Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Фатих Авшар: Монголд хийх боломжгүй хагалгааг шавь маань хийсэнд үнэхээр баярладаг

2019-5-17
0
ЖИРГЭХ

Үүдээр нь ороход өөрийн эрхгүй эерэг сэтгэгдэл төрүүлэх энэ сургуулийн орчин цаанаа л саруулхан. Цэвэрхэн, цэгцтэй зохион байгуулалт бүхий саруулхан хонгилоор хаа нэг хүүхдийн инээх дуу цангинана. Хажуугаар гүйлдэн өнгөрөх бага ангийн сурагчдын нүүрэнд инээмсэглэл тодорч, бусдадаа хүндэтгэлтэй хандах нь сургуульд тогтсон энгийн хэрнээ бүгдээрээ биелүүлэх учиртай гэмээр дэг жаягийг битүүхэн илтгэнэ. Угаас арван жилийн сургуулийн дүр зураг хүн бүрийн ой тоонд сурагчдын ийм нэгэн хөл хөдөлгөөнөөр буудаг ч эднийх өөр учраас ийнхүү тодотгоод байгаа хэрэг. Цаанаасаа халуун дулаан уур амьсгал мэдрэгдэнэ. Энэ бол “Эмпати” сургуулиуд.

24tsag.mn сайт “Танайд зочилъё” булангийнхаа ээлжит зочноор “Эмпати” сургуулийг сонголоо. Энэ удаад “Эмпати” сургуулиудын химийн багш Фатихтай ярилцсанаа хүргэе.


-24tsag.mn сайтаас “Танайд зочилъё” буланг эхлүүлж анхны зочноор “Эмпати” сургуулийг сонгосон юм. Эхний удаад математикийн болон англи хэлний багш нарыг оролцуулсан. Энэ удаагийн зочин нь Та болж байна. Монголд хэдэн онд ирж байв гэдгээс яриагаа эхлэх үү?

-2002 оны наймдугаар сарын 21-нд Монголд анх ирж байлаа. Дарханы салбар “Эмпати” сургуульд химийн багшаар ажилласан. Туркэд их сургуулиа төгсөөд Монголд ирж ажилласан. Түүнээс хойш 17 дахь жилдээ багшилж, сурагчидтайгаа холбоотой ажиллаж байна.

-17 жил зөвхөн энэ сургуульдаа багшилсан хэрэг үү?

-17 жил энэ сургуулиудад ажилласан байнаа. Анх ирж байх үед миний одоогийн ажиллаж буй “Улаанбаатар Элит” олон улсын сургууль ердөө есөн сурагчтай байлаа. Тэгэхэд химийн багшаас гадна бага ангийн сурагчдад математикийн хичээл зааж байсан.

-17 жил багшилж байгаагаас гадна “Улаанбаатар Элит” сургуулийг есөн сурагчтай байх үед нь ирсэн гэхээр энэ сургуультай салшгүй холбоотой байж таарах нь ээ?

2000 оны эхэн үе гэхээр интернэт орчин дэлхий дахинд төдийлөн хөгжөөгүй байсан цаг. Миний хувьд Монголын аж амьдрал нь ямар байдаг юм бол. Үлдсэн турк хүмүүс байдаг юм болов уу гэсэн бодолтойгоор ирж байлаа. Одоогийнх шиг мэдээлэл интернэт орчинд өргөн дэлгэр байсангүй. Өөрийн хэмжээнд судалж үзэхэд Монголд Турк сургууль байдаг юм байна гэдгийг мэдсэн. Ямар ч байсан Монгол руу хэрхэн явах талаар судалж эхэлсэн. Азаар ч юм уу, хувь тавилангаар ирсэн болов уу. Нэг сургуулийн, надаас гурван жилийн өмнө их сургуулиа төгссөн физикийн багштай холбогдсон. Тохиолоор учирсан байх. Монгол руу очвол яах ёстой вэ. Тэнд ажиллахад ямар шалгуур хэрэгтэй бол гэх зэргээр. Надад маш олон шалгуур тавьсан л даа. Англи хэлний мэдлэгээс эхлүүлээд.

-Монголд ирж ажиллах урмыг тань бага зэрэг унтрааж дээ?

-Анх ирж байсан дурсамжаасаа хуваалцмаар байна. Монголд ирсэн жилдээ Дарханы салбар сургуульд багшилсан. Тухайн үед гэрийнхэнтэйгээ холбоо барихаас эхлүүлээд хүндрэл гарч байсан.

