Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

2024-4-25
0
ЖИРГЭХ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор дэлхий дахинд хэрэгжиж эхэлсэн “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын 16 дахь зорилгын хэрэгжилтийн талаар хэлэлцэх “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хоёр дахь удаагийн олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд өнөөдөр (2024.04.25) эхэллээ. Тогтвортой хөгжлийн 16 дахь буюу энх тайван, шударга ёсыг цогцлоох зорилгын 10 зорилт, хоёр дэд зорилтууд нь хүний үндсэн эрх, эрх чөлөө, амьдралын орчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, хүчирхийллээс хамгаалахаас эхлэн дэлхийн засаглалыг сайжруулах хүртэлх өргөн хүрээг хамардаг. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд геополитикийн хурцадмал нөхцөл байдал бий болж, олон улсын харилцааны томоохон сорилт, бэрхшээл тохиолдож байгаагаас дээрх зорилтын хэрэгжилтэд багагүй ухралт гарч буй юм.

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г нээж Улсын Их Хуралын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев нар үг хэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, дэлхий дахины энх тайвны асуудлыг хөндөх чухал ач холбогдолтой чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй болон хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, “Тогтвортой хөгжил, энх тайван хоёр салшгүй холбоотой, нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй” хэмээн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн Оршилд тунхагласны учир энэхүү 16 дугаар зорилгын хэрэгжилтийг хэлэлцэхээр тусгайлан сонгосныг онцолсон юм. Тэрбээр, монголчууд үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж байна, улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ямар нэг хэлбэрээр хөндлөнгөөс оролцох, түүнд аливаа хэлбэрээр заналхийлэх, хүн төрөлхтний түүх, соёл, хөгжлийн үнэ цэнийг бүдгэрүүлэх аливаа оролдлогоос бид ямагт зайлсхийх учиртай гэлээ. Үүнд улс орнуудын хамтын хүчин чармайлт, түүний дотор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлээд, Монгол Улс олон талт хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллахын зэрэгцээ 2023-2027 онд өрнүүлж буй хамтын ажиллагаандаа “хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрх”-ийг тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсныг танилцуулав. Улсын Их Хурал засаглалын тогтолцоондоо суурь реформ хийх, парламентын ардчиллыг бэхжүүлэх үзэл баримтлалыг агуулсан Үндсэн хуулийн шинэчлэлийг хийснийг тэрбээр онцлоод, нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх асуудалд Монголын төр, засаг, олон нийт эв санааны нэгдэлтэй байж, сүүлийн 4-5 жилд эрчит давалгаа, цэгцрэх хөдөлгөөн болон өрнөж байна гэлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутаг, олон улсын түвшний хурал, арга хэмжээ зохион байгуулах, санал санаачилга дэвшүүлэх зэргээр идэвхтэй ажиллаж байгааг дурдан, Алтай язгуурын хэл, түүх, соёлоороо нэгддэг бидний нийтлэг үнэт зүйлс хамтын ажиллагааны яриа хэлэлцээг баталгаажуулж, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах нь чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын асуудалд уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, эдийн засгийн өсөлт болон нийгмийн тэгш бус байдал зэрэг олон асуудал нө нөлөөлж байгааг болон шударга ёсыг тогтоож байж нийгмийн гарал үүслээсээ үл хамааран хөгжилд тэгш оролцох боломжийг бий болгох, цөөнхийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхагдахгүй байх, боловсролыг тэгш хүртээх, суурь үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх, үүний тулд төрийн институтийн чадваржуулах нь чухал болохыг онцолсн юм. Тэрбээр, Тогтвортой хөгжлийн зорилгууд, түүний дотор 16 дахь зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр явуулж буй БНКирУ-ын бодлого, үйл ажиллагаа, үр дүн болон үндсэн үзүүлэлтүүдийн талаар товч танилцуулж, цаашид тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, идэвхтэй үйл ажиллахаа явуулахаа илэрхийлэв. Тэрбээр, бүс нутгийн төдийгүй дэлхий дахины харилцаа, тогтвортой хөгжилд чухал ач холбогдогдолтой чуулга уулзалтын оролцогчдод амжилт хүсэж, энэ талаар идэвх чармайлт гарган ажиллаж байгаа Монгол Улсын Их Хурал болон чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудад талархал илэрхийлэв. Түүнчлэн, чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар илгээлт ирүүлж, дэлхийн олон бүс нутагт зөрчил, мөргөлдөөн гарч, геополитикийн хурцадмал нөхцөл байдал бий болсон энэ цаг үед энх тайван, шударга ёсыг цогцлоох, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог бүрдүүлэн бэхжүүлэх чухал асуудлыг хөндөж буйг талархан дурдаж, амжилт хүссэн юм.

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ: Тогтвортой хөгжлийн зорилт 16 – Энхтайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалтад Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан, Япон зэрэг улс, АНУ-ын Стэнфордын Их сургууль, ХБНГУ-ын Боннын Их сургууль, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургууль, Эль Фарабийн нэрэмжит Казак Үндэсний Их сургууль, БНСУ-ын “Илүү сайн ирээдүйн төлөө” сан, Олон улсын Монгол судлалын холбоо, Азербайжаны Үндэсний Шинжлэх ухааны академи, БНСУ-ын Гимхэ үндэсний музей зэрэг байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Мөн Швейцарийн хөгжлийн агентлаг, “Оюу толгой” ХХК, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.

