Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлцлээ.
Түүнийг Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл тав дахь удаагаа болсон уг шүүх хуралд хохирогчийн ар гэрийнхэн гачигдлын улмаас ирээгүй гэх мэдээлэл байна. Шүүхээс Б.Махбалд холбогдох хэргийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (4)