Гар утас олон нийтийн хэрэглээ болчихсон байсан ч төдийлөн түгээмэл биш байсан. Нэг хоёр хүнд л байх төдий. Гэрийнхэнтэйгээ ярихын тулд Төв шуудан руу очно. Олон улсын дуудлага болохоор 5000 төгрөгөөр “Байна уу?, Сайн уу?” зэргээр холбогдсоор байтал холбоо тасарна. Энэ бол хүний нутагт байгаа хүнд хэцүү зүйл.

Нэлээд олон сарын турш ийм асуудалтай тулгарсан. Гэхдээ энэ бүхэн шантрах шалтгаан болоогүй. Хүүхдүүдийн хандлага, багш нартайгаа харилцах уур амьсгал нь цаанаа л дотно байсан.

Тэр тусмаа монгол хүүхдүүдийн эцэг, эх нь биднийг маш найрсгаар хүлээж авсан. Энэ бүгд сургуулиасаа салж чадахгүй, олон жил ажиллах шалтгаан болсон болов уу.

Өөр нэг зүйл санаанаас ердөө гардаггүй юм. Орчин үед төрсөн өдрийг өргөн тэмдэглэдэг болохоос биш хөдөөний Турк хүмүүсийн хувьд төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан. Манай ээжээс миний төрсөн өдрийг хэзээ вэ гэж асуухад намрын тийм, ийм цагт төрсөн л гэж хариулна. Түүнээс биш өдөр тоочиж хэлдэггүй. Аав ээж маань биднийг зүгээр л 8-р сарын сүүлээр төрсөн гээд дурын нэг өдөр бүртгүүлчихсэн. Миний төрсөн өдөр наймдугаар сарын сүүлээр юм шиг байгаа юм гээд л тоодоггүй байсан.

Миний анх Монголд ирсэн нь наймдугаар сарын 21-ний өдөр байсан. Тэгтэл манай сурагчид, монгол хүүхдүүд төрсөн өдрийг минь 8-р сарын 21-ний өдөр болог гээд тэмдэглэж өгсөн. Тэр бол миний сэтгэлээс гардаггүй дурсамж юм даа.

-Багаасаа Монголын тухай судалдаг байсан гэж ойлголоо. Монголд ирсний дараа таны төсөөлөл хэрхэн буусан бэ. Багын тань төсөөллөөс өөр байсан уу. Эсвэл тэрхүү судалгаанд дурдсан мэдээлэлтэй нийцэж байв уу?

-Цахим орчноос боломжийнхоо хэрээр мэдээлэл цуглуулахыг хичээсэн. Тэгэхэд Монголын сайхан хөдөө тал нутгийн тухай мэдээлэл зонхилж байсан. Нүүдэлчин ахуйтай холбоотой мэдээлэл байсан. Миний хувьд анхнаасаа Монголд ирэх зорилго тавьчихсан байсан юм. Миний аав, ээжийн хувьд ч малчин хүмүүс болохоор илүү ойр санагдсан байх. Гэр бүлээсээ би ганцаараа их сургуулийн боловсрол эзэмшсэн хүн.

Цахим орчинд байсан мэдээлэлтэй таарсан. Монголын нийгмийн талаар ч сайн мэддэг байсан. Багаасаа нүүдэлчин ахуйд өссөн болохоор надад тийм ч сонин санагдаагүй. Ардчилсан хувьсгалын дараах бүтээн байгуулалтын ажил нь дөнгөж эхлээд, зарим ажлууд нь ид өргөж байсан үе.

Сурагчдынхаа гэрээр явж аав ээжтэй нь танилцдаг байсан юм. Тэгээд тэтгэлгээр суралцдаг амжилттай зарим сурагчдынхаа амьдралыг хараад тэр үеийн Монголын нийгмийн шилжилтийн хүнд хэцүү үеийг сайн ойлгосон. Гэр хорооллын амьдралыг хараад бид тухайн орчноосоо гарч хүмүүст туслахын тулд илүү ихийг хийх хэрэгтэй юм байна гэж бодсон.

-Химийн багш болох нь таны багын зорилго байв уу. Эсвэл сурах явцдаа сонирхож “дурлав” уу?

-Дэлхийн цөөнгүй улсад, ялангуяа манайх шиг хөгжиж буй орнуудад боловсролын систем тогтворгүй байдаг. Намайг сонголт хийх үед манай боловсролын систем яг тийм тогтворгүй байсан. Миний багын мөрөөдөл болохоор эмч, эсвэл инженер болохыг хүсдэг байлаа. Хөдөөний малчин айлын гаралтай хүн гэхэд сургуульдаа маш сайн суралцсан. Багш нар хүртэл “Энэ хүүхдийг цааш сургаж, хөгжүүлэх ёстой” гэж хэлж байсныг сонсож л байсан. Мэдээж их сургуульд суралцахын тулд тодорхой хэмжээний шалгуур хангах ёстой. Гэтэл манай улсын тэр үеийн боловсролын тогтолцоонд хөдөө нутгийн малчин айлын над шиг хүүхдэд сайн сургуульд элсэн орж эмч болох нь хаалттай байсан гэж хэлж болно. Нэг төрлийн системийн дутагдал байсан гэхүүдээ. Гэхдээ ямар ч байсан эмч болох хүнийг бэлдэе гэж бодсон юм. Тэгээд химийн багш гэсэн мэргэжлийг сонгож сурахаар болсон. Эмч болох мөрөөдөл маань одоо ч бий.

Сайн эмч болоод явж байгаа сурагчид маань байна. Дэлхийн томоохон их сургуулиудад, тэр дотроо Стэнфордод ч сурч байна. Томоохон эмнэлгүүдэд ажиллаж байгаа сурагчдаа хараад баярладаг юм. Боловсрол гэдэг маш чухал зүйл. Боловсролоор дамжуулан хүний амьдралыг өөрчлөхийн тулд би насан туршдаа сурагчдаа дэмжиж явна.

Миний өмнө дараад нь өөр боломж гарч ирж л байсан. Гэхдээ энэ бодолдоо хөтлөгдөн боловсролын салбарыг сонгосон гэж боддог.

-Эмч болох гэж байгаа хүнд химийн хичээл хамгийн чухал нь. “Эмпати” сургуулийн сурагчдын хувьд химийн хичээлдээ хандах хандлага нь ямар байдаг юм бол. Таны хэлснээр олон мундаг эмч нарыг бэлтгэж гаргасан гэж ойлголоо?

-Намайг анх ирж байхад монголчуудын хувьд математикийн хичээлд илүү ач холбогдол өгдөг санагддаг байсан. Монгол хүүхдүүд ч маш сайн. Сэтгэлгээний төвшин нь дэлхийн дунджаас дээгүүр гэж боддог.

Химийн хичээлийн хувьд тухайн хүүхдийн сонголтын асуудал. Туршилт хийхээс эхлүүлээд сонирхлыг нь татахыг хичээдэг. Тэр хэрээрээ химийн хичээлийг сонгосон хүүхдүүд сайн суралцдаг. Хичээлийн сонголт мэргэжил сонголттой нягт холбоотой. Уг нь мэргэжлээ сонгоод зориод ирсэн хүүхдүүд сайн суралцдаг. Гэтэл мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлоогүй хүүхэд химиэр сайн бэлтгэгдэж, олон улсын уралдаанаас медаль авч байгаа ч түүгээрээ үргэлжлүүлэн явахгүй байх тохиолдол байдаг. Үнэхээр олон улсын төвшинд сураад явах бололцоо байхад мэргэжлээ өөрийн давуу тал дээр суурилж сонгоогүй хүүхэд боломжоо алдах тохиолдол байдаг. Харамсалтай жишээ дурдахад химийн чиглэлээр Монголоос хамгийн анхны олон улсын медалийг авчирч байсан хүүхэд өөрт нь асар их боломж байсаар байхад өөр мэргэжил сонгож байсан тохиолдол гарч л байсан.

Эцэг эх, найз нөхөд шийдвэр гаргахад бас их нөлөөлдөг. Хүүхдүүддээ мэргэжлийн чиг хандлагыг зөв төлөвшүүлэх нь цаашид амьдралдаа амжилт бүтээлээр дүүрэн явах баталгаа нь болдог тул энэ чиглэлээр эцэг эхчүүд болон сурагчидтайгаа нягт ажиллахыг хичээж байна.

-Таныг ажиллах хугацаанд химийн чиглэлээр дагнасан хэчнээн эмч, мэргэжилтнийг бэлтгэж гаргасан байдаг юм бол?

-Хамгийн ойрын жишээ хэлэхэд сарын өмнөхөн манай гэр бүлийн хүн яаралтай хагалгаанд орохоор болсон. Маш өндөр эрсдэлтэй байсан юм. Хагалгаа хийсэн тохиолдолд 100-ны 40 хувь магадлалтай гэсэн хариу өгсөн. Боломжийнхоо хэрээр эмнэлгүүдээр явсан. Цаг хугацаа нь тулчихсан байхад сурагчид руугаа залгасан. I эмнэлэгт ажилладаг шавь маань гадагшаа явахаас өөр аргагүй гэсэн хариу өгсөн. Харин Гэмтлийн эмнэлэгт ажилладаг Ууганбаяр гээд шавь маань боломжтой, ямар ч байсан хагалгаа хийе гэсэн.

Бүх юм тулгамдсан, хүлээх боломжгүй, эрсдэлийг нь эхнэртээ хэлж чадаагүй байхад хийсэн. Тийм болохоор яаралтай арга хэмжээ авч тусалсан. 100 хувийн амжилттай болсон. Ямар ч байсан шавьдаа итгэсэн. Эмнэлгийн эмч нар нь хүртэл гайхсан. Монголд 100 хувийн магадлалтай гарах хагалгаа биш гээд. Үүнээс өөр юу хэлэх вэ.

Миний 17 жил багшилсны үр дүн хоосон биш байсныг энэ үйл явдал харуулсан.

-Маш сайхан гэмээр үр дүн байна. Өмнөх хоёр багшаас яриа авахад “Сурагчдаасаа суралцах нь бидэнд боломж олгодог” гэдгийг хэлж байсан. Ер нь “Эмпати” сургуулийн төгсөгчид багш нартайгаа эргэх холбоо хэр байдаг вэ?

-Эргэх холбоо гэдэг дээр түрүүн дурдсан жишээг дэлгэрүүлж ярих хэрэгтэй болов уу. Тухайн үед гэр бүлээрээ хамгийн хүнд, хэцүү байдалтай байсан. Манай гэр бүлийн хүний сэтгэлзүй нь мөн маш хүнд хямарсан байсан. Тэгэхэд Монголд хийлгэх боломжгүй гэж байсан хагалгааг би олон удаа яриад ятгаж чадаагүй манай эхнэрийг шавь маань ятгаж чадсан.

Дараа нь манай эхнэр “Монголд 10 гаруй жил болохдоо монгол хэлийг сайн сурч чадаагүй. Гэхдээ хүүхдүүдийн хийж байгаа зүйлд хэлэх үг алга байна” гэсэн. Хагалгаа хийсний дараа манай сургуулийн төгсөгчид ээлж дараалан ирцгээсэн. Энэ бүхнийг харахад сурагчдаасаа суралцах юм олон. Тэгж ярьж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байгаад нь баярладаг. Уучлаарай, бага зэрэг хувийн асуудал руу орчихлоо. Гэхдээ олон жилийн туршлага, доторх харилцаа холбоог харахад “Эмпати” сургуулиуд өөрийн боловсон хүчнээ бэлтгэх хэмжээнд ирсэн байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай төгсөгчдөөс сургуульдаа ажиллах болсон нь эргэх холбоотой байгааг харуулсан бас нэг жишээ болох болов уу.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.131.247.12)
    ийм сайхан гэгээлг мэдээ орулсан танай сайтад баярлалаа ёстой бахархмаар багш байна
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.78.106)
    фатих Авшар багш маань монголын боловсролын саобарт үлгэр дууриал болохоор , монгол улс хөгжихөд сайн боловсон хүчин ,өв тэгш шударга ,мэдлэгтэй хүмүүсийг хүмүүжүүлэхэд бүгдээ зориулсан мундаг багш шүү таньдаа танай гэр бүлд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье Санасан бүхэн чинь сэтгэлчилэн бүтэх болтугай
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    11 цаг 32 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    11 цаг 40 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    11 цаг 56 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    12 цаг 2 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    12 цаг 6 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    13 цаг 20 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    13 цаг 22 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    14 цаг 34 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    14 цаг 37 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    14 цаг 37 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    14 цаг 40 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    17 цаг 6 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    17 цаг 17 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    17 цаг 18 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    17 цаг 25 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    17 цаг 43 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    17 цаг 46 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    17 цаг 52 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    18 цаг 2 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    18 цаг 11 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК