Иргэдийн эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмддэг байсан бүлэг этгээдүүдийг баривчиллаа.
Уг хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн харьяат, дээрэмдэх, хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлдэн гурван удаагийн ял шийтгэл эдлэж байгаад энэ оны хоёрдугаар сард ШШГЕГ-ын хорих 411 дүгээр ангиас суллагдсан 20 настай Ц, Т 19 настай Т нар үйлдсэн байна. Дээрх этгээдүүд дөрөвдүгээр сараас хойш нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт 12 удаагийн үйлдлээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Б.Лхам