 

Чуулга уулзалтын нээлтэд, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, Илүү сайн ирээдүйн төлөө” сангийн тэргүүн Бан Ги-Мүн, Стэнфордын Их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвийн захирал, профессор Жи Вук Шин нар үг хэлж, БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Бүгд Найрамдах Унгар Улсын Парламентын дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сенатын гишүүн, хатагтай Асем Калашбаева Рахметова нар мэндчилгээ дэвшүүллээ.

Бан Ги-Мүн хэлсэн үгэндээ, эх дэлхийгээ хамгаалах, эдийн засгаа цогцлоох, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд маань өнөөдөр томоохон эрсдэлтэй нь учирч байна хэмээн онцлоод, Ази, Номхон далайн бүс нутаг болон Ойрхи Дорнодод ойрын 10 жил тохиогоогүй хурцадмал байдал бий болж, улс орнуудыг хуваагдахад хүргэж байгааг дурдан, тийм учраас бид олон улсын түвшинд, Засгийн газар хооронд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хооронд урьд урьдынхаа илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай болж байна гэсэн юм. Тэрбээр, тогтвортой хөгжлийн зорилгыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бодитой ажил хэрэгчээр ажиллах шаардлагатай болж байгаа бөгөөд үүнд хүчтэй институц хэрэгтэй гэдгийг чухалчлав. Мөн, бүс нутгуудын хурцадма байдал, зөрчил мөргөлдөөн хүн төрөлхтний ахиц дэвшлийг хойш татаж байгааг тэрбээр дурдаж, уур амьсгалын өөрчлөлт, инфляц, нефтийн сүлжээний асуудлууд эдүгээ олон улсад хүнс, эрчим хүч, санхүүгийн давхар давхар хүндрэлийг бий болгож байгаа талаар ярьсан юм. Нийгмийг сайжруулж ногооруулан, илүү тэсвэртэй болгох, шинэ хямралуудыг даван туулахад шинжлэх ухаан, технологийн ололт, шинэ, шинэлэг шийдлүүдийг ашиглах нь чухал болохыг тэрбээр хэлж, олон улсын түвшинд гар нийлж түншлэн, ажил үүргээ хуваарилан авч, оролцогч талуудынхаа тэгш оролцоог ханган, хэнийг ч орхилгүй, хариуцлагатай ажиллахад “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” гол платформ байж, ялангуяа энх тайван, шударга ёс болон энэ хүчтэй институцийг Ази тив болон дэлхий даяар түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй хэмээн дүгнэж буйгаа тэмдэглэлээ.

Ноён Жи Вук Шин, Лежак Шандор, хатагтай Ким Ён Жү, Асем Калашбаева Рахметова нар тус тусын улсын төрийн болон парламентын тэргүүн нарын мэндчилгээг уламжилж, олон бүс нутагт бий болоод байгаа тогтворгүй байдал, зөрчил мөргөлдөөний нөхцөл, тэдгээрийн хор холбогдол, үр дагаварын талаар мэдээлэл өгсөн юм. Ялангуяа, ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн, Ойрхи Дорнодын хэрэг явдлын нөлөөгөөр бий болсон бүс нутгийн улс төр, эдийн засгийн хямрал, урьдчилан тааварлашгүй үр дагаварыг нөхөх, болзошгүй эрсдлээс сэргийлэх, даван туулахын тулд улс орнууд хоёр талын болон олон талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, ард түмнүүдийн амьдралын тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм. Хүндэт зочид, “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтаас гарах шийдвэрийг үр дүнтэйгээр ажил хэрэг болгоход хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлж, даян дэлхийн эх тайван, шударга ёсны төлөө хамтран зүтгэхийг уриалав.

Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн 16 дахь зорилгын зорилтууд, түүний 23 шалгуур үзүүлэлтийг “Хүртээмжтэй нийгэмд чиглэсэн шударга бус байдлыг тодорхойлох нь”, “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт”, “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах”, “Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” зэрэг есөн сэдвийн хүрээнд нэг бүр бүрчлэн хэлэлцэх юм. Эдгээр хэлэлцүүлгүүдээр, бодлогын оновчтой шийдэл, сайн туршлагын талаар санал солилцож, Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хэрэгжилт, үр дүнг сайжруулах, Алтай язгуурын улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн олон талын асуудлыг хэлэлцэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    2 цаг 36 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    2 цаг 45 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    3 цаг 1 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    3 цаг 7 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    3 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    4 цаг 25 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    4 цаг 27 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    5 цаг 39 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    5 цаг 42 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    5 цаг 42 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    5 цаг 45 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    8 цаг 10 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    8 цаг 21 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    8 цаг 23 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    8 цаг 30 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    8 цаг 48 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    8 цаг 50 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    8 цаг 57 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    9 цаг 6 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    9 цаг 15 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
  • Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК