Энэ сарын 8-ны өдөр Латви Улсын иргэн А.Е нь "солир" байж болзошгүй эд зүйлийг улсын хилээр гаргах гэж байгаад баригдлаа. Тэрбээр улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, DHL гаалийн хяналтын бүсээр уг "солир-ыг нэвьрүүлэхийг завдах үед гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Латви Улсын иргэн А.Е нь гаалийн мэдүүлэгтээ “төмрийн дээж загвар” гэж мэдүүлсэн байсан бөгөөд тухайн үйлдэлд холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж прокурорын байгууллагад шилжүүллээ.
Г.Эрдэнэ