Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын парламентын хоёр танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзахаар төлөвлөжээ. Мөн айлчлалын хүрээнд талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурах юм байна.
Энэ нь БНЧУ байгуулагдсанаас хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдын тус улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлал энэ сарын 20-оос 21-ний өдрүүдэд үргэлжилнэ.