УУХҮЯ-наас уул уурхайн салбарын дөрөвдүгээр сарын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Дөрөвдүгээр сарын байдлаар улсын төсөвт 981 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүллээ. Үүний 13 тэрбум төгрөг нь алт, 448.2 тэрбум төгрөг нүүрс, цайр 33.5 тэрбум төгрөг, зэс 448 тэрбум төгрөг, төмөр 6.7 тэрбум төгрөг, жонш 9.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 286.1 тэрбум төгрөг буюу 41.2 хувиар өссөн байна.
Харин цайр, төмөр болон бусад ашигт малтмалын татвар, хураамж буурсан” гэлээ.
Мөн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний дөрөвдүгээр сард 5.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 806.2 (17.9 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 3.9 их наяд төгрөгт хvрч өмнөх оны мөн үеэс 678.7 тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 566.4 тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 134.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн талаар мэдээлсэн юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)