Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нянгаар бэлэг барьдаг дараагийн компаниар “Монос” эмийн үйлдвэр тодорлоо

2019-5-15
0
ЖИРГЭХ

Монголдоо тэргүүлэх зэргийн эмийн үйлдвэрт тооцогддог “Монос” группийн охин компани болох “Монос Хүнс” компани хэдхэн хоногийн өмнө хувьцаагаа нээлттэй арилжсан билээ. Ингэснээр эмийн үйлдвэрлэлээр Монголдоо монополь гэдгээ бататгасан юм. Тиймдээ ч монголчуудын олонх нь “Монос”-ын бүтээгдэхүүнд итгэж, найдан, тус компанийн эмийн сангаар үйлчлүүлэх нь олон. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Монос” эмийн үйлдвэрт гарсан хордлогыг шалгахад нян тээгч ажиллаж байсан талаар өчигдөр мэдэгдэв.

Энэ мэдээллийг сонссон иргэд айж, цочсон нь лавтай.

Учир нь эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангаж ажилладаг, үйлдвэрлэсэн эм, эмэн бүтээгдэхүүн нь зовж шаналсан нэгнийг илааршуулах увидастай гэж итгэж найдаж байтал ийм мэдээлэл цацагдахтай зэрэгцэн “МОНОСТ ИТГЭЖ БОЛОХ УУ” гэж асуухад эрхгүй хүрэв.

Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдснээр 2014-2018 оны эхний есөн сарын байдлаар хоол, хүнснээс шалтгаалсан хордлого, халдварын дэгдэлт нийт 53 удаа гаржээ. Үүнээс 19 нь хүүхдийн байгууллага бөгөөд үүнд нь 1257 хүүхэд өртсөн байх юм. Хамгийн сүүлд энэ оны эхээр “Таван богд групп”-ийн мэдлийн “KFC” түргэн хоолны газраас хооллосон иргэд “Shigella spp” нянгаар халдварласан болох нь тогтоогдсон билээ. Түүгээр зогсохгүй тус хоолны газрын ажилчид цусан суулга өвчин үүсгэгч нян тээж байсан нь шинжилгээгээр тогтоогдсон юм.

Тэгвэл үүнээс өмнө нь “Монос” эмийн үйлдвэрт мөн хордлого, халдвар гарсан болж таарав.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээллээр шүү дээ. Халдварын голомтод хяналт, шалгалт хийхэд тухайн ажлын байранд нян тээгч ажиллаж байсан нь тогтоогдсон байна.

Гэтэл энэ талаарх мэдээллийг олон нийтээс нууж, тэрүүхэн тэндээ нууцалсан бололтой. Угтаа бол эмийн үйлдвэрлэл бол ашиг орлогоороо дэлхийд тэргүүлдэг. Энэ ч үүднээс эм үйлдвэрлэлийн технологи, үйлвдвэрийн ахуй орчиноос эхлээд ажилчдад тавигдах шаардлага өндөр байдаг. Гэсэн атал Монголдоо номер нэг төдийгүй, дэлхийн олон улсад бүтээгдэхүүнээ импортлодог уг компаниас халдвартай нян илэрнэ гэдэг бол байж боломжгүй зүйл.

Үүнийг ч хяналт шалгалт хийдэг байгууллагаас нь хүлээн зөвшөөрч, тус компанийн хариуцлагагүй үйлдлээс болсон гэдгийг хэлсэн.

Иргэдийн хувьд “Монос”-ын эм, эмэн бүтээгдэхүүнээс гадна эрүүл мэндийн төрөл бүрийн цай, хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатрын дүр бүхий “Аами”, “Тами” нэрсний шүүс, чацарганы шүүс зэргийг бараг л өдөр тутамдаа хэрэглэдэг. Эдгээрийг зөвхөн Монголдоо гэлтгүй Япон, Солонгос зэрэг Азийн улсад экспортлодог. Гэтэл “Монос”-оос илэрсэн нян эдгээр бүтээгдэхүүнд тээгдэж, иргэд үүнээс халдварласан бол яах вэ. Дээр хэлсэнчлэн сүүлийн дөрөвхөн жилийн дотор 1257 хүүхэд ямар нэгэн байдлаар хордлого, халдварын дэгдэлтэд өртсөн гэсэн.

Энэ мэтчилэн Монголын тэргүүлэх группийн мэдлийн компаниудад нянгаар бэлэг барьж эхэллээ. Өнөөдөр агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, эрүүл, аюулгүй, баталгаат хүнсний хомсдол үүсээд буй. Түүгээр зогсохгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэ өвчин дэгдсэн гээд асуудал шил шилээ даган гарсан энэ цаг үед хөгжлийг түүчээлэгч “Монос” групп нянгаар бэлэг барьдаг дараагийн компаниар тодорлоо.

