Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж байна.
Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа.
Түүнд холбогдох хэргийн шүүх хурал дөрвөн удаа хойшлогдсон юм.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч ийн хянан, шийдвэхээр хуралдаж байгаа нь энэ.
Өмнө нь шШүүгдэгчийн өмгөөлөгч н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан 5 өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурлыг хойшлуулж байсан юм.
Г.Алимаа
Сэтгэгдэл (4)