгөөд улируулан сонгохгүй.” гэж өөрчлөн найруулах Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн  саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэнгүй. 

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, О.Баасанхүү, М.Билэгт, Д.Дамба-Очир нарын гишүүд нотариатчийн насны хязгаарыг заасан саналыг босгох шаардлагатай. Нотариатч төрийн бус байгуулагын гишүүн, төрөөс цалинждаггүй бөгөөд ажил, амьдралын туршлагатай ахмадуудаа насаар нь ялгаварлан гадуурхах нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд төслийн 1 дүгээр зүйлийн 7 дахь заалтын 19.3 дахь хэсгийн “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн насны дээд хязгаартай адил гэснийг “70 нас” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Гарамжав нар төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.3 дахь “Танхимын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй” гэсэн нь нотариатын байгууллагын бодлого, үйл ажиллагааг тогтворгүй болгох, улстөржүүлэх эрсдэл үүсгэнэ гэж Х.Нямбаатар, Ц.Нямдорж нарын гишүүд байр суриа илэрхийлсэн. Иймд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд гаргасан саналаа татлаа. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.3 дахь хэсгийн “Танхимын ерөнхийлөгчийг нэг удаа улируулан сонгож болох бөгөөд” гэснийг “Танхимын ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй бөгөөд" гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарийн  төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалтын 16.2.1 дэх заалтын “газрын дарга” гэсний дараа эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн” гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь тус тус дэмжсэн.

Ингээд эхэнд Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    6 цаг 5 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    6 цаг 5 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    6 цаг 9 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    6 цаг 22 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    6 цаг 29 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    6 цаг 36 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    6 цаг 44 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    6 цаг 50 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    9 цаг 33 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    9 цаг 43 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК