Төрийн ордны нэг давхарт 50 гаруй настай эрэгтэй ухаан алдсан байдалтай хэвтэж байгаа тухай мэдээлэл тархсан билээ. Үүнтэй холбогдуулж Төрийн ордны хамгаалалт болон бусад хүмүүс ирсэн байна. Энэ талаар гишүүн О.Баасанхүү "Тухайн эрэгтэй нас барсан байж болзошгүй байна" гэжээ. Эх сурвалжийн хэлснээр Засгийн газрын хуралдаан болдог танхимын үүдний гонхоор унасан гэх эрэгтэй УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байжээ. Одоогоор түүний зүрх зогсож унасан уу, эсвэл гаднын нөлөөтэй байсан уу гэдгийг нь шалгаж байна.
Тэрбээр Монголын автомашин, мотоциклийн спортын холбооны ерөнхийлөгч ажлыг хашдаг байсан билээ. Энэ хүрээнд нэр бүхий хүмүүстэй уулзалт хийгээд явж байхдаа ийн зуурдаар таалал төгссөн бололтой.
С.Сүлд