Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улсын гуравдугаар төв эмнэлэгт судсан дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брендийн Azurion 3M15 загварын Ангиографийн аппаратыг суурилууллаа.
Тус эмнэлэг улсын хэмжээний зүрхний судсан дотуурх мэс заслын тусламжийн 80 орчим хувийг, мөн тархи мэдрэлийн судсан дотуурх мэс заслын тусламжийг 100 хувь дангаар хариуцан ажилладаг юм.
Зүрх, тархины судасны судсан дотуурх оношилгоо, эмчилгээний өндөр хүчин чадалтай хамгийн орчин үеийн энэ аппаратыг Монгол Улсын Засгийн газраас улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгч байгаа аж. Мөн тус эмнэлэгт улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүрх, мэдрэлийн өндөр түвшний нарийн оношилгоог хийх хүчин чадалтай MRI буюу Соронзон резонаст томографийн аппарат суурилагдаж байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтанд орох юм байна. Энэ аппарат суурилагдсанаар зүрх мэдрэл төдийгүй элэг, бөөр, дотор эрхтэн, тулгуур эрхтэн зэрэг олон эрхтний өвчин эмгэгийг оношлох бүрэн боломжтой болох юм.
Сэтгэгдэл (1)