Энэ ариун явдал гэж үү.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • зочид (202.21.97.90)
    монгол аналгин 2-4 ширхэг ууж байж өвчин намддаг харин орос хятад аналгин 1 ширхэг уугаад намддаг орос хятад цаазын ялтай болохоор стандартаа ягштал баримтлана харин монголд мөнгийг ягштал шүтдэг энэ эмийн үйлдвэрийг хаах хэрэгтэй
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.25.193)
    Манай аль ч байгууллагын эрүүл мэндийн үзлэг дан хуурамч явагддаг. Бөөнөөр нь дэвтэрээ барь аваачаад таньдаг эмчээр мөнгө өгөөд зуруулдаг. 1 бүрчлэн шинжилгээ хийдгүй. Дарга, захиралууд шинжилгээ хийлгэх чөлөө олгодоггүй ажлаа хийхийг шаарддаг. Бас эрүүл мэндиын үзлэгийн мөнгийг гаргадаггүй учир бөөнөөр нь хямд зуруулдаг. Монос нян тээгч ажиллуулж бна гэхэд бүх газрууд ийм байгаа. ЭМ үзлэг аль ч салбарт хуурамч( нисэх, цэцэрлэг, сургууль, шүдний эмнэлэг, гуанз ресторан, хүнсний дэлгүүрүүд,уул уурхайн компаниуд,сургуулиуд гэх мэт ер нь хэцүү дээ үнэн зөвөөр явж байгаа юум нэг ч байхгүй)
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Сэргэлэнбат (103.57.95.69)
    Үнэхээр явуургүй мэдээлэл болжээ ISO GMP стандартад гэдэг нэр пайз төдийхөн зүйл биш шүү дээ монголд байтугай дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж чадах энэ үйлдвэр хэдхэн мөр холбосон нийтлэлээр хязгаарлагдахгүй байхаа би болон бидний хамаатан садан бүгдэд эрүүл чанартай бүтээгдэхүүн нийлүүлж түүгээр ч зогсохгүй олон хүнийг ажлын байраар хангадаг хамгийн эрүүл цэвэр орчин гэж би хувьдаа дүгнэж байна.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Хмм (202.126.89.175)
    Баримт олж харсангүй. Зүгээр л харлуулах гээд ядсан ядруухан ховын шинжтэй явуулга л байна.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Г.Хасуй (66.181.161.91)
    Сайн байна уу. Юуны өмнө танай сайтын хамт олонд ажлын амжилт хүсье. Энэхүү мэдээг бэлтгэсэн сэтгүүлч болон мэдээг цааш түгээхийг зөвшөөрч буй редакторыг дэндүү өрөвдөж байна . 1т тухайн сэтгүүлч нь сэтгүүлчийн ёс зүйн дүрэмийн 1 олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх гэдэг бүлэгийг зөрчсөн болоод тус бүлгийн 1.1т заасны дагуу Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж , санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ гэсэн ёс зүйн дүрмээ зөрчиж ямар ч эх сурвалжгүй батлагдаагүй худал мэдээлэл олон нийтэд хүргэж цаашлаад зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл хүлээх болсныг үүгээр мэдэгдэж байна . 2 Одоо харин хувь хүний бодол санааг хүргэе. Монос Фарм ххк нь 1990 оноос өдийг хүртэл эм үйлдвэрлэж буй монголын ууган үйлдвэр . Тэгхээр хэрвээ нянтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол өдийд монгол улсын иргэдийн 90% нь нян тээж яваа гэсэн үг үү . 3т тухайн GMP стандартыг хангасан эмийн үйлдвэр нь зөвхөн эм үйлдвэрлэдэг ,хүүхэлдэйн баатараар реклам сурталчилгаа хийсэн нэг ч бүтээгдэхүүн байхгүй гэдгийг баттай эх сурвалжаас олж мэдлээ . 4т Монос эмийн үйлдвэр нь GMP,ISO стандартуудыг хангахын тулд тухайн үйлдвэрт ажиллаж буй маш олон хүний нөр их хөдөлмөр, зүтгэлийг шингээхийн зэрэгцээ мэргэжлийн хяналт болон бусад хяналт шалгалтын бүхий л байгууллагат хүлээн зөвшөөрөгдсөн асар том бүтээн байгуулалт юм . Энэ их бүтээн байгуулалтыг ганц хоёрхон худал гүтгэлэг болоод хар PR-р гутаахыг иргэн хүний хувьд хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Эцэст нь хэлэхэд улс төрчдийн гар хөл болж , хамгийн шударга байх ёстой салбар нь энэ мэтчилэн хэдэн халтар төгрөгний төлөө ямарч үндэслэлгүй худал мэдээлэл тараан , сэтгүүлчийн нэр хүндийг уландаа гишгэсэн сэтгүүлч нэртэй мөнгний боолуудаас монгол улсын иргэн би айж байна ...!!! Хүндэтгэсэн Г. Хасуй
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.183.223)
    Баримт нотлогоогүй ийм бичиж болохгүй байхаа.Би л хувьдаа моносд итгэж аль болох л моносын ус ундаа гоо сайханы бараа эмийг нь гэр бүлээрээ хэрэглээд муудсан л юм алга. Харин ч монголдоо үйлдвэрлэсэн эрүүл аюулгүй найдвартай үйлдвэр гэж боддог.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • JARGAA (64.119.16.44)
    Юу ч ойлгосонгүй.... ингэж худал зүйл зохиож хэдэн өгүүлбэр хольж хутгаж байхаар очоод бодит байдлыг сурвалжлаач.... эм яаж үйлдвэрлэдэг тухай, эмийн сангийн үйл ажиллагаа ч юмуу...
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • shinuk (64.119.20.241)
    Barimt notolgoitoi yum bicheesei. Ene siteiin medeelel yagaad iim yvuurgui baidag bnaa hha
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Ммммм (66.181.161.53)
    Хэдэн халтар ₮-р мэргэжилээ үнэгүйдүүлэх ямар хэрэгтэй юм бол доо.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Мммм (66.181.161.53)
    Мэдээллээ шалгаж нийтэлдэггүй сайт юмуу?
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Танил хүн (202.126.89.85)
    Тийм байх боломжгүй шүү. Ямар том бүтээн байгуулалт, ямар олон хүний хүч хөдөлмөрийг уландаан гишгэж байгаагаа ойлгодоггүйн байхдаа Хэдхэн халтар цаасны төлөө ингэж худлаа бичиж болохгүй ш тээ. Ядаж өөрөө тэр үйлдвэрийг очиж үзчихээд бичмээр юм даа. Санаан бууснаараа ингэж донгодож болохгүй байхаа. Тэр үйлдвэр чинь үнэхээр мундаг шүү дээ Олон Улсын GMP хангасан.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.143.165)
    Энэ үйлдвэр чинь маш том, ариутгал хамгаалал маш өндөр үйлдвэр байдаг шдээ. Хүний мууг үзэх гэсэн нэр хүндэд нь халдах гэсэн л нэг явуулга байна. Ойлгомжтой
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • 24 цаг.мн-ийг эхлээд шалгамаар юм байна (150.129.143.165)
    Ямар тэнэг утгагүй холион бантан шиг юм бичдэг юм бэ!баримт нотолгоо юу ч байхгүй юу гэх гээд байгаа нь ч ямар ч логик дараалалгүй ийм хөгийн юмнууд сэтгүүлч нэрээр хүмүүсийг төөрөгдүүлж байгаа юм! Энэ сэтгүүлч нэртэй хүмүүсээ, газруудаа эхлээд шалгавал таарна
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.169.49.94)
    энэ сэтгүүлч бүтээгдхүүнээ гадаад руу импортолдог гэнэ. Сэтгүүлчид яахаараа ийм экспорт, импортоо ч ялгаж чадахгүй боловсролтой байдаг байна аа?
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.27.15)
    Ингэх ямар ч боломжгүй . Дэлхийн стандартад нийцүүлсэн маш их хөрөнгө зарцуулан барьсан үйлдвэр гэж ойлгодог . Ямар нөхцөлд ажилладагийг нь сурвалжлаач .
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Антитосгон (103.26.195.66)
    Эрүүл мэндийн дэвтэрээ хуурамчаар бөглүүлээд ажиллаад байсан гэсэн үг.Хөдөөний халтарууд бөөн бөөнөөрөө наад үйлдвэрт чинь ажилладаг.
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
    • Jj
      Хөөрхийсдөө чи өөрийхөө ярьж хэлж байгааг хараач хэхэ Чи харин тэр халтаруудаас доор гар байна даа чамайг бодход тэд чинь бүтээн байгуулалт эх орныхоо төлөө татвараа төлөөд, мэргэжил хөдөлмөрөөрөө яваа хүмүүс Мөнгөний архидтай банди минь
      2019 оны 05 сарын 15
  • хаха (202.131.248.198)
    Сэтгүүлч бол зүгээр мөнгөний төлөө юу ч хийсэн яахав гэсэн байртай бичсэн байна ш дээ... хаха. Ямар ч сэтгүүлзүйн өнгө аяс алга. Баримт нотолгоо алга. Зөрчлийн хуулиар шаалгах нь дээ 24-ийнхөн
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    4 цаг 19 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    4 цаг 19 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    4 цаг 23 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    4 цаг 36 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    4 цаг 43 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    4 цаг 50 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    4 цаг 58 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    5 цаг 4 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    7 цаг 47 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    7 цаг 57 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК