Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Үндэслэл тодорхойгүй бол албан тушаалтан хариуцлага хүлээнэ

2019-5-17
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж С.Бямбацогт нарын 22 гишүүний санаачилсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаа. Үүнээс гадна Засаг дарга, ИТХ-ын дарга гэх мэт албан тушаалтны гаргасан гэх 400 гаруй зөвшөөрөл буй аж. Ийнхүү дур мэдэн зөвшөөрөл бий болгож, олгох болон хугацааг сунгахадаа нарийн тодорхой зохицуулалтгүйгээс “хав дардаг” хүнд суртал, авлига шан харамж авах үндэс суурийг бүрдүүлж байгаа гэдэг. Энэхүү хууль батлагдсанаар өнөөдөр олгогдож буй 1300 гаруй тусгай зөвшөөрөл 400 болж 3 дахин цөөрнө, хугацааны тухайд 3-5 жил болж, хугацаанд ямар нэг зөрчил гаргаагүй бол мөн хугацаагаар дахин сунгагддаг өөрөөр хэлбэл “шилэн” болох юм байна. Түүнчлэн богино хугацаатай зөвшөөрөл олгож, ойр ойрхон сунгаж шан харамж авдаг, зөвшөөрлийг нь өгөхгүй гацааж луу унждаг, дураараа зөвшөөрөл бий болгож дураараа авирладаг үйлдлийг таслан зогсоох боломжтой болж байгаа аж.

О.Батнасан: Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө гэж байгаа. Хуулиар зөвшөөрсөн зүйлд ороогүй байна гэх асуудал гарах уу. Хуулиас давсан журмын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Олон улсын практикуудыг хэрхэн судалж үзсэн бэ. Жишээ нь Австралиас машин авахад алгын чинээ цаас л авдаг гэтэл манай хил гааль дээр ирээд бүрдүүлдэг бичиг баримт гэж маш их хүндрэл учруулж байна. Төрийн бус байгууллага төрийн байгууллагын олгодог зөвшөөрлийг ч олгож байгааг хэрхэх вэ.

С.Бямбацогт:  Хуульд зөвшөөрнө гэсэн зүйл байхгүй байна гээд төрийн албан хаагчид хүнд суртал гаргадаг, улмаар авлига шан харамж авдаг нөхцөл суурийг бүрдүүлж өгч байна. Хуулиар хориглох, зөвшөөрөх зөвшөөрлүүдийг тодорхой зааж өгөх юм. Хуулиас давсан журам батлах, энэ хуулиас гадуур өөр хуульд зөвшөөрөл олгохыг хориглох юм. Өөрөөр хэлбэл бүхий л зөвшөөрлийг ганц энэ хуулиар зохицуулах юм.

Д.Лүндээжанцан: Зөвшөөрлийг багасгах, хүнд сурталыг бууруулах асуудал олон жил яригдаж байна. Зөвшөөрлөөс гадна хяналт маш чухал шүү.

С.Бямбацогт: Энгийн зөвшөөрлийг өргөдөл авснаас хойш 5 хоногт, тусгай зөвшөөрлийг 10 хоногт багтаан шийдвэрлэнэ, бүрдүүлэх бичиг баримтыг нарийн зааж өгсөн байгаа. Зөвшөөрөл олгохоос татгалзсан бол ямар шалтгаанаар гэдгээ тухайн албан хаагч хууль зүйн үндэслэлтэй эсэхийг олонд нээлттэй мэдээлэх ёстой. Хэрэв үндэслэл тодорхойгүй бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээнэ.

Я.Содбаатар: Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа хийгдсэн байна. Үүнээс гадна ИТХ, Засаг дарга нарын гаргасан гэх 400 гаруй зөвшөөрөл байна. Албан тушаалтнууд өөрсдөө зөвшөөрөл бий болгодог, зөвшөөрлийг олгох, сунгах өргөдлийг шийдэхгүйгээр маш их хугацаа алддаг. Хууль батлагдсанаар тухайн зөвшөөрлийг 5-10 хоногт заавал шийдвэрлэх ёстой.

Н.Учрал: Зөвшөөрлийн хуулийг дэмжиж байна. 100 гаруй хуулиар зохицуулж байсан асуудлыг цэгцэлж нэг хуулиар зохицуулах гэж байгаа нь зөв юм.

С.Бямбацогт: Энгийн зөвшөөрлийг 3-5 жил, тусгай зөвшөөрлийг багадаа 5 жилийн хугацаатайгаар олгоно. Өнөөдөр зөвшөөрлийг 6 сар, нэг жилийн хугацаатай олгож зөвшөөрөл хүсэгчид хүндрэл учруулдаг, үүнийг дагасан хүнд суртал авлига хээл хахуулийн нөхцөл суурь бүрдэж байгаа юм. Үүнийг таслан зогсооно.

Б.Бат-Эрдэнэ: Иргэд аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахад учирдаг хүндрэл саад бэрхшээлийг бууруулах, авлига хээл хахуулийг таслан зогсоох энэхүү хуулийг дэмжиж байна.

Н.Оюундарь: Аймаг, сум, дүүргийн Засаг, ИТХ дарга дур мэдэн зөвшөөрөл олгосоор 100 гаруй зөвшөөрлийг 1300-д хүргэсэн. Аж ахуй нэгжийг төрөөс дэмжинэ гэж байгаа ч зөвшөөрөл нэрийдлээр чөдөр тушаа болдог байсан. Энэ хууль батлагдсанаар зөвшөөрөлтэй холбоотой аж ахуй нэгжид учирч буй хүндрэл бэрхшээл үгүй болно гэж найдаж байна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    3 цаг 18 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    3 цаг 18 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    3 цаг 22 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    3 цаг 35 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    3 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    3 цаг 50 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    3 цаг 57 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    4 цаг 3 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    6 цаг 46 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    6 цаг 56 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    Өчигдөр 16 цаг 01 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    Өчигдөр 15 цаг 35